Энэ сонгуульд МАН, Нийслэлийн МАН-тайгаа “өрсөлдөнө”

Aдмин / Улстөр

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодорчихсон. Одоо бэлтгэлээ базаацгааж байна. Гэхдээ албан бусаар бол өрсөлдөөн аль хэдийнэ эхэлчихжээ.

Мэдээж хэрэг МАХН, АН, ШИНЭ гэсэн эвслийн нөгөө талд эрх баригч МАН гол өрсөлдөгч болж байгаа.

Гэхдээ МАН дотооддоо асуудалтай байна. Энэ намын төв аппарат нийслэлээс илүүтэй хөдөө орон нутагт анхаарал тавьж байгаа нь нэлээд хэдүйнээс ажиглагдаж байсан юм.

Нийслэлийг хаяад хөдөөгөө тойгдоод байсны учир шалтгаан нь одоо тодорхой болж байна.

Уг нь нийслэл бол ямар ч сонгуулийн төв цэг, тулаан гэж үзвэл алдаж болохгүй өндөрлөг юм.

Хүн амын тал хувь нь суурьшсан гэдгээс гадна сонгогчид нь аливаа мэдээлэлд илүү соргог хандаж, сонголтыг хөндлөнгийн цензур багатай хийж чаддаг.

Тэр утгаараа УИХ-ын сонгуулиас хойш аливаад давилуун хандах болсон МАН-д өгөх үнэлэлт сонгуулийн өмнөх дүнгээс буурсан. Ийм үзүүлэлтийг судалгааны байгууллагуудын дүнгээс харж болно. Тиймээс энэ сонгуульд МАН ялна гэдэг найдвар багатай болсон. Ядаж байхад нийслэлийн одоогийн удирдлагууд олиг муутай. Өмнөх даргынхаа гаргасан шийдвэрийн хүчийг сулруулж, ажлыг нь зогсоох болсон. Тухайлбал, Жуулчны гудамж дахь Урт цагааныг нурааж оронд нь орчин үеийн нийслэлийн өнгө төрх болсон байгууламжтай болох байсан ч яагаад ч юм энэ ажил гацаанд орчихоод байна.

Гэвч энэ нь МАН-ынхны нийслэлийг хаяж орон нутагтаа анхаарах үндсэн шалтгаан биш.

УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН нийслэл дэх 24 суудлын 22-ыг авсан. Энэ бол өмнө авч байгаагүй суудлын тоо юм. Нийслэлийн МАН-ыг Д.Сумьяабазар удирддаг. Тиймээс улс төрийн намын бичигдээгүй дүрэм ёсоор ялалтын бялууны томоохон хэрчмийг хүртэх учиртай байв. Гэсэн ч Д.Сумьяабазарын хүсээд байсан УУХҮ-ийн сайдын суудлыг нь өгөөгүй.

Тэндээс МАН-ын удирдлагууд болон Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар нар зөрчилдөж эхэлсэн байдаг.

МАН-ын удирдлагууд гэдэг нь намын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар болно.

У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар хоёрын хувьд муугаа мэдэлцчихсэн, МАН гэдэг тогоонд багталцаж ядах болсон. Жинхэнэ утгаараа “дипломат харилцаа” тэдний дунд үүссэн гэхэд болно.

Харин генсек Д.Амарбаясгалангийн тухайд нийслэл гэдэг хуучин суурь нь юм. НИТХ-ын төлөөлөгчөөр гурван ч удаа ажилласан. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. МАН-ын генсек болж томроогүй бол НИТХ-даа дархан сууж улс төрөө амжуулж байх байв. Тэгэхээр Д.Амарбаясгалан нийслэлийг, тэр дундаа Нийслэлийн МАН-ыг маш сайн мэднэ гэсэн үг. Гэлээ гээд нэгэнт зам салсан Д.Сумьяабазар энэ удаагийн НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахдаа Д.Амарбаясгалангийн гэх хүмүүсийг бараг дэвшүүлээгүй. НИТХ-ын 45 суудлын бараг 35-д нь Д.Сумьяабазар өөрийнхөө хүмүүсийг дэвшүүлжээ.

МАН-ын уламжлалаар бол НИТХ-д нэр дэвшигчид “төв нам”-ын бодлогоор намын дарга, генсек, Удирдах зөвлөлийн саналаар тодордог байв. Энэ уламжлал алдагдсан.

Өөрөөр хэлбэл, 2017 онд Су.Батболдоос Нийслэлийн МАН-ыг “булааж” авахад нэгдэж, хамтраад байсан Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар хоёр МАН-ын 2020 оны их ялалтын дараа салж “нүүсэн” нь энэ юм. “...Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, эрх ашиг л гэж бий” гэдэг энэ бөлгөө.

Нэгэнт ийм дээрээ тулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ, дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд зориулж Нийслэлийн МАН-даа төдийлэн дэмжлэг үзүүлэхгүй байгаа аж.

Хэрвээ Д.Амарбаясгалан “...Нийслэлд МАН ялах ёстой” гээд зүтгэсэн бол С.Амарсайханы дараа нийслэлд олигтойхон дарга тавьж, тэр нь Орон нутгийн сонгуулийн “туг” болчихсон тууж явах байв. Өөр олон акц түүнээс гарна. Гэвч Д.Амарбаясгалан хөдөлсөнгүй.

Магадгүй, дэмжиж бус сөрж “хөдөлж” ч байж мэдэхээр байна. Сүүлийн үед хэвлэл, цахим сүлжээгээр явж буй мэдээллүүдээс харахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарыг далдуур сөрж ажиллаж байна гэж хардахаар байгаа юм. НИТХ-ын дарга Р.Дагвын хэлсэн үг, өөр бусад хүнийх дандаа Нийслэлийн МАН-ын эсрэг болж хувираад байгаа нь бас л сонин юм шүү.

Энэ бүгдээс харахад Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарын хувьд бор зүрхээрээ шахам энэ сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.

МАН нийслэлд ялах юм бол Д.Сумьяабазар баатар болно. Сонгуулийн дараа нийслэл дэх томилгоог тэр л шийднэ. Нийслэл гэдэг бол улсын тал шүү дээ. Хэрэв ялагдвал хариуцлага хүлээж, Нийслэлийн МАН-ын даргын ажлаасаа бууна. Д.Амарбаясгалан үүнийг хүсч байгаа гэх хардлага намд нь явж байна. Д.Сумьяабазарт ирэх цохилт үүгээр дуусахгүй. Улс төрийн амьдралдаа ч цэг тавих хэмжээнд хүрч мэднэ. Түүнийг тойрсон мэдээллүүд тийм үр дүнг харуулж байгаа юм.

Ер нь бол дүгнээд хэлэхэд энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН, Нийслэлийн МАН-тайгаа буюу Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар хоёрын чимээгүй тулаан явахаар болчих шиг боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.228] 2020-09-28 08:47:17

АН-ынхан мөрөөдлөө бичсэн байна.

Huslen [103.26.195.184] 2020-09-27 11:57:39

Ardiin nam niisled mash buruu huneer songuuliig udirduulaj oruulsan mash tom aldaa bailaa uul ni hotiin darga AMAR SAIHAN gishuuneer udirduulaj orson bol iluu amjiltand hureh bailaa hiisen ymtai heleh ugtei hariutslagatai bolovsrol undurtei hun shuu dee ene hunii hotiin darag baihdaa hiisen hiih ajluud ged mash ih ym hij baisan hundee ene huniig l ih demjij udirdaj oroh bpluu gej haraj bailaa

ZOCHIN [182.160.39.44] 2020-09-27 10:52:25

Сумъяабазар бөхийн хор найруулаад сурчихсан болохоороо төрийг бас тэгж болно гэж бодоод байгаан байлгүй. Хариуцсан яамаа ураг төрлийн яам нэртэй болгосон. СХД-ын төрийн албыг үнэн мал гаруудаар дүүргээд байгаа шүү

Зочин [66.181.161.30] 2020-09-25 07:34:47

Дүрдээ итгэцсэн дархан эрхтэй МАНыг одоо хазаарлах хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд үгүй гэж хэлэх хэрэгтэй

Зочин [66.181.161.30] 2020-09-25 07:33:38

Зочин [172.105.189.91] 2020-09-25 04:02:20

СУМЯАБАЗАР БОЛ МАНАН-гийн ТӨЛӨӨЛӨГЧ. МИЙЁО ОВОГТЫН БУУНЫ НОХОЙ...

Зочин [103.26.195.37] 2020-09-27 01:37:02

Tim

Зочин [43.242.242.218] 2020-09-24 11:30:55

Сумьяабазар чи тэр Пануужин гэгч хүүхнээ улс төрөөс татаж аваарай. Та хоёр олон юмаар холбогдсон, олон уул уурхайн лицeнз тэр хүүхэн чинь эзэмшдгийг мэднэ шүү. Торгоны хээ ярихаас цаашгүй хүүхнийг төрд шургуулж ард түмнийг их доромжилж байгаа шүү чи Сумьяабазараа

Zochin [172.56.42.22] 2020-09-24 08:17:31

Zugeerdevjeend gargaad halz uzuulcheech sumyabazar zugeer l baysaag 5 minut hurehgui 5 tsuliig n hevlii dotor n hutgaad tarhi tolgoig n shiiguainii shuus bolgood il gal deer sharhad belen bolgono doo

ЗОЧИН [202.131.233.190] 2020-09-24 07:41:03

АМАРБАЯСГАЛАН ГЭЖ ЖДҮХС-ИЙН 3.5 ТЭРБУМЫН АЛДАРТ ХУЛГАЙЧИЙГ МАН ХЭЗЭЭ ЕНБД-ААС ЗАЙЛУУЛАХ ВЭ, МАН-ЫН ЕНБД НЬ ЖДҮ-ИЙН 3.5 ТЭРБУМЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЕС-ЫН ОРЛОГЧ, ШАДАР САЙД СОДБААТАР НЬ МӨН ЖДҮ-ГИЙН 3.5 ТЭРБУМЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЕС-ын ЗӨВЛӨХ ГЭХ Ж.ЭНХБАЯР НЬ МӨН ЖДҮ-ГИЙН 3.5 ТЭРБУМЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЕС НЬ ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ЖДҮ-ГИЙН ТОМООХОН ХУЛГАЙЧДЫН НЭГ ГЭЭД МАН-ЫН ДЭЭД УДИРДЛАГУУД НЬ ХАМГИЙН ТОМ ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ-ЖДҮЧИД БАЙХ АЖГУУ. ТЭГЭЭД ЭДНУУС ТООСОН ШИНЖГҮЙ ДЭВШЭЭД ТОМ ТОМ АЖИЛ ХИЙХ АЖ.

Зочин [202.126.89.17] 2020-09-24 06:59:22

Амарбаясгалан гэж өлөн хүүрийг зайлуулах цаг нь болжээ

Зочин [202.179.25.123] 2020-09-24 06:14:58

hulgaich hulgaichtai ursuldunu ali ali manai taliin sain hulgaich ve gedgiig ard irged ni shiidne hehe iim zavharsan togtoltsoogoor 30 jil yavsan hanahgui neg hulgaichii magtan duulj nuguug ni muulsaar l. tsaana nuguu 2 ni hamt hutlultsuud yavj bga

ЗОЧИН [103.10.22.158] 2020-09-24 05:03:07

Юуны тулд олон намын тогтолцоотой парламентын засаглалтай улс билээ дээ, 1990 оны хувьсгалаар бидний олж авсан ардчилсан эрх чөлөөт нийгэм бол Монголчуудад бурхнаас заяасан том бэлэг шүү, Урд хойд 2 хөршийн ард түмэн мөрөөдөөд ч олж авч чадаагүй тийм нийгэм монголчууд амьдарч бн, Одоо харин хятадын захиалгаар ардчиллыг нухчин дарж ганц намын ганц хүний коммунтст засаглал тогтоох гэсэн харын гар хөл бологчидын бодлого бүр ил цагаандаа гараад ирлээ, 30 жилд төрөөс идэж авилгажсан хэсэг бусаг нөхдүүдийг илрүүлэн шиитгэх үйл явцыг ард түмэн дуу нэгтэйгээр дэмсэн, Тэрнээсээ халиад ардчилсан тогтолцоог устгах гэсэн санаархалыг бол ард түмэн хэзээ ч дөмжихгүй, Үүнийг хүсэн хүлээж хутган үймүүлж байгаа ганц л том хүч байгаа ,Энэ бол ХЯТАД,

Зочин [64.119.23.101] 2020-09-24 04:04:46

Сумъяа базар С.Амарсайхантай нийлэн Женко ахынхаа дэмжлэгтэй МАН-ыг хагалан бутаргах ирэх жил засаг авахаар хөдалсөн гэднг яриа ч хоосон яриа биш бхшү

Zochin [66.181.161.75] 2020-09-24 03:50:38

Nam dotor daisnuud yawaad bga,hunee songo odoo bol bagaar bilohgui shu, hulgaich nar namuud dotor shulsee goojuulad tenegiig chin haraad suuj bn

gold digger [183.177.98.42] 2020-09-24 03:23:11

yaasanch baisan dahial taviulandaa a nar MAH dahial unemlehui yalah baihda

Зочин [64.119.25.150] 2020-09-24 03:22:36

МАН ын генсэк зөв харж. Хяналттай төр байхыг ард түмэн хүсэж бн. Нийслэлийн сонгуульд МАН ын эсрэг намууд олонхи болж дарангуйллыг зөөллөх ардчиллалын үнэлэмж өснө гэдэгт итгэнэ. Үндсэндээ попордог нөхдүүд ажил хийдэггүй юм байна. Гэр хорооллын, гудамж хорооллын зам , ус зайлууулах суваг далан, бөглөрөл, тоос утаа гээд шийдлээ хүлээсэн олон ажил нийслэл хариу өгдөг. Өмссөн цамцны зах өдөртөө хиртдэг нийслэл манайхаас өөр дэлхийн хотуудад байхгүй

Зочин [59.153.115.222] 2020-09-24 02:53:43

z.enhboldiin site shaaaj ogj bnaa.

Зочин [202.126.89.135] 2020-09-24 02:26:15

Сумьяабазар гэж заваан боловсролгүй дээрээ шуналын тулмыг улс төрөөс зайлуулаасай. Гэр бүлээрээ олиггүй овилгогүй хүмүүс. Таван толгойг авах гээд тэнэгтсэн том толгой доо. Таван толгойгоор дүүрэн өөрийн хүмүүсээ тавиад бас их бэлтгэсэн байгаамаа

Hhh [202.126.89.238] 2020-09-24 02:12:37

Хөөрхий зуууны мэдээ аягүй хамар ахынхаа мөрөөдлийг бичсэн байна том намд тэмцэл байдаг ч сонгууль дээрээ хагардаггүй жамтай

Алтанцнцэг [122.201.19.99] 2020-09-24 01:53:28

МАНаас бол хэн ч байсан дэмжинэ

Зочин [64.119.23.230] 2020-09-24 01:43:25

МАН өгөхгүй

irgen hun [103.229.120.246] 2020-09-24 01:35:49

odoo bol ardiin avilgachid mai l bnashyy buu songo

иргэн [192.82.66.151] 2020-09-24 01:34:39

Амарбаясгалангаас Сумьяабазар хамаагүй илүү хүнлэг.Жинхэнэ МАН-г самарч баастаж байгаа хүн генсек.Журмын нөхдөө хамгийн их хайрж ,хазаж байгаа хүн Амарбаясгалан.Байнга л намын генсек хийлээ юу.Цаг хугацаа мөдхөн хэн гэдгийг харуулна.

Зочин [202.126.92.82] 2020-09-24 01:23:54

Sumyabazar yagad iim nudend huiten bdag ym boloo, doping-iin heden bohoo l zahirvaql bolmloor ym,

Зочин [66.181.161.76] 2020-09-24 01:08:04

2лаа л хогийн шаарнуудшт

Zochin [64.119.17.59] 2020-09-24 00:59:04

Ард тумэн одоо юу гэж ардын намд хэмжээгуй эрх мэдэл огох вэ дээ дэмжихгуй торд хяналт хэрэгтэй дээрээ хангалттай суудал авсан шуу дээ доорорр бол бусад намыг дэмжье

Зочин [66.181.160.111] 2020-09-27 02:25:02

Энэ бол маш буруу дээрээ ч дороо ч нэг нам байж бүхэнд хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Тэгэхгүй бол бие бие рүүгээ хариуцлагаа чихээд аль ч биш алцан тэх болж баларна

Зочин [66.181.161.30] 2020-09-25 07:35:34

Үнэн үнэн

Зочин [192.82.67.12] 2020-09-23 23:51:59

100 чавганц уралпахад нэг нь ...

Зочин [64.119.23.227] 2020-09-23 23:46:37

Тийм байх шүү


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.