Зургаан аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна

Aдмин / Орон нутаг

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалд эрсдлийн үнэлгээ хийх баг орон нутагт ажиллаж байна. ХХААХҮЯ болон цаг уурын байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн тус багийн мэдээллээр энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймаг байгааг тогтоогоод байна.

Энд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг орж байна. Ялангуяа Говь-Алтай аймгийн бүх суманд өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсжээ. Тиймээс ХХААХҮЯ-наас өвөлжилт хүндэрч болзошгүй аймгийн удирдлагуудад:

  • Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэг бүрчлэн хамруулах,
  • Өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах,
  • Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх,
  • бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгоод байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргаад байна.

Одоогийн байдлаар намаржилт нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу үнэлгээтэй байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн: 32.5 хувь нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй) 18.1 хувь нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй) 25 хувь нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн) 6.1 хувь нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн) 18.3 хувь нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа. Даац олон дахин хэтэрч гарсан нутгийн хэмжээ 20 шахам хувь байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 05:06:12

ZIZOwi http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 04:54:18

YRL0MA http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [73.111.180.213] 2020-10-15 23:22:38

zunjin torgo omsoj nair xuij arcidsan xumuus chadaxgyi bol bid malaa butsasj aviya oorsdoo uchraa ol obol bolgon tuslamj zun daa beldej sur

нутаг [103.9.90.100] 2020-10-16 13:21:56

ялангуяа өвөрхангай

Зочин [59.153.114.51] 2020-10-15 07:50:21

МАЛЧИД ГУАЙ ЗУНЖИН НАМАРЖИН НАЙРЛАЖ АРХИДЧИХААГҮЙ БИЗДЭЭ. ӨВС ТЭЖЭЭЛЭЭ ӨӨРӨӨ ХАРИУЦАНА ШҮҮ. НААШ ХАРАХ ХЭРЭГГҮЙ. НЭМЭРГҮЙ.

Зочин [66.181.161.50] 2020-10-17 15:51:24

Чи юуугаа солиороод бгн чи юууга мэддийн бэлчээр нь гарахгүй бга газраас чи юууга хадаж ав гээд бгн жхн юма бодож бичмээр юм

Зочин [66.181.161.50] 2020-10-17 15:50:16

Чи юуугаа солиороод бгн чи юууга мэддийн бэлчээр нь гарахгүй бга газраас чи юууга хадаж ав гээд бгн жхн юма бодож бичмээр юм

Завханчууд [202.126.88.129] 2020-10-15 03:00:23

2 булай , балайг сонгосоны бурханы сануулга байх даа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.