2020 оны төсөвт тодотгол хийнэ

Н.Баярмаа / Эдийн засаг

Дэлхий нийтээр дэгдсэн цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны төсөвт тодотгол хийхээр болсон.

Шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийх төлөвтэй байна.

Өмнөх жил 2020 оны төсөвт тодотгол хийхгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ “Төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ нэг их тмоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээр явна. Зарлагдаагүй санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд орно” хэмээн ярьсан юм.

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлээд буй юм.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.148] 2020-07-16 17:46:01

Төсөвт тодотгол хийгээд хөрөнгө оруулалтын зардлыг үлэмж багасгах хэрэгтэй!!! Хуримтлалаа нэмэгдүүлж өрнөөсөө гарахыг бодох хэрэгтэй.Монголын баялаг,газар шороог барицаанд тавиж мөнгө босгосон kомпани бүрээс татаас,түрээсээ нэхэмжилж аваад өр төлөхдөө нэмэрлэе. Хэмнэлтийн бодлого гаргая!!!

Шакира. [66.181.161.78] 2020-07-16 17:24:12

Амжилт хүсье.

зочин [139.5.217.91] 2020-07-16 11:12:45

тэтгэвэр дэндүү бага бн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.