Монгол эрдэмтэд соронзон нанобөөмийг хавдрын эсийн эмчилгээний аргад ашиглах туршилт хийгээд байна

Aдмин / Технологи

ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.

МОНГОЛ ЭРДЭМТЭД СОРОНЗОН НАНОБӨӨМИЙГ ХАВДРЫН ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГАД АШИГЛАХ ТУРШИЛТ ХИЙГЭЭД БАЙНА

Соронзон шинж чанартай нано материалыг олон салбарт, тухайлбал, анагаах ухаанд хавдрын эмчилгээ, соронзон резонанс дүрслэлийн (MRI) оношлогоо, эмийн эмчилгээ, дезоксирибонуклейны хүчил (ДНХ) болон эсийн нарийвчилсан ялгах шинжилгээ зэрэгт өргөн ашигладаг. Тэр дундаа анагаахын салбарт өргөн хэрэглэгдэж байгаа нано соронзон материалын төрөлд ферритүүд болон төмрийн исэл -Fe2O3, зарим хайлшууд багтана. Тухайлбал Fe2O3 нэгдэлд Mn2+, Cu2+, Ni2+, Co2+ зэрэг ионуудыг дангаар болон хольж нэмснээр соронзон шинж чанарыг нь өөрчилж, удирдаж болдог учир био-анагаах ухаанд, тухайлбал хавдрын эмчилгээнд өргөн хэрэглэх боломж нээгдэж байна.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Дэвшилтэт материал судлалын лабораторид соронзон наноматериал гарган авах түүний шинж чанарыг судлах, хэрэглээнд турших судалгааны ажил явагдаж байна. Тус лабораторийн хамт олон Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторитой хамтран өөрсдийн синтезлэн гарган авсан соронзон нанобөөмийг хавдрын эсийн дулаан эмчилгээний аргад ашиглах туршилтыг хийж байна. Туршилтын явцад нанобөөмс нь хувьсах соронзон орон бүхий орчинд хавдрийн эсэнд нөлөөлж, ургалтыг удаашруулж байгаа сонирхолтой үр дүнг эхний байдлаар гарган аваад байна.

Нанобөөмөөр үйлчлүүлсэн хавдрын эс /Hela/ (20x)


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:44

Зочин [202.55.188.34] 2020-09-28 17:53:20

Гадныхан бараг 30 жилийн өмнөөс яг ийм судалгаа хийж эхэлсэн. Олигтой үр дүнд хүрэхгүйг нь мэдээд орхичихсон. Одоо хавдарын эсийг устгадаг вирусийн эмчилгээ, дархлааны эсийг нь ашиглаж устгадаг эмчилгээ гараад маш үр дүнтэй байгаа. Хоёр жилийн өмнө АНУ-ын FDA дархлааны эмчилгээг бүрэн хүлээн зөвшөөрч, эмнэлгүүд нь хавдартай өвчтөнүүдийг эмчлээд эхэлчихсэн. Үр дүн нь хими болон цацрагийн эмчилгээнээс хол тасархай. Гэхдээ монголд нэвтэртэл нэлээд хэдэн жил шаардагдах биз. МАНАН- гаа сонгоод мангартсаар байтал Дэлхий хөгжөөд, тасраад алга боллоо.

Судлаач [66.181.189.102] 2020-09-27 11:07:00

Манай Молекул биологийн лабораторид хийсэн туршилтын үр дүн, тэдгээрийн зургууд байна. Шинжлэх ухаанд салбар хоорондын хамтын ажиллагаа ихээхэн ач молбогдолтойг энэ судалгаа харуулж байна.

зочин [66.181.190.37] 2020-09-27 08:14:04

Эрдэмтэдээ дэмжвэл их зүйл гарна даа амжилт.

Иргэн [202.126.89.184] 2020-09-26 06:12:06

Амжилт

Зочин [59.153.113.48] 2020-09-26 05:10:58

Sain bna aliin bolgon esgii shaahai hiih ve dee mongolchuud

Зочин [103.229.120.69] 2020-09-26 02:22:54

havdar emchleh ur duntei buteel garval sain zuil bolno do amjilt husii.sh/u nii salbaraa tur zasag sain demjij gar tatahgui baih n zuitei de


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.