А.АМБАСЭЛМАА: 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Aдмин / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
Өчигдөр буюу 8 сарын 5-ны өдөр Сиатл-Улаанбаатар чиглэлээр ирсэн 256, мөн Халдвартын эмнэлэгт, Дорнод, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт 441 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрч, дараагийн сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монголд 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрсэн 33 хүн эмчлүүлж байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Монгол Улсын хувьд тусгаарлалтад 273 хүн шинээр орсон бол 520 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2579 хүн тусгаарлах ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 70 хүн хэвтэж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд эмч, ажилтнууд 7000 гаруй хүнд коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийхэд халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.