Афганистанд гацсан энхийг сахиулагчид коронавирусын халдвар авчээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан Монгол цэргүүд коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн 120 энхийг сахиулагч оролцож, зургаан сар үүрэг гүйцэтгэжээ. Улмаар үүрэг гүйцэтгэх хугацаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусаад эх орондоо ирэх ёстой байсан боловч буцах нислэг хүлээсээр зургаадугаар сарын 13-ныг хүргэсэн байна.

Улмаар зургаадугаар сарын 13-нд АНУ-ын цэргийн онгоцоор эх орондоо буцахаар Афганистаны Кабулын нисэх онгоцны буудал дээр иржээ. Гэтэл АНУ-ын цэргийн онгоцыг Хятадын тал агаарын хилдээ нэвтрүүлэхгүй гэсэн тул тэд Афганистаны Кабулын нисэх онгоцны буудалд гацсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд тэдэнд коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд 50 цэргийн шинжилгээ эерэг буюу халдвартай гэж гарчээ. Тэднийг Кабулын нисэх онгоцны буудлын гадна майханд тусгаарласан бол биеийн байдал хүнд найман цэргийг эмнэлэгт хүргэсэн байна. Улмаар энэ мэдээллийг нууцлахыг бусад цэргүүдэд үүрэг болгож, гар утас, холбоо хэрэгслийг нь хураан авсан тухай ар гэрийнхэн нь мэдээллээ.

Түүнээс хойш ар гэрийнхэн нь энхийг сахиулагчидтай холбоо тогтоож чадахгүй байгаа бөгөөд коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан 50 энхийн сахиулагч эмчилгээ хийлгэж байгаа эсэх, эмнэлэгт хүргэгдсэн найман энхийг сахиулагчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл авч чадахгүй байгаагаа учирлалаа. Уг нь заавал АНУ-ын цэргийн онгоцоор биш өөр улсын онгоцоор, өөр улсын агаарын хилээр дамжуулан эх оронд нь авчрах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө Германчуудтай хамт үүрэг гүйцэтгэх монгол цэргүүд Чехийн онгоцоор эх орноосоо мордсон билээ. Гэтэл яагаад зөвхөн Афганистанд байгаа энхийг сахиулагчдыг бүтэн гурван сар хүлээлгэж, халдвар авсныг нь чанд нууцлаад байгаагын хариултыг ар гэрийнхэн нь олохгүй, сэтгэл зовнисон байдалтай байна.

Тиймээс Монгол Улсын Зэвсэгт Хүчний 10 дугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирж чадахгүй байсаар коронавирусийн халдвар авсан энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар яаралтай тайлбар хийж, олон нийтийн болон ар гэрийнхнийх нь айдас, түгшүүрийг арилгаж өгнө үү?

Цаашлаад манай улсын зэвсэгт хүчний 1300 гаруй цэргийн албан хаагч дайн самуунтай зургаан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Тэдгээр цэргүүд үүрэг гүйцэтгэх явцдаа коронавирусийн халдвар авсан тохиолдолд Афганистанд байгаа энхийг сахиулагчдын адил хөсөр хаяж, бодит мэдээллийг олон нийтээс нуух уу?

Иймд Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар энхийг сахиулагчдын аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх талаар олон нийтэд яаралтай мэдэгдэл хийж, Афганистанд гацсан энхийг сахиулагчдын хэзээ эх оронд нь явчирах, бусад улсад энхийг сахиулж байгаа цэргүүд коронавирусийн халдвар авсан эсэх баталгааг ил болгоно уу?

Эх сурвалж: www.npost.mn


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2020-07-08 15:00:01

Бусад орон цэргээ явуулахаа больсон, одоо цэргээ явуулахаа больчихооч

Зочин [202.21.109.38] 2020-07-08 13:51:26

Дэлхийн аюулгүй байдлын төлөө америкийн хүсэлтээр алба хаасан бүх цэргүүдийг бүрэн эдгээж гэрт нь элэг бүтэн авчир АНУ.

Зочин [182.160.37.153] 2020-07-08 12:18:45

Ээ чааваасаа хайран сайхан шижгэнэсэн залуучууд ингээд үргүй болчлоошдээ

Зочин [172.58.140.128] 2020-07-08 11:33:09

Tserguud bol Toriin humuus bolomjoo daichlan darui avchirah ni zov gehdee ene medeelel unen bol shuu dee!

BatMon [202.21.120.162] 2020-07-08 10:57:44

Хэрэн энэ үнэн бол хөсөр хаягдсан шалтгаан нь ердөө л хэн нэгэн даргын хүүхэд, хамаатан нь эдгээр цэрэг эрс дотор байхгүй болохоор ХӨСӨР ХАЯГДСАН байна. Дараа дараагийн удаа иймэрхүү Энхийг сахиулах арга хэмжээнд хэн нэгэн даргын хүүхэд, хамаатанг заавал оролцуулж байя.

Janjin [202.126.90.124] 2020-07-08 15:43:47

Yher mini duugui bai

Зочин [202.21.127.173] 2020-07-08 10:40:00

Авчрах хэрэгтэй ш дээ

Зочин [202.70.41.114] 2020-07-08 10:32:42

Ард түмэн наадам хийх хүсэлгүй байгаа, Америкт байгаа Монголчууддаа Элчин сайдын яамаараа дамжуулан анхаарал тавиарай, 3-р сараас хойш ар гэрийнхэн нь эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн одоо өөрсдийнхөө амьдралаас илүү гарахгүй болохоор та нарт хэлээд байхад ард иргэдийнхээ үгийг огт тоохгүй байж болохгүй, үр хүүхэд элгэн садан монголчуудад дэмжлэг хэрэгтэй, 2 өдрийн зугаа хэрэггүй....

Зочин [192.82.65.120] 2020-07-08 16:45:03

санал нэг бна

Zochin [128.199.92.55] 2020-07-08 09:51:45

Zugeer l shuumjleh dontoi noxod olon bolj. Tor zasag, UOKomiss, Batlan hamgaalah yaam medej bgaa, asuudliig zohitsuulah geed ajillaj bgaa ni oilgomjtoi asuudal. Shuumjlej bgaa irgen ta medeed l ulsaas anhaarahgui bgaan bish. tegj ih sanaa chini zovood bgaan bol dalchignaad Afganii hil ruu guigeech. Chadahgui baij busdiig ugeer baalj suudag ajilgui, ajil hiih durgui garuud bolih heregtei shuu

Jan jin [202.126.90.124] 2020-07-08 15:46:44

Ynen bichlee dandaa uheuud dund amidrah hetsuu bn shu

Зочин [75.25.151.169] 2020-07-08 02:35:08

Яг энэ цэргийнхэн шиг өвчлөл их гарч байгаа АНУ-д гацсан хоёр мянга гаруй монгол байна

Zochin [202.126.90.124] 2020-07-08 15:49:48

Jargal hooj yavsan uhruudiig bitgii avchir harin solongost amidral hooj yavaa irgedee l avchrah yumsandaa

Зочин [64.119.17.181] 2020-07-08 10:00:40

Tserguud bol tushaalaar yawsan. Irged bol durandaa tenesen, iim l yalgaa bn

Зочин [202.21.109.116] 2020-07-08 01:18:08

Хамгийн түрүүнд авч ирэх хүмүүс шүү дээ босоо ард түмээн ккк

Зочин [59.153.115.14] 2020-07-07 23:27:26

Сүржигнэх хэрэггүй. Ямар ч байсан эдгэрдэг өвчин.

Зочин [64.119.16.81] 2020-07-07 22:38:13

Борчуудын үр хүүхэд Монголын төрд үнэ цэнэгүй.

зочин [124.44.156.207] 2020-07-07 20:54:34

Цар тахлын тохиолдлоороо дэлхийд 2-3-рт байгаа Оросын баярт жагсана гээд 70-75 монгол цэрэг Москвад нисэж очоод, буцаж ирээд байсныг Монголын засгийн газар зохицуулаад байсан биз дээ? Энхийг сахиулах үйлсэд оролцоод өвчилсөн монгол цэргүүдийг Монголын засгийн газар тусгай үүргийн онгоцоо нисгээд авчих байлгүй дээ.

Зочин [211.36.158.162] 2020-07-07 20:47:50

YASAN OHIDUUD SHIG NYLZARAI GARUUD VE? ...

Зочин [202.9.47.44] 2020-07-08 13:59:48

ЧИ ХАЛДВАРТАЙ БҮС ҮРҮҮ ЯВАХЫМУУ? КОРОНА ВИРУС ЧАМАЙГ ЖИНХЭНЭ ЭР ХҮН ГЭЖ ТАНИАД АЙГААД НААЛДАХГҮЙ БАЙХ ТИЙМҮҮ

Zochin [66.181.161.56] 2020-07-07 20:20:30

Hugatsaa ni duusaad 3sar bolloo tsagt ni avaad irsen bol ingej 40-50raa uvchluh bsan uu.saidtai hariutslaga tootsoh heregtei ene maliig bh hugatsaand batlan hamgaalah salbart hetsuu uil yavdaluud mash olon garsan

зочин [122.201.19.99] 2020-07-07 19:55:02

Тангараг өргөсөн эр цэргүүд сүртэй шүү тэнд нь эмчилээд авч ирсэн дээрээ Америкчууд эмчилчих байлгүй дээ НҮБ нэг юм бодож бгаа

Зочин [202.126.90.124] 2020-07-08 15:52:35

Yag unen amerikchuud medej bgaa

Зочин [122.201.21.12] 2020-07-07 19:37:32

МАНын хулгайчууд бузар булай юм л хийж байгаа,эднээс олигтой юм юу ч гарахгүй

720712 [106.102.0.214] 2020-07-07 22:08:30

OK

Зочин [66.181.176.147] 2020-07-07 19:16:33

Энхийг сахиулагчдыг эх оронд нь авчир мэдээлэл өг

Зочин [112.96.166.192] 2020-07-07 18:42:46

Za sur badruulj gene. Manai tserguud mundag, zugeer edgeed irne. Bodvol tendeh amerik polish german taerguudees avaa bailgui de

zochin [122.201.19.99] 2020-07-07 18:35:57

urjigdarhan bas baahan enhiig sahiulagch ywuulaa bizdee yah gej ywuuldiin tsar tahaliig huleej boldoggvi yumuu

Huhchuu [202.126.89.170] 2020-07-07 18:23:30

Songuuli geed uhaan joloigui ami temtsej yavahaar Enhbold ta ene asuudald anhaarlaa yagaad ul handuulav!! Erguulen tat!!

zochin [122.201.19.99] 2020-07-07 18:33:49

tataal bna shde

Зочин [202.131.236.170] 2020-07-07 18:16:37

Хөөрхий дөө сор болсон залуучууд харь оронд эх орны тушаалаар яваад өвчин тусч хэцүү байгаа даа. Төр засгийн тэргүүнүүд минь залуусаа хурдан авчирна гэдэгт итгэж байна.

zochin [122.201.19.99] 2020-07-07 18:34:37

neg bolohoor ahmad nastan huuhed neg bolhoor zaluu geel bhiimaa chadhaaraal awchirch bgaa shdee

Зочин. [39.118.159.185] 2020-07-07 18:09:49

Монгол улсын Ерөнхийлөгч БХ ыг хариуцдаг шүү...Яахаараа ингэж өөрсөнөө чадахгүй байж гадаад оронд байгаа хүмүүсээ гацааж зовоож байдаг юм бэ?? Томчууд өвчтэй хүнээ германиас авчираад байсан одоо энэ хүмүүсээ ОРОСОРС ТУСЛАМЖ АВЧ ТОМ ОНГОЦООР ШУУД АВЧИРААЧ .

Зочин [176.63.23.109] 2020-07-07 17:58:57

Хурдан хүмүүсээ оруулаачээ. Бүгд халдвар авсан хойно нь оруулах гээд байгаа юмуу

Зочин [66.181.186.78] 2020-07-07 17:44:25

Manai ulsiin hamgiin sor zaluus ni yumsan daa

Зочин [202.126.90.147] 2020-07-07 23:46:09

Tegnee tegne yyl ni hamgiin tvrvvn eh orond ni awchrah ystoi bmaar yumdaa chyham gadaadad bga mngolchyydaa geed l bsan yasan vnendee l naanaa ih shan yriad l vnen bdal ymar bna

Зочин [103.10.23.75] 2020-07-07 17:30:24

Kinond gardag shig martaad nuguu duulne erged irj tsust ushuu awdag shig um boloh wi dee yoslood bdag darga ted nartaa ochij yosolj hamt ter emnelgt hewt hogiin shaarnuudaa tanar hulgai hiine huuhen huchen hiihgui um bhgui buzar shingesen tur.nhun MAN.han dotrooso umhiirch bgam

Zochin [43.228.130.231] 2020-07-07 17:04:03

UoK ex oroniihoo toloo,zutgej ywaa im xumuusee awku baij!!! Haa baisan The hu hamtlagiig ex oronixoo neriig manduulj ywaa gej tataad araichdee !!!!!! Gomdmoor ym

зочин [202.9.46.13] 2020-07-07 16:52:38

улсын үнлэстний оршин тогтнох гол хүчин зүйлсийн 1 нь цэргүүд. цэргүүдээ мартсан байх ч гэж дээ

ЗОчин [203.91.116.118] 2020-07-07 16:49:16

Юу вэ . Цар тахал гарчихаад байхад юун энхийг сахиулах үйл ажиллагаа вэ. Яаралтай хүмүүсээ татахгүй яагаа вэ.


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.