Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч зарим голууд үерийн түвшинг давсан хэвээр байна.

Тухайлбал: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд болон Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз зэрэг голуудын адгаар үерийн түвшинг 5-60 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.