НӨАТ-ын III улирлын урамшууллыг ирэх сард олгоно

Aдмин / Эдийн засаг

НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгож байгаагийн дагуу энэ оны III улирлын буцаан олголтыг 10 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэн хийх гэж буй талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд 10 дугаар сарын 8-ны 23.59.59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг сануулжээ.

Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа юм. Эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны 4 дүгээр сард олгож, энд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. II улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 901.615 иргэний 38.2 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд мөн олгосон. Сангийн яамнаас мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.


Сэтгэгдэл

МЯГАА [103.9.90.130] 2020-09-28 11:26:52

ЮУ ГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААДАГ ЮМБ ДЭЭ ДООД ТАЛ НЬ 47000 ХУДЛАА БАЙНА ШҮҮ ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУСАН ЮМ ЯРЬНА БАЙГАА

Зочин [192.82.68.87] 2020-09-27 21:46:26

Т Ё Г с асуу.юм унш.цаг үётэйгээ хөлөө нийлүүл дээ.

иргэн [202.126.90.151] 2020-09-27 20:57:57

Миний 2-р улирлын НӨАТ орж ирээгүй бна. өнөөдөр мэдлээ. хаан хандаж авах вэ. Хэлж өгөөч хүмүүсээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.