Нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 3-наас бүртгэнэ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд хийхээр болжээ. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгүүлэх аж.

Нийслэлийн төрийн өмчийн 140 сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд сургуульд элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн байгаа. Тиймээс тус цахим сан руу орж бүртгүүлнэ гэсэн үг. Ингэхдээ parent.esis.edu.mn гэсэн эцэг, эхэд зориулсан системд өөрийн мэйл хаягаараа нэвтрэх юм.

Үүний дараа хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад тухайн хүүхдийн хувийн болон оршин суугаа хаягийнх нь дагуу хамран суралцах тойргийнх нь мэдээлэл гарч ирнэ.


Сэтгэгдэл

Zochin [109.89.151.254] 2020-07-21 13:35:58

9sard xyyxdyydiin xicheel surguuli exleesei bilee,evropiin ornuud bolovsroliig chuxald tootsdog bogood ali ert 9 sard xicheeliig xerxen exlyylex byx tolovlogoo zoxion baiguulaltaa xiisen baixiin !!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.