ДХИС-ийн “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилга нээлтээ хийжээ

Н.Алтанцэцэг / Боловсрол

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилгын нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Нээлтэд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнуудын төлөөлөл оролцов.

image

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өнөөдөр миний хувьд том мөрөөдөл биелэж байна. Би 2000 оноос хойш Дотоод хэргийн их сургуулийн зургаан захиралтай хамтарч ажилласан. Энэ хугацаанд тус их сургуулийг дэлхийн жишигт нийцсэн сургууль болгож хөгжүүлэхийг зорьсон. “Дотоод хэргийн их сургууль нь Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах, төрийн тусгай албан хаагчдыг бэлтгэдэг үндэсний томоохон бааз сургууль. Сайд байх хугацаандаа ДХИС-ийн 850 сонсогчийн дотуур байр, 3000 сонсогчийн хичээлийн төв байр болон энэхүү номын сан, спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулаад байна.

“Спорт цогцолбор, номын сан”-гийн барилга нь жилийн хугацаанд, баригдаж дууслаа. Гадаадын хоёр орчим сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. Энэ бол миний сайд байх үеийн төлөвлөсөн хамгийн том бүтээн байгуулалтын ажлуудын нэг бөгөөд сайд хийх хугацааныхаа сүүлийн өдөр хүлээлгэн өгч байна.

ДХИС-д ЕБС-иас эхлээд докторын зэрэг хамгаалах хүртэлх бүх шатлалын сургалтууд явагддаг. Дотоод хэргийн их сургууль нь дотоод аюулгүй байдлыг хангах бүх боловсон хүчээ бэлтгэдэг учраас ийнхүү нэрлэсэн юм. Хилийн цэргийн сургуулийн байшинг барихаар төлөвлөсөн ч амжсангүй. Сайдаар томилогдсон хугацаандаа төлөвлөсөн ажлуудаа дуусгалаа. Тус их сургууль жишиг сургалтын цогцолбортой болсноор сонсогч, оюутануудын сургалтад ахиц гарна гэж харж байна. Энэ дашрамд тус барилгыг барьж ашиглалтад оруулсан “Билгүүн Монгол констракшн” ХХК”-ийн хамт олноор бахархаж байна. Их сургуулийнхаа хамт олонд Монголын дотоод аюулгүй байдлыг баттай хамгаалах зүрх зоригтой, эрсдэл хүлээх чадвартай хүний нөөцийг бэлтгэх үйлсэд нь амжилт хүсье” гэлээ.

ДХИС-ийн “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилга нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв номын сантай. Онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3,4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагыг зохион байгуулах юм.

image

Мөн БЗД-ийн нутаг дэвсгэрт гарсан обьектын болон ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэлт дуудлагаар ажиллахаар тус тус төлөвлөөд байна. Гал түймэр унтраах, аврах 3,4 дүгээр зэрэглэлийн сургалт дадлагын анги нь өдөр, эчнээ дамжааны сонсогч, суралцагч нарт дадлагын хичээл явуулах суурь бааз болох юм.

Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжлийн хүний нөөцийн тусгай бэлтгэл сургуулилтын нэг нь усны сэлэлт, усны тусгай аврах ажиллагаа бөгөөд Их сургууль энэхүү сургалтыг явуулах орчныг бүрдүүлээд байна.

“Спорт цогцолбор, номын сан”-гийн барилгад ердийн болон гүний гэсэн 2 бассейн байгуулагдсан бөгөөд 4 зам бүхий 25 м урт, 8 м өргөн, 2,5 м гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 10 м гүнтэй бассейн баригдаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

image

Түүнчлэн сонсогч, оюутан, суралцагчдын биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлжилтийн хичээлийг технологийн зөрчилгүй явуулах зорилгоор спорт заал, тусгай бэлтгэлийн тоноглол бүхий танхимууд, спорт тоглоом, гардан тулааны төрөл бүрийн бэлтгэл /жүдо, самбо, бокс/ сургуулилт явуулах орчныг бүрдүүлэв.

“Спорт цогцолбор, номын сан”-гийн барилга ашиглалтад орсноор Их сургуулийн хэмжээнд ерөнхий боловсрол, бакалавр, магистр, докторын болон мэргэшүүлэх, давтан мэргэшүүлэх сургалтад өдөр, эчнээ, хэлбэрээр суралцаж буй 3500 гаруй сонсогч, оюутан, сурагчийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, тусгай бэлтгэлийн чанарт ахиц гарах юм.

Ийнхүү ДХИС-ийн сонсогч, оюутанууд суралцах таатай орчин бүрдэж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт гэдгийг удирдлагууд онцолж байлаа.


Сэтгэгдэл

extenty [37.139.53.17] 2023-12-18 11:39:10

<a href=https://dapoxetine.buzz>priligy reviews</a> We excluded hypertensive patients with known heart disease, since such disease might have influenced both the choice of antihypertensive therapy and the risk of cardiac arrest

Зочин [202.126.89.39] 2020-07-09 05:37:44

багаасаа гачиглал дутагдал дунд өссөн өнчин, хагас өнчин хүүхдүүдийг элсүүлдгээс ашиг сонирхлын зөрчилтэй формтой хүмүүс болдог.

Зочин багш [103.26.195.214] 2020-07-09 23:33:00

Яг үнэн шүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.