Эрдэнэт үйлдвэр 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30 гаруй сая ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдлээ

Aдмин / Эдийн засаг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 10-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр давж биелснийг онцлон, уурхайчдадаа баяр хүргэлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид төлөвлөгөөнөөс 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах даалгаврыг оны эхний 10 сарын байдлаар 126,6 хувиар биелүүлсэн амжилттай ажилласан байна. Энэ үеэр Ерөнхий захирал Засгийн газрын 10-р сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг удирдлагуудад танилцууллаа. Тэмдэглэлд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулж, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн зорилтуудыг ханган биелүүлж, төлөвлөгөөг давуулан, борлуулалтын орлогыг 109,5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 16,8 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 961,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснийг дурджээ. Мөн 2020 оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлогыг 98,7 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 318,7 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 642,4 тэрбум төгрөгийн татвар тус тус төвлөрүүлэн, хөрөнгө оруулалтыг жил тутам нэмэгдүүлэн ажилласныг сайшаан тэмдэглэсэн байна. Шуурхай хуралдаанд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй том төслүүд төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгааг онцоллоо. Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажил, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй хэвийн үргэлжилж байна. Ган бөөрөнцгийн цехийн захиалсан бул нийлүүлэгдсэн учир өнөөдрөөс үйлдвэрлэл хэвийн явагдана. Баримт бичгийн шийдвэрлэлт өссөн зэрэг мэдээлэл удирдах ажилтны шуурхай хуралдаанаар яригдлаа. Үйлдвэрийн газрын цех, нэгжүүдийн өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 90-100 хувийн биелэлттэй байна.


Сэтгэгдэл

ИРГЭН [192.82.74.70] 2020-11-07 11:20:52

ТЭНЭГҮҮДЭД ЗОРИУЛЖ АРДЫН НАМЫНХАНЫ ХИЙЖ БАЙГАА ЗОРИУДЫН ХАР ЦУУ ГҮТГЭЛЭГИЙН НЭГ ХЭЛБЭР НЬ ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ НЭР ЮМ..ҮҮНД ИТГЭГЧИД НЬ МУНХАГИЙН ДАЛАЙН НЭГ ЮМ

Зочин [64.119.24.174] 2020-11-03 00:35:10

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багыг яаралтай огцруул.

Зочин [202.131.243.190] 2020-11-03 00:19:35

Darga naraa shagnaj baihaar Ajilchidaa shagnaajee

Зочин [90.27.179.234] 2020-11-02 15:25:15

Mongoliin zyi bys?erenhiilegch nertei holbootoi yaliig hyrdan gargaj sorond ni yabyylaach ee!hynii myyd dyrlaj baigaa yum ogthonch bys?ardchilsan ylas orond ene zarchim zaabal heregtei!!iim zamaar yabahgyi bol hois sine ye maani adilhan hybi zaya yldeh nee?....

хогийн хегийн лалруудад [64.119.21.89] 2020-11-02 10:49:04

энмуу идэж дуусдаггуй хулгайч луйварчдыг цэвэрлээ гээд байхад чинь шуурхай хуралдаан хийлээ мийлээ ч гэхшиг ичээч ээ. бадамсурээн багабандиа хурэлсухээ хэн ч байсан гучтай залууг авчраад тавьсан ч наадхаас чинь илуу ажиллана

ЗОЧИН [202.9.47.3] 2020-11-02 11:29:03

ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ГАНЦААРАА ИДЭЖ БАЛЛАХ ШАХСАН ДАА. ТЭР ҮЕД ЮУН ШИЛЭН ДАНС МАНС БАЛИАР ХУЛГАЙЧ ГАНЦААРАА Л ДУРААРАА ХУЛГАЙЖ БАЙСАН ХАР ТҮҮХ БИЙ. ОДОО ИДСЭН УУСЫНГ ШАЛГАХЫН ХАМТ ТЭР ДАВАРСАН ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖОО ШИЙТГЭЭЧ, ТЭГЭХГҮЙ БОЛ НЭГ ХУУРАМЧ БАРАГ ТЭРНИЙ ЯВУУЛЛАГА ШИГ АРД ОЛОН ОЙЛГОГДООД БАЙНО ШҮҮ. ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙГ ЭХЛЭЭД ДАР

Зочин [202.126.90.83] 2020-11-02 09:27:46

Яасан юм ойлгодоггүй мудакууд вэ толгой нь олгой болцон гарууд юм бичих юм даа шал өөр ажил бичсэн байхад тэнэгтээд байх юм

Зочиэ [139.5.219.179] 2020-11-02 08:58:50

Зайл муу өвгөн минь. Энэ үйлдвэр танай багтай байсан байгаагүй яваад ирсэн.

Зочин [202.70.34.130] 2020-11-02 09:11:52

чи өөрөө айл

Зочин [202.126.90.83] 2020-11-02 08:57:22

Сайн байна амжилт хүсье

ИРГЭН [202.126.89.77] 2020-11-02 08:51:33

Шуурхай зөвөлгөөнөөр Захирал Будамсүрэнгийн Массажны сандалын 57 сая, Бенз 500G калассын 510 сая, Орлогч захирал Дэлгэрбаярын 210сая зэрэг Үйлдвэрээс идсэн мөнгөнүүд ил болсон талаар яагаад ярихгүй байгаа юм бэ.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.