Завхан аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.18/ Завхан аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

70 гаруй мянган хүн амтай Завхан аймгаас энэ жил 227 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэх үеэрээ Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Монголын сайхан ээжүүд ээ,

Ачлалт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, эх орны ирээдүйг бүтээх хүүхэд, багачуудыг халамж хайраараа өлгийдөн өсгөж байгаад тань халуун талархал илэрхийлье.

2020 онд улсын хэмжээнд нийтдээ 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.

Өнөөдөр Завхан аймгийн 227 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11 ээжид, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээжид гардуулж байна. Далай мэт гүн, тэнгэр мэт агуу их сэтгэлээ үр хүүхдэдээ зориулж яваа Та бүхэнд дахин баяр хүргэе!

Мөн Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайн бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь байгалийн баялаг бус хүн, тэр дундаа та бидний үйлсийг үргэлжлүүлэх, шинэ монголыг бүтээн байгуулах хүүхэд, багачууд юм. Иймдээ ч монголын төр хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

“Эхийн алдар” одон бол ээж хүний нялх балчир үрсээ төрүүлж, өсгөх нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл бөгөөд эхчүүдийг дэмжих, хүүхдийг хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, идэвх санаачилгатай ажилласан.

Цаашид ч хүн амаа өсгөх, хүүхдийг хамгаалах, эхчүүдээ дэмжих бодлогыг тэгш, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардаж авсан хамгаас нандин хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Завхан нутгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ дахин халуун талархал илэрхийлье.

Монголын үрс маань маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.


Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан аймагт амьдардаг ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:56:18

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:56:16

ах [103.212.116.55] 2020-09-22 08:25:11

энэ одоо юү хийгээд балайраад явчихваа улс орон хэцүүдээд байхад ямарч хэрэггүй төмөр шуудайгаар нь тарааж үхсэн ээ хийдэг байна ааа

zochin [183.177.98.26] 2020-09-22 04:13:37

Ishsh Erunhiilugchiin ard bgaa turiin suld ni haanaas guij irsen yum be. Budag ni hovhorchihson arai ch dee. Aimag baij iim turiin suldtei bj l baidag.

Зочин [64.119.20.26] 2020-09-20 03:34:59

Энэ ч одоо одон гардуулахаас өөр ажилгүй болжэн

зочин [66.181.161.31] 2020-09-20 01:09:25

Үүнээс өөр сонгуулийн сурталчилгаа хийх юм олоогүй юм байх даа.

зочин [66.181.176.153] 2020-09-19 23:05:55

Уг нь орон нутагт нь егеед болж байсан биз дээ. МАН егч байгаа юм шиг болчихоод байгаа юм байх даа.

Зочин [123.116.16.19] 2020-09-19 16:10:14

Где эдийн засгийн хөгжил, нийгмийн бодит бодлого?

Ard [150.129.140.100] 2020-09-19 13:10:34

Huurhii dee! Argaa barij bn uu !

Ааа [150.129.141.173] 2020-09-19 09:21:11

иш чааваас одон тарааж шоу хийдэг жижиг гар бодлого ярьж чадахгүйгөлөг

Иргэн [66.181.161.41] 2020-09-19 05:09:10

Аймаг хэсч алдарт эхийн одон гардуулахаас өөр юу хийж чадах билээ энэ шуналтай бирд

Дамба [66.181.161.57] 2020-09-19 04:07:13

ЖЭНКО ГЭДЭГ ЧИНЬ" БӨГСНИЙ ХӨДӨЛМӨР"-ӨӨР СОНГУУЛИЙН ШОУГАА ХИЙДЭГ ЯДАРСАН ЭР Ч БОЛ ДОО...

Зочин [66.181.161.57] 2020-09-19 04:04:57

ЭЭ ЧААВААС ГЭЖ. ОДОН ТАРААХААС ӨӨР АЖИЛГҮЙ ӨРӨВДМӨӨР АМЬТАН ЮМ ГЭЖ.... НААД ОДОНГ ЧИНЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ӨГӨӨД Л ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ЯС ЮМАНДАА НӨХРҮҮД НЬ Л БАВЖ ХҮҮХЭДТЭЙ БОЛГОСОН ТУЛ ЭНЭ ОДОНГИЙН НЭРИЙГ НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ. АЛДАРТ ЭЦЭГ, ЭХИЙН ОДОН ГЭМЭЭР БАЙНА. ОДОО БАС ХУРУУ ШИЛНИЙ, ТЭЭГЧ ЭХЧҮҮДИЙГ ЯАХ ВЭ ЖЕНКО ОО...

zochin [202.55.188.93] 2020-09-19 03:06:13

Zorigiig hunuusun heregt hilseer horigdoj shorond tarchilj baigaa Chimgee geh eh huniig sullaach ee. Hereg hiigeegui eh huniig shorond horij huchirhiilj ohiniih ni amiig ni hunuuchihuud emegteichuuded hairtai gej jujiglehee boli. Engertee tumur zuuj huuruud baigaa ene emegteichuud Chimgeeg sulla gej shaardlaga tavij baigaa bol uhaalag ehchuud baina gehsen. Ugaasaa ch togoonoosoo tsaash setgehgui l dee.

Зочин [202.9.40.103] 2020-09-19 02:14:32

Манай ерөнхийлөгч хэдэн одонгоо өвөртлөөд сонгуулийнхаа ажлыг хийж байна даа. Наад одонг чинь орон нутаг нь тараагаад болж л байсан шүү дээ....

Зочин [210.61.207.40] 2020-09-19 03:55:39

shuud setgel zuin dairalt hiij bga bhgui yu.yeronhiilogchoos odon avah buu oirtoj harah bolomj hovor shuu de.

ээж [202.21.124.20] 2020-09-19 01:32:46

Мафи женко биш, мээм женко болчлоо, ха ха.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.