Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.15/ өнөөдөр 15:00 цагт Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн сонгуулийн санал авах байранд очиж саналаа өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“…Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу саналаа өглөө. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль бол маш чухал сонгууль. Яагаад гэвэл тухайн орон нутагт байгаа иргэд, малчид хүн бүр тэдэнтэй хамгийн ойр хамтран ажиллах төлөөлөгчөө сонгох хариуцлагатай сонгууль юм.

Өнөөдөр өдрийн 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол ирц бага байна гэсэн үг.

Залуус маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэн бүр санаачилгатай байж, санал хураах цаг дуусахаас өмнө саналаа өгч, иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох, нэхэх нь боломжгүй зүйл.

Жишээлбэл, хүүхдийн шар автобусыг худалдан авсан үнийн асуудал дээр маргаан гарсан байна. 40 мянга, 45 мянган, 50 мянга, 130 мянган ам.доллар гэх зэргээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тендерт хяналт тавьж ажилласан бол ийм маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй.

Ийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий. Үүнийг хийхийн төлөө иргэд маань аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна” хэмээн уриаллаа.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:56:11

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:56:07

Зочин [192.82.75.66] 2020-10-20 04:05:14

Ийм этгээд манай улсыг тэргүүлэх ч гэж дээ.

Зочин [103.229.120.98] 2020-10-19 12:45:40

Ухуулга суриалчигаа Дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэж үү..... Бм хувьдаа ҮГҮЙ гэнэ

ЗАРАА [202.126.88.161] 2020-10-21 05:32:23

ОЛОН ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗЭЭЛ ТЭГЛЭЭД Л,ЯНЗ БҮРИЙН АМЛАЛТ ӨГӨӨД Л ОДОН ТАРААГААД Л ,ГЮУ Л БОЛООД БАЙНАДАА, ОПШООРООС ХУЛГАЙН МӨНГӨ ОРУУЛЖ ИРНЭ ГЭЭД Л СОНГОГДСОН ,ТАГ ТАГ ,ТАГ

Зочин [148.60.92.227] 2020-10-17 09:28:00

BOLOR hemeeh ediin zasagch orchyylagchiig zebleheeree ab!!!!

Зочин [148.60.92.227] 2020-10-17 09:25:50

Nobsiin erenhiilegch ee!!ardchilal chini baastai hytgasan s dee!!yugaan yariad baigaa nobs be?chi.........zail!!!!!!!!!

Дэжээ [43.242.243.38] 2020-10-16 02:40:49

Санал хурааж байгаа өдөр сурталчилгаа хийгээд байгаа юм бишүү.

Наран [202.72.245.125] 2020-10-16 01:25:10

Сайхан , бас сайн ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ бахархаж байна.

Наран [202.72.245.125] 2020-10-16 01:22:21

Битгий галзуурцгаа!!! Өөрсдөө тэнэг гарууд, илжиг модон хударгандаа дуртай гэдэг үг байдгийг сана. Эрх чөлөөгүй байхдаа юу гэж ингэж хуцацгаах.... Цэдэнбалыгаа шүүмжлээд насаараа шоронд үр хүүхэд ах дүүс цаашилбал ойр дотны нь бүх хүмүүс байцаагдан яллагдана

Зочин [202.55.188.37] 2020-10-15 18:18:41

Mongold uurchlultiig huvisgalaar hiih tsag boljee, songuulia shudargaar yavuulj chadahgui luivardaad baigaam chin

Иргэн [202.126.90.89] 2020-10-15 13:43:07

Ирэх жил өөрийг чинь өөрчилж үзүүлнэ за

Зочин [66.181.178.73] 2020-10-15 23:39:31

Ёстой нэг заналтайгаар өөрчилнөө!!! Муу хорчин еөкийг!

Зочин [202.55.188.37] 2020-10-15 18:17:24

Demjij baina

Зочин [139.5.218.155] 2020-10-15 13:30:53

Энэ хүн ардчилал ярих эрхгүй.

Зочин [202.126.89.4] 2020-10-15 08:57:08

Тэнэг гар

Зочин [66.181.183.129] 2020-10-15 08:53:28

МАСКАА ЗҮҮГЭЭЧ .


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.