Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо зургадугаар сарын 24-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Москва хотод хүрэлцэн очихгүй гэж “Asahi” сонинд мэдээлжээ.
Японы Ерөнхий сайд өмнө нь тавдугаар сарын 9-нд Ялалтын баярт оролцохоор Москвад айлчилж, энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байсан боловч коронавирусний улмаас айлчлалыг цуцлахаас аргагүйд хүрсэн юм.
ОХУ жил бүр тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан билээ.
АНУ "Долоогийн бүлэг"-ийн уулзалтыг зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбоотойгоор Абэ Москвад очих боломжгүй болсон гэж “Kyodo” агентлаг Ялалтын баярын парадыг явуулах өдрийг зарласны дараа Японы Засгийн газар дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ.




































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Иргэдийг автомашинаар нь далимдуулан ингэж шулж байна
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт