2017 онд алга болсон эрэгтэйн цогцсыг хаягдсан уурхайгаас олжээ

Aдмин / Хууль

Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2017 онд амиа алдсан 19 настай иргэний цогцсыг Налайх дүүргийн эзэнгүй орхигдсон уурхайн гүнээс гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлжээ.Тодруулбал, 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд тус дүүргийн иргэн 19 настай, эрэгтэйн амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясан байсныг өчигдөр гаргасан байна.Уг хэрэг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөхийг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газраас хүсжээ.Хүсэлтийн дагуу, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан 2 метр куб шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Уул үүл [122.201.22.47] 2020-09-28 07:08:15

Арай ч дээ улсын байгууллага нь яачихсан юм бэ

Зочин [202.9.46.217] 2020-09-27 18:01:45

Мэдээллийг нягталж бичиж бай сэтгүүлчид минь хувиараа уурхай ухдаг уурхайчид ухаж гаргасан тэдний 20 д хоног сэтгэл гаргаж хөлсөө урсгасан ажлыг шууд өөр хүмүүс хийсэн болгочих юм аа урмыг хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг даа

Зочин [66.181.181.110] 2020-09-25 19:30:48

Монгол чинь ерон яасан аймаар улс орон болж хувирч байнаа аймаар бм хунийг алж далдалчаад ард иргэдийн дунд зугээр л алуурчин явж байсан байна яасан аймаар юм бэ

Зочин [202.126.90.38] 2020-09-25 17:05:07

Mundag bn, ter etsgiin setgel hagasch gesen amarlaadaa.

Зочин [183.177.100.234] 2020-09-25 14:21:02

сайн байна шүү\


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.