Д.Нямхүү: Өчигдөр 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 12.142.000 хүн өвчилж, 550.000 хүн эндлээ. Тав хоногийн дотор нэг сая хүн өвчилж, тархалтын хурд эрчтэй байна. 24 цагийн хугацаанд 200.000 хүн өвчилсөн нь өмнөх өдрөөс өссөн дүн буюу нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. Мөн сүүлийн хоногт АНУ-д өвчлөл 50.000, Бразилд 45.000, Энэтхэгт 25.000-аар нэмэгдлээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6.562 хүн шинээр халдвар авч 173 хүн эндлээ. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Манай улсын хувьд өчигдөр 289 хүн шинээр ажиглалтад орж, 288 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин одоогоор 2996 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн байгаагаас 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа. 24 цагийн хугацаанд 119 дугаар 128 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйснээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө авлаа” гэв.
ӨНӨӨДӨР ХОЁР ХҮН ЭДГЭРЧ ХӨСҮТ-ӨӨС ДАРААГИЙН АЖИГЛАЛТ РУУ ШИЛЖИЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 8-ны өдөр дөрвөн лабораторид нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд болон Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ байгаа юм. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна" гэлээ




































































Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаа бол үүнд хууль тогтоогчид л буруутай
Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Ж.Гүррагчаа: Монголын хоёр дахь сансрын нисэгч үндэснийхээ хиймэл дагуулыг сансрын бүхээгээс тойрог замд оруулна хэмээн найддаг
Туулын хурдны зам төслийг зах зээлийн дунджаас бага өртгөөр барина
ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа