Н.Тэгшбаяр: Монгол Улс “Сошиал цагдаа”-гийн нэгжтэй болсноор Хойд Солонгос, Хятадын араас орлоо

Aдмин / Хууль

-ДАНДАА “ХААНА, БООНО, ХЯНАНА, ХЯСНА, ТОРГОНО, ЦАГДАНА” ГЭЖ ХҮНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ КОММУНИСТ МАЯГИЙН АРАНШИНГАА АРДЫН НАМ ТАТАЖ АВ-

Доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагад Мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагдчихлаа. ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан хурандаа “Судлаагүй, дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслан зогсооно. Дуртай дуртайгаа ярьж, бичдэг цаг үе ч биш” гэж ярьсан. Сошиалыг цагдаагийн нэгж хянаж, иргэдийн бичсэн, постолсон болгоныг шалгана гэдэг нь Үндсэн хуулиас гадна олон хуулийг зөрчсөн үйл явдал болоод байна?

-Коммунизм дахиж сэргэж байна. Ардчилсан оронд хүн аливаа мэдээллийг дутуу ойлгосон уу, зөв, буруу ойлгосон уу гэдгийг хэн нэгэн гомдол гаргасан байвал түүнийг нь хууль, шүүхийн холбогдох байгууллага нь хянаад шинжээчээр буруу, дутуу ойлгосон гэдгийг нь шинжлүүлээд, шаардлагатай бол шүүхээр шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш нэг албан тушаалтан иргэний бичсэн пост үнэн, худал эсэхийг шууд шийдчихдэг болбол дурын албан тушаалтан үнэн, худлыг дэнсэлдэг болно гэсэн үг. Ийм байж болохгүй ээ. Өөрөөр хэлбэл, хууль, шүүхгүй орон болох гэж байна. 1937, 1938 онд онцгой комисс гэдэг юм байгуулаад тус комиссын шийдвэрээр “Цуурхал дэгдээсэн” гэдэг шалтгаанаар буурал аав, Хишигтийн Дүүдэй гэдэг хүнийг буудаж л байсан улсууд шүү дээ. Хишигтийн Дүүдэй 23 мянган толгой малтай байсан бөгөөд фронтод олон мал өгсөн. “Фронт” Э.Бадам бол Х.Дүүдэйн бэр нь юм.

“Сошиал цагдаа” бол их хэлмэгдүүлэлтийн эхлэл болно. Наадхаа боль оо. Үндсэн хууль зөрчинө.

-Үндсэн хууль зөрчөөд байна гэдгийг амтай болгон хэлээд, сануулаад байна?

-Хэн нэгэн буруу, зөвтэй эсэхийг хууль, шүүхийн байгууллага шийднэ. Түүнээс биш хэн дуртай нь шийдэхгүй ээ. Зүгээр нэг цагдаагийн байгууллагын ажилтан буруу, зөвийг эцсийн байдлаар тогтоохгүй. Цагдаагаас прокурор руу, прокуророос шүүх рүү. Шүүхэд тодорхой шатуудаар явж байж хүний эрх хамгаалагддаг. Дээр үеийнх шиг мэдүүллэггүй бууддаг шиг ийм юм ерөөсөө байж болохгүй. Тухайн мэдээллийг зөв ойлгосон гэдгийг, буруу ойлгосон гэдгийг цагдаа шийдэхгүй. Буруу, зөв ойлгосон эсэхийг цагдаа шийдэж байгаа нь үндсээрээ буруу.

хүн хардах сэрдэх эрхтэй. Төрийн байгууллагуудын гаргасан шийдвэр иргэн болгонд нээлттэй биш байна. Буруу юм яваад эхлэнгүүт тэр мэдээллийг буруу юу, зөв үү гэдгийг “Яагаад ингээд байна вэ” гээд олон нийтээс асууж болно шүү дээ.

-Тийм.

-Гэтэл, хувь хүн ч бай, иргэн ч бай, албан тушаалтан ч байаль эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд Үндсэн хуулиар олгогдсон хардах эрхээ эдлэх боломжгүй болж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол амаа үдүүлж байгаа юм. Тийм учраас үүний эсрэг хэвлэл мэдээллийн бүх байгууллага тууштай тэмцэх хэрэгтэй.

-Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан 1998 оноос мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд энэ талаар маш тодорхой, товч заагаад өгчихсөн байдаг. Ийм хууль байсаар байтал Цагдаагийн байгууллага нь хууль зөрчсөн нэгж байгуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна?

-Нэг л юм ойлгох хэрэгтэй. Үнэхээр хууль зөрчсөн эсэх дээр ямар нэгэн мэдээлэл явлаа, энэ мэдээлэл хууль зөрчлөө, худлаа, буруу байна гэдэг дээр эрх ашиг нь хөндөгдсөн нөхөд гомдол саналаа гаргаад явах ёстой байхгүй юу. Гэтэл бүр тэндээс цагдаагийн хурандаа очоод л “Худлаа байж магадгүй”, “Үнэн байж мэдэх юм” гэдэг чинь юмыг айлгаж, сүрдүүлж албан тушаалтны хийсэн муу үйлдлийг далдлах гэж дарамталдаг. Муу зүйлийг нуудаг. Магадгүй, өөрт таалагдаагүй мэдээллийн үнэнийг дардаг, нохойд барих мод болох вий дээ. Хүний гаргаж байгаа мэдээлэл хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Тэр хүн буруу ойлгосон байж болно. Хэрвээ буруу ойлгосон байвал тэр эрх ашиг нь хөндөгдөөд байгаа субьект тэнд гомдол гаргах ёстой болохоос биш, цагдаагийн нэг албан тушаалтан тэр болгонд очоод сошиалыг хянаад цагдаад байж болохгүй. Сүүлийн таван жил, 2016 оноос хойш дарга нарыг долоосон, магтсан, сайшаасан хүмүүсийн зөв байдаг. Буруу болохгүй байгаа зүйлүүдийг нь хэлэхээр буруу болдог болжээ. Өөрөөр хэлбэл, ялангуяа цагдаагийн хэн нэгэн субьектэд таалагдаагүй бол буруу, буруу ойлгосон. Таалагдсан бол “Зөв ойлгожээ” гэдэг ийм стандарт бус нэгж гарах нь ээ. Дээр үед Дотоод явдлын яаманд Онцгой комисс байлаа. Онцгой комиссын дэргэд шүүхээс дээгүүр, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэргүйгээр шууд бууддаг тийм нэгж байсан. Тийм л том хэлмэгдэл явуулах үндэс болох вий дээ.

Цагдаагийн тухай хууль, Үндсэн хуульд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох, бичих, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах, хянах эрх нь цагдаад байхгүй шүү дээ.

Цагдаагийн байгууллагын тухай хууль, Үндсэн хуульд цагдаа ямар эрх үүрэгтэй байх талаар дурдахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гомдол саналыг судлаад прокурорт шилжүүлэх, прокурор түүнийг нь яллах эсэхийг төлөвлөдөг. Яллах ёстой бол шүүх рүү, яллах ёсгүй бол прокурор хүчингүй болгодог. Гэтэл эцсийн шийдвэрийг цагдаа гаргадаг болох юм бол бид нар яг Хойд Солонгос шиг, Хятад шиг улс болох гээд байна.

-Энэ хоёр улсын араас орлоо?

-Тийм л улс боллоо.

-Манайх чинь Ардчилсан орон шүү дээ. Ухралт болоод байна?

-Тийм шүү дээ. Тодорхой хэлье. Хэвлэл мэдээллийн байгууллага бол дөрөв дэх засаглал гэж хэлж байгаа бол Хятад руу сэтгүүлчдээ тэтгэлэгтэйгээр сургах, аяллаар бөөн бөөнөөр нь явуулахаа зогсоо. Хятадын Засгийн газрын тэтгэлгээр, Хятадын Засгийн газрын өгсөн замын зардал, хоол, унаа, байраар сэтгүүлчдийг тэнд сургаж байгаа бол энэ нь өөрөө Монголын сэтгүүл зүйн салбарт тусаж байгаа хар сүүдэр байхгүй юу. Сэтгүүлчид өөрсдөө ийм балай юманд явахаас татгалзаж эхлэх хэрэгтэй.

Хятадад юу сурч болох вэ гэхээр, өндөр технологид нь сурч болохоос биш хүний үндсэн язгуур эрх чөлөөг хамгаалдаг, үүний төлөө ажиллах ёстой сэтгүүлчдээ Хятадад бэлдэнэ, сургаад байна гэдэг нь сайны дохио биш. Та мэдэж л байгаа биз дээ. Нийгмийн бузар булай, муу муухай бүхний шүүсийг нь шахаж байгаа биз дээ. Тэгэхдээ цагдаагийн дур хүсэлд тааруулж шахдаггүй л байхгүй юу. Нийгмийн сайн сайханд зориулж, нийгэм өөрөө шахаж байх ёстой. Ж.Амгалан хурандаа яриад байна билээ. “Буруу, дутуу ойлговол...” гээд. Буруу ойлгосон, дутуу ойлгосон гэдгийг хэн тогтоох гээд байгаа юм.

-Тэр нь тун ойлгомжгүй, эргэлзээтэй?

-Дээрээс нь хаана аа, бооно оо, хясна аа, торгоно оо, цагдана аа гэдэг дандаа ийм хүний үндсэн язгуур эрх ашгийн эсрэг ажилладаг коммунист маягийн араншингаа Ардын нам татаж ав. Та нар анзаардаг бол сүүлийн 30 жил Ардчилсан нам л буруутай гээд бүх бурууг АН руу, Ардчилал руу чихээд байдаг. Гэтэл сүүлийн 30 жилийн хорь гаруй жилд нь Ардын нам засаг барьсан, УИХ-ын даргаар ажилласан хүмүүсээс З.Энхболдоос бусад нь бүгдээрээ МАН-аас төрчихөөд байна шүү дээ.

Ардчилсан Үндсэн хуультай оронд коммунистууд эрх бариад байхаар Ардчилал үнэ цэнэгүй болоод байна. Ардчиллын арьс нөмөрсөн коммунистууд төр бариад байгаа болохоор Ардчилсан Үндсэн хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна. Хонины арьс нөмөрсөн чоно шиг л юмнууд байгаад байна, ерөөсөө. Ийм үйлдлээ болих хэрэгтэй.

Дэлхий бөөрөнхий гэдгийг нотолсон эрдэмтнийг чулуугаар цохиод алж байсан түүх бий. Дэлхий бол хавтгай гэж үздэг этгээдүүд “Дэлхий бөөрөнхий” гэж ярихаар нь худлаа санагдаад чулуугаар алсан хэрэг. Түүнтэй л агаар адил үйл явдал Монголд болох нь.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:25:11

SnzxRZ http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:47:32

eyOSoz http://pills2sale.com/ levitra nizagara

Irgen [202.126.88.144] 2020-10-02 11:28:57

Niitiin suljeend bie biee yag l galzuu soliotoi yum shig zah zambaraagui doromjilj bgaa ene ued yg zuv shiidver gargasan, yalanguya ene met eruul uvchtei ni medegdehgui yumnuud ene asuudal deer zailsan deer shuu, Demjij bgaa ,

Зочин [122.201.21.120] 2020-10-02 15:15:57

Гүтгэлэг доромжлол хирээс хэтэрлээ. Санаанд орсноо зохиож,доромжилж байна. Бохир мэдээлэлд сэтгэл санаа нь живсэн, хүн ёсны гадуур дураараа цуурсан,ялангуяа залуу үе маань араатан болж хувирах нь ээ.Шүүмжлэл үнэн бодит,ёс зүйн хэв хэмжээнд байх ёстой.Нийгэмд хүрэх мэдээлэл хариуцлагатай байх хэрэгтэй. Алийн болгон аливаа бусармаг үйлдэл доромжлолыг ардчилал нэрийн дор өөгшүүлэх вэ.Энэ нь харин хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа гэмт хэрэг биш үү. Иргэдээ гүтгүүлж доромжлуулаад, нийгмээ бузарлуулаад зүгээр сууж байдаг төр байж болохгүй.Барууны оронд энэ талаар хяналт бүр чанга, хариуцлага хатуу гэж сонссон юм байна. Социал цагдаа ажиллуулах нь зөв Хууль гарган эрх зүйг нь батлагаажуулья

иргэн [202.179.24.134] 2020-10-02 02:59:19

Сошиалыг Монгол СС Гестапо хянана

Зочин [192.82.68.140] 2020-10-02 01:00:27

Бас Америкийн араас орлоо!! Герман Францтай улам адилхан болоод байгаа нь Ардчилалд аюул шүү!

Зочин [192.82.76.38] 2020-10-01 10:24:06

Сэтгэгдлүүдийг харахад Соц нийгмээ сангалзсан нөхдүүд олон байдаг бололтой .Эргээд соц ниыгэм рүүгээ орлоо гэж бодвол эдгээр нөхдүүд хамгийн түрүүнд хүний эрх эрх чөлөө ярьж донгодцогоох байх даа.

ЗОЧИН [202.126.89.186] 2020-10-01 08:08:43

ЭНЭ МАЛ ЮУГАА ХУЦААД БАЙГАА ЮМ ТӨР ХИЙХЭЭ Ч ХИЙНЭ ХЯНАХАА Ч ХЯНАНА ЭНЭ УРАН ОЛБОРЛОГЧ ДУРААРАА ЗАГНАХ ГЭЭД БАЙГАА БОЛ ХОЛ ОЧИЖ ХУЦ

zochin [192.82.72.88] 2020-10-01 09:20:45

chi uuruu mal yum bishuu

зочин [115.65.47.30] 2020-09-30 13:37:44

Орос ч гэсэн Хятад, Хойд солонгостой адилхан юм биш үү? Монгол хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болж байгаа юмуу? Хүний эрхийн тухай заалтаа Үндсэн хуулиас хасчихсан юмуу? Олон ургальч үзэл, ардчилал, ил тод нээлттэй байдал, шударга үнэн, ёс зүй, хэм хэмжээ, хүн чанар гэдэг одоо бүгд үгүй болох уу? Монгол улс коммунист үзэл баримтлал, чиг баримжаа, дарангуйллын арга барилаар хөгжих гэж байгаа юмуу? яана аа, бүү үзэгд....

Зочин [202.126.90.66] 2020-09-30 11:45:36

Энэ нөгөө уран олборлоно ямарч аюулгүй гэж зурагтаар хуцаад байдаг мал шүү дээ

Баасансүрэн [202.126.90.78] 2020-09-30 11:30:19

Манайх 4 жилийн өмнө жижиг хэмжээтэй хогон нүүрс түлдэг утаа огт гардаггүй европ зуух 10 саяар авч хэргэлвээ..Намар нэгл удаа гал ноцооно,цаашид Гал тасралтгүй үргэлжлэх тул модны хэрэг гарахгүй. Хөршүүд маань танайх цахилгаанаар халаадаг болоо юү гэж асуугаад л. Гэтэл төр засаг түүхий нүүрсийг хориглов. Шахмал нүүрсний хэмжээ нь зуухандаа томдоод түлж болдоггүй. Өвөлжингөө өнөөх шахмалыг нь 4 хувааж жижиглэж түллээ. Амьсгал боогдуулсан хурц үнэртэй ,ер нь бол уушиг улаан хоолойны өвчтэй болохнээ.Утаа багасгахад хувь нэмрээ оруулах гэсэн биш амьдарлын чанар доошлов. Энэ зууханд таарах хорголжин шахмал түлшийг хувь хүнд өгөхгүй албан газарт л өгдөг юм гэнэ. Энэ байдлаа хэлсэн иргэн би бас хэрэгтэн болохуу. .

Зочин [103.80.210.183] 2020-10-01 05:15:18

албан газартай гэрээ байгуулаад авч хэрэглэ. уг нь зөв л юм хийж даанч балагт төрийн гайгаар үргүй зардалд орж. хэсгийн төлөөлөгчтэйгээ яриад үз. түлш түлэх онцлогоо ойлгуул

ЗОЧИН [139.5.218.35] 2020-09-30 10:30:29

МАХН-ЫН КОММУНИСТУУД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ "АМ НЬ ҮДЭЭСТЭЙ, ХӨЛ НЬ ТУШААТАЙ, ГАР НЬ ХҮЛЭЭСТЭЙ, НҮД НЬ БООЛТТОЙ" 70 ЖИЛ БООЛЧИЛЖ, ОЛОН АРВАН МЯНГАН ШИЛДЭГ СЭХЭЭТЭН, ЛАМ, ӨӨРСДИЙГ НЬ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮСИЙГ "ЭСЭРГҮҮНҮҮД" ГЭХ НЭР ЗҮҮЖ, ЯМАРЧ МӨРДӨЛТГҮЙГЭЭР ӨЧИГГҮЙ БУДАН АЛСАН БАЙДАГ, ЭНД ХИЙ ХООСОН ХАРДАЛТ СЭРДЭЛТ, ХОВ ЖИВ БАС ИХ НӨЛӨӨЛСӨН, МАН "СОЦИАЛ ЦАГДАА" ГЭГЧ БУЙ БОЛГОЖ ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭ ЭХЛЭХ, КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТЛАА ДЭЛГЭРҮҮЛЭХ, АРД ТҮМНИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ,АЙДАС ХҮЙДЭСТ АВАХУУЛЖ, ЭРХШЭЭЛДЭЭ НЭГ МӨСӨН ОРУУЛАХ АРГА, ХҮНИЙ БОДСОН САНАСНАА ЧӨЛӨӨТЭЙ ХЭЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЯЗГУУР ЭРХ ЧӨЛӨӨ БАЙХГҮЙ БОЛНО, ИНГЭСНЭЭР КОММУНИСТУУД СЭРГЭЖ, ТЭДНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО. ИЙМ Л ЗАМРУУ МОНГОЛ ЯВЖ БНА ДАА.

ЗОЧИН [202.126.89.186] 2020-10-01 08:13:04

70 ЖИЛИЙН ДОТОР БӨӨС ХУУРС, ЭЛДЭВ ХАЛДВАРТ ӨВЧИНӨӨС САЛГАЖ БҮХ НИЙТЭЭР БИЧИГ ҮСЭГТЭЙ БОЛОВСРОЛТОЙ БОЛСОН НЬ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХӨГЖЛӨӨС ХОЛ ХОЦОРСОН ОРНЫГ ДЭЛХИЙН ЖИШИГТ АВЧ ИРСЭН ЮМ ШҮҮ

Зочин [150.129.143.183] 2020-09-30 08:50:15

Дур дураараа янз бүрийн юм бичиж угаасаа мэдлэг боловсрол муутай олон түмний тархи угаадаг нь ч сайнгүй л байгаа юм. Нөгөө талаар дээд эрх мэдэлтэнүүдийн тэнэглэл зохисгүй ажлыг ил болгож байгаа нь сайн хэрэг. Ер нь зөв замаар явуулах арга гэж байдаг бол уу.

Mongol [64.119.21.42] 2020-09-30 08:05:21

30aad jil duraaraa soliorloo !!!Odoo hangalttai soliorloo!!1Bugdiig ni hyanah heregtei!!Chi dut !!Teneg novsh min

Зочин [162.210.194.10] 2020-09-30 08:01:17

ЗАРИМ ЦАГДАА УХВАР МӨЧИД ХҮНИЙ ЦОХИУР БОЛХОО Л БАЙЧИХ ЛДАА...ЯМАГТ АРД ТҮМЭН ЗӨВ ДУГАРЧ БАЙДАГ.. ҮҮНД ДАРАНГУЙЛАГЧ НАР Л ШЭЭС АЛДАН САНДАРЧ ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЦАГДААГАА АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ТУРХИРДАГ ШҮҮ ДЭЭ...АЛБАН ТУШААЛДАА ҮХЭН ХАТАН ЗҮҮГДЭГСЭД Л БУУ ШИЙДЭМДЭЭ ХҮРДЭГ НЬ ДЭЛХИЙ ТҮҮХ ШҮҮ ДЭЭ..

Зочин [103.50.207.150] 2020-09-30 07:44:59

Ene nuguu Tsumiin energiin darga baisan mun uu? Nuguu tugal mugal yu bolson be?

Serjee [180.149.93.98] 2020-09-30 02:12:24

зоргоороо гажиг солиотой юм бичих нь тэгээд зөв болж байна уу. Нийгэмд хүрч буй мэдээлэл хариуцлагатай байх ёстой шүү доктор гуай

иргэн [202.179.27.143] 2020-09-30 01:48:41

одоо яая гэхэв АН-ыхан хэдэн Бор цааснаас болж Ардчилалаа өӨРСӨД ӨӨ унагаад гЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД болоод явчихлаа даа Хүссэн хүсээгүй хуучин хэвэндээ орлоо доо

Зочин [192.82.78.217] 2020-09-30 01:42:48

хууль, журмаа хэрэгжvvлэхийн тулд хяналт, шалгалт зайлшгvй байх шаардлагатай, Зарим Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvляид худал, буруу ташаа мэдээлэл тvгээж иргэдийг талцуулж бухимдуулж бгаагаа анхаарч ухамсарлах хэрэгтэй.

Зочин [149.7.35.178] 2020-09-30 00:49:13

Жинхэнэ хуурамч доктор гэвэл энэ Тэгшээ. Сайн харж аваарай.

Зочин [66.181.161.13] 2020-09-30 03:00:54

Тийм үнэн үхсэний доктор хуухамба тэр бичсэн нь хонзогносон анархи бдалыг өөгшүүлсэн ердөө л нэг гудамжны аохичгб үзэл бодол байна шүү дээ

hehe [202.180.218.37] 2020-09-30 00:41:57

Монгол шиг дуриараа дургидаг улс хаана байна. Монголын сэтгүүлчид шиг юу дуртайгааа бичдэг, сэтгүүлийн эрхийн ТББ нь олон лусад худал мэдээлэл өгч төсөл мөнгө аюдаг манайх шиг хуулийн тогтолцоо сул улс хаана байна.

Зочин [202.9.46.43] 2020-09-29 23:48:23

Төр хийхээ хийх нь зөв ардчилалын луйварчдын дараагийн ээлж хоолондоо орохоос урьд цэгцлэх нь зөв. Тэгшээ сэдвээ олж хар .6 хөлтэй ямаагаа л ярь. Мэдэхгүй байж юм юм руу л үсчих юм

Доржпалам [50.101.118.166] 2020-09-29 17:30:04

Хамгийн гол нь Монголын төр зөв ард түмэнд үлгэр дуурайлалтай байвал хүмүүс хачин ,ууртай , зүйлийг бичихгүй шүүдээ төр засаг арайчдээ гэмээр хачин зүйлүүд дандаа гаргаж байдаг хот хөдөөгийн албаны дарга нар гэсэн ,тэд ард иргэдийг дандаа доромжилж дээрэлхэж байгаа ерөнхийлөгч ийн Уулзалтын үеэр хүмүүсийн саналыг сонсоод үнэн хүнд байдалд , МАН сүүлийн хорь гаруй жил Төр засаг барьсан ямарч өөрчилт байхгүй улам дордсон

монгол ээж [150.129.141.196] 2020-09-29 13:52:51

гайгүй байлгүй сошиал цагдаатай болсон нь зөв сошиалаар хэн дуртай юу дуртайгаа хийснээр нийгэм тэр чигтээ муухай замбараагүй буруу тийшээ явжийна хорих нь зөв

Зочин [202.9.46.186] 2020-09-30 00:14:03

Yag unen

Haa [59.153.87.13] 2020-09-29 13:08:56

Монголын төр, хуулийн байгууллагын ажилтнуудын сэтгэлгээ, хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг, боловсролын түвшин ардчилсан хувьсгалын өмнөх үедээ байгаад л байх юм. Яанадаа.

Зочин [66.181.161.19] 2020-09-29 11:51:26

tor n hynalt tavih estoi shuu

Иргэн [64.119.24.204] 2020-09-29 11:05:37

МАН хулгайч луйварчдаар дүүрсэн учраас ард түмнээсээ их л айж байна даа

Зочин [66.181.179.220] 2020-09-29 10:59:01

Монголд дутуу буруу ойлгох ч эрхгүй болчихсон юм уу

Зочин [46.114.110.101] 2020-09-29 09:43:01

ДОКТОР ХҮН ЗӨВ ХЭЛЖЭЭ.ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭЖ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС НЭГ Л ӨДӨР ХЭЛЖ ЯРИХ ЭРХГҮЙ БОЛЖ ДӨНГӨ ЗҮҮХЭЭРЭЭ МЭДРЭНЭ ДЭЭ.

Эмээ [202.126.90.78] 2020-09-30 10:52:41

Үнэн шүү хүүхэд минь. Хятадууд шиг санасан бодсоноосоо ч айж амьдардаг болвол яанав

зочин [103.80.211.192] 2020-09-29 09:19:24

баядын шээс

Зочин [103.111.68.3] 2020-09-29 08:24:47

Монгол улс тун удахгүй сөнөнө. Ухна хүүгийн хийж бна даа

Зочин [66.181.161.2] 2020-10-02 12:47:11

Chi bagahan shig huts muu hyatadiin tagnuul

Зочин [202.179.25.88] 2020-09-29 07:06:11

энэ нэг юм юманд далжиганаж үсчсэн пизда байна аа,илжигдоржийн үеийн доктор биз дээ,амныхаа хагархайгаар хуцаж албан тушаал горьдож гүйсэн муу илжигний дудран

zochin [192.82.75.209] 2020-09-29 06:41:47

..ene balai nohor het baruunii ardchilal hogjson gazartaa ochij amidarmaar yum da...

Зочин [202.126.88.191] 2020-09-29 05:24:11

Сошиалд хамрын доор хагархай байна гэсэн цуурч байдаг, тэрийг нь үг сүггүй тараадаг хэдэн юмнууд. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байна. Алийн болгон эзэнгүй улсад байгаа мэт анархист маягийн үйлдлээ ардчилал нэрийн доор өөгшүүлэх гээв

Зочин [202.9.46.186] 2020-09-30 00:14:48

Estoi unen

Зочин [202.55.188.39] 2020-09-29 12:14:35

Хуцаарай муу писда минь.Юу бичихээ тэгээд чамаар заалгахуу өмхий коммунистаа

Иргэн [182.160.35.211] 2020-09-29 05:01:31

Үнэн бодитой, ёс зүйн хэм хэмжээг тааруулсан шүүмжлэлийг хааж хорихгүй байлгүй. Төрийн хяналт байхгүйг далимдуулаад ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлсэн хэсэг бүлэг нөхдүүд худал цуу тараах, бусдыг гүтгэн доромжилж, нийгмийг бохирдуулан түүгээрээ таашаал, шим тэжээл аван өдөр хоногийг өнгөрөөж байгаа биз дээ. Даварсан амьтдыг хазаарлах төрийн даруулга хэрэгтэй. Адаглаад нийгэм аажмаар цэвэршинэ:.

Зочин [203.91.115.52] 2020-09-29 04:39:07

Өөрийн нутаг дэвсгэрт болж буй үйл ажиллагааг хянадаггүй төр гэж юу байхав

Зочин [192.82.76.181] 2020-09-29 12:11:35

Nutag devsger bol bish

Зочин [203.91.115.41] 2020-09-29 04:08:57

Тэгшээ дүү юу ярина энэ гүтгэх доромжлох хэрээс хэтэрсэн худал мэдээлэл тараах бол бүр өнгөрсөн. Улс орон тусгаар тогнол гэж байдаг бол хяналт байх нь зөв. Хамгийн ойроор бодоход Дорлиг ахыг яаж балбалаа ар гэр энэ тэр гээд энэ муухай юмны хор хохиролыг сайн мэдэх хүн дээ. Чамайг худал гүтгэлгээр өдөр шөнөгүй балбаад байвал цагдаад хандана даа. Учиртай дуугар доктор оо

zochin [66.181.161.124] 2020-09-29 03:36:16

shalgadaj bsn bizde,asudaltai boloodl shalguula biz,gaihulah gej,iim yumnaas yariltslag avch yadag yum

zochin [66.181.161.124] 2020-09-29 03:34:16

oroo hogiin,geriinhni hurtel liftnd suuhaar hyalalzaad,haju havirsgta tovogtei humus bsn,holdoj sanaa amarsn,hsltsichad derelhu,hun chanargui

Зочин [203.91.115.45] 2020-09-29 03:22:54

Дураараа санаандаа орсоноо зохиож ханатлаа доромжилмоор байна. Яагаад хянах гээд байгаам бэ муусайн коммунистуудаа. Тэнэг монголчуудын толгойг эргүүлмээр байна сда нараа. Бид чөлөөтэй баймаар байна

Ардчилагчийн мөрөөдөл бол мөрөөдөл л байдаг. [202.131.225.53] 2020-09-29 02:37:02

"Сошиал" гэхлээр барууны гараалтай ойлголт, цагдаагийн төрөл юм байна, тийм биздээ? Тэгэхлээр энэ дохтур бол бүлт үсэрч, мань мэтийгээ будлиулж байна. Ер нь Монгол бол хоёр хөрштэйгээ л энэ хорвоо барагдтал оршин тогтонноо. Хятад нь коммунист, Орос нь хөрөнгөтөн боловч чанга автократ улс байна. Энэ 2-оос цааш давж чадах юм уу? Санаа байлаа ч эдийн засаг, төсөв мөнгө, масс ард түмний өдөр тутмын амьдрал гэж байна. Ийм байхад БНХятадаас өөрөөр, Оросоос өөрөөр амьдарч чадах юм уу?

Бодитоор сэтгэ. Хоосон битгий үндсэрхээд бай. [202.131.225.53] 2020-09-30 00:58:51

Би БОДИТ байдлын тухай л бичсэн. Бид дуртай ч бай, дургүй ч бай нэр заасан 2 аврага том, эдийг засгийн маш хүчтэй хөршүүдтэй. Тэр 2-ын нөлөөнөөс яаж гарахыг мэдэж байвал ХУВААЛЦААЧ. Дэмий ХООСОН үндсэрхэгжих ч яахав. Монгол хүн байж чи ч хятадын зүйрлэл хэрэглэж "голионы баас" л гэж байна ш дээ. Урдаас орж ирж байсан хятадууд голио ч их барьж идсэндээ. Кх!

зочин [59.153.85.69] 2020-09-29 14:11:32

урд хойд 2хөршийн ард түмнүүд 1990 онд монголын ард түмэнтэй зэрэг цаг хугацаанд ардчиллын төлөө тэмцсэн боловч олж авч чадаагүй ардчилсан нийгэмийг манай ард түмэн байгуулж 30 жил болж бн , ОДОО ХЯТАД улс МОНГОЛЫН ардчиллыг булшилж коммунист улс болгохын төлөө маш их хөрөнгө хаяж суртал ухуулга явуулж бн, Монголын ард түмэн тэнэг бишээ ,Горьдсоны чинь гарз ,голионы баас гэж үг мэдэх үү чи,

Зочин [150.129.140.25] 2020-09-29 02:32:39

4 дэх засаглал буюу хэвлэлийн эрх чөлөөг нь боомилчихсон одоо ард түмнийхээ амыг барих нь. МАН-ын нэгэн УИХ-ын гишүүн : Хүчгүй ам нь хамхиастай айдастай иргэнтэй улс хэзээ ч хүчтэй байдаггүй. Энэ орон зайд дарангуйлагч гарч ирдэг гэж хэлсэн

Зочин [192.82.78.147] 2020-09-29 02:31:26

Монголоос гарч үзээгүй, хөдөөний гар юугаа мэдхэв дээ. Монголоос бусад бүх газар сошиалаа хянадаг юм ш дээ. Ганц манайх үлдээд байсан юм. Хяналтгүй зүйл гэж энэ дэлхийд нэг ч байдаггүй юм даа хөдөөний мангар минь.

Зочин [202.9.46.186] 2020-09-30 00:15:37

Estoi doo.

Зочин [139.5.217.187] 2020-09-29 07:53:55

Зөв

Зочин [202.55.188.43] 2020-09-29 02:03:20

Шүгэл үлээх боломжгүй болж байна. Нэг хурандаа чиний наад бодсон чинь буруу байна гэвэл тэгээд л шийтгүүлэх нь. Хэдэн жилийн дараа нөгөө хурандаа нь боловсролгүй, бас сэтгэцийн хувьд асуудалтай байсан нь батлагдах болно. Гэтэл тэр аль хэдийн 100 мянган хүнийг шийтгэчихсэн байх болно. Дараагийн ерөнхий сайд тэр хүнийг ажлаас нь халж, уг комисыг татан буулгаж улс төрд оноо авна. Хохирогч нь 100 мянган хүн.

Зочин [202.126.89.226] 2020-09-29 01:50:15

Зссссс битгий сүржигнэ. Худал хуурамч мэдээлэлд живсэн, түүндээ оюун санаа нь бохирдсон, стрeссд автсан хүмүүс болчихоод байж. Сошиалаар баасан шээснээ ч бичих нь холгүй дураараа цуурч байдаг энэ мэтийн хэдэн гарууд л гошигонож байгаа биз. Ам хамраа л хамжааргатай байлга

Зочин [203.217.139.243] 2020-09-29 08:57:41

Яг зөв

Зочин [66.181.190.55] 2020-09-29 02:54:25

udahgvi deelee nomorhooroo eswel talhnyhaa mongoor torguulahaaraa medneldee

Зочин [192.82.69.194] 2020-09-29 02:31:40

чи ч бас ингэж бичиж бна гэдэг чинь одоохондоо эрх чөлөө бна гэсэн үг, гэхдээ удахгүй чамайг коммент бичлээ гээд шоронд хийх цаг айсуй, үхэрхэн минь үүнийг ойлгож чадахгүй бна уу

Зочин [122.201.31.165] 2020-09-29 01:49:57

hudlaa medemhiirhee bolio buh ulsad hun gutgeh hudlaa hoshogruulah cuurahiig horigolson durem juram baigaa tarhi ugaahaa boli shaadag baishdee

иргэн [66.181.181.226] 2020-09-29 01:16:30

АН-н хулгайчуудыг дураар нь байлгасангүй гээд байгаа хүн ЭЛЭНЦ ХУЛАНЦЫН доктор байхав,Хүн бүр дутуу ойлгожээ гээд хэнийг ч хамаагүй ГӨРДӨӨД ДОРОМЖЛООД бай гэж энэ этгээд турхираад байнаа даа,

Зочин [202.126.89.174] 2020-09-29 00:48:42

чи муу улаан хацарта хөдөөний гар л юм бнлешдэ чи дут за чи карманда цуйван хийчээд гараара атгаж идээд явадаг гэж танай намынхан ярьдаг юм бнлэ

Зочин [66.181.178.76] 2020-09-29 03:05:33

өөрийнхөө цуйванг өөрөө идээд явахад юу нь буруу байхав улсын мөнгө идээгүйл бна

Зочин [203.91.115.45] 2020-09-29 01:04:49

ха ха ха гоё хэллээ.

Зочин [192.82.77.22] 2020-09-29 00:39:05

БАРУУНД БҮР ИХ ТАГНАЖ ЧАГНАДАГ ШҮҮ ДЭЭ АССАНЖААС АСУУ.

Зочин [203.91.115.45] 2020-09-29 00:31:27

Сошиал цагдаа баруунд бүүр их.

Зочин [203.91.115.45] 2020-09-29 00:29:29

Ардчилалын арьс нөмөрсөн АН-ы зөнөг батүүл тарвагадорж нар чинь хэлмэгдлийн хонгил үүсгэсэн нь одоо бага багаар нурж байна. Тарвага тэгшбаяраа? Танай аалз алхуяг чинь хүртэл тэр хонгилд ороод уйлаа биздээ тарвагаа

Зочин [149.7.35.178] 2020-09-30 00:48:52

Хуурамч доктороо сайн харж аваарай. Ийм хүн байдаг юм.

Зочин [203.91.115.45] 2020-09-29 00:25:34

Ардчилсан зурамны баас минь чи дураараа гүтгэж доромжилоор байна уу. Америкт гүтгэж доромжилбол гавалж бороохойдоод хорьж өндөр торгодог юм.

Зочин [66.181.161.94] 2020-09-29 03:36:48

Neg l ih gadaadad tegj ingej bna geed yarih yom manaih uuriin gesen huuli duremtei uls bish bil uu uursdiihun luivariin shuumjilj bichihleer ingej buruu bichlee tegj hun doromjillo gedge bolchihmoooor yom aaaa

Зочин [202.179.25.123] 2020-09-29 00:11:10

Цагдаа багш уу? Хүний зүйлийг ойлгуулдаг, цагдаагийн дарга их тэнэгтэв.

Зочин [66.181.161.94] 2020-09-29 03:39:28

Tsagda ruu dairaha bolido tuslamj heregtei ued tsagda uheh geed ireheer emch gedge bolij uz


75 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
75 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.