Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай захирамжаар хяналтыг эрчимжүүлнэ

Aдмин / Хууль

Архангай аймгийн Засаг даргын, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/501 дугаар захирамж гарлаа.

Захирамжид хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчний идэвхжил нэмэгдэж, сэжигтэй тохиолдлууд гарч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг заажээ. Мөн хууль бусаар тарвага агнах, тээвэрлэлтэд хяналт тавьж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна.

Хяналт шалгалтын явцад тарвага, тарваганы түүхий эд эрхтэн, нойтон арьс илэрсэн тохиолдолд халдваргүйтгэлийг хийх, журмын дагуу устгах, өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед голомтод ажиллах хүн хүч, байр, оношилгоо, эмчилгээнд шаардагдах техник, хамгаалах хувцас, хэрэгсэл, эм тариа, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх, эмч мэргэжилтнүүдэд дадлага, сургууль явуулах, яаралтай дуудлагын тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангуулахыг эрүүл мэндийн салбарын удирдлагуудад үүрэг болгосон байна.

Энэ захирамжийн хүрээнд сумдын Засаг дарга нарт тарваган тахал өвчний аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, иргэд хууль бусаар тарвага агнахгүй байх, тулам, мах эд эрхтнийг түүхийгээр идэхгүй, худалдан борлуулахгүй байхад тавих хяналтыг чангатгаж, байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллах тухай чиглэлийг өнөөдөр хүргүүллээ.

Монгол орны 17 аймгийн 137 сумын 443.3 км2 нутаг дэвсгэр тарваган тахлын байгалийн голомттойгоос 26 суманд тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй А зэрэглэлд хамрагддаг байна.

/МОНЦАМЭ/


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.