Италид муур болон нохойноос коронавирусний эсрэг биет илэрчээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Италийн эмч нар тус улсын хойд хэсгийн хотуудын 1.5 мянга гаруй муур болон нохойны цусны дээжийг судалж, эдгээр амьтны 3-4 орчим хувьд нь коронавирусний эсрэг биет байсныг илрүүлжээ.

“Гэрийн тэжээвэр амьтдын бие дэх эсрэг биетийн тоог тус бүс нутгийн оршин суугчдынхтай харьцуулахад ойролцоо байсан. Тийнхүү муур болон нохой коронавирусээр халдварлах нь ер бусын үзэгдэл биш юм. Нөгөө талаас Нидерланд дахь усны булга үржүүлгийн фермд үүссэн нөхцөл байдлыг эс тооцвол эдгээр тэжээвэр амьтад нь вирус тараадаг гэж үзэх үндэслэл одоогоор алга" хэмээн судлаачид тэмдэглэжээ.

“SARS-CoV-2” коронавирус нь хүний биед төдийгүй өөр олон хөхтөн амьтдын биед нэвтэрдэг байна. Тухайлбал эдгээр амьтад дунд резус-макак сармагчин, усны булга, үен, муурнууд багтжээ. Эдгээр амьтанд халдварт өвчин хүнийхтэй адил хүчтэй үйлчилдэг байна.

Халдвартай амьтдаас муур болон усны булга хамгийн их анхаарал татаж байгаа юм. Учир нь энэ хоёр амьтан нь зөвхөн коронавирусээр халдварлаад зогсохгүй нэгээс нөгөөд халдвар дамжуулж байжээ. Үүгээр зогсохгүй усны булганаас хүнд халдвар дамжсан тохиолдол гарчээ. Энэ талаар мэдсэн тархвар судлаачид эдгээр амьтанд вирус хэрхэн халдаж, илэрч байгааг шаргуу судалж байгаа аж.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Mgl [77.119.129.72] 2020-07-25 03:20:55

Delhii sunuhiin ehlel!!!

Yanaa [66.181.180.187] 2020-07-25 00:03:14

Yamar hetsuu virus ve? Hun amitangui ovchloh ni....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.