Баян-Өлгийд тусгаарласан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Aдмин / Орон нутаг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-аас импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон гадаадаас эх орондоо ирж тусгаарлагдаж гарсан 100 гаруй иргэнээс сорьцын шинжилгээ авч, тандалт судалгаа хийхэд хоёр хүний шинжилгээний хариу эргэлзээтэй гараад байсан юм.

Улмаар тухайн 2 иргэн болон тэдний ойрын харьцагчдыг тусгаарлаад байв. Дээрх хоёр иргэний нэг нь өнгөрсөн 6 дугаар сард тусгай үүргийн онгоцоор Бүгд Найрамдах Казахстан Улсаас эх орондоо ирсэн, улмаар коронавирусний халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчлэгдэж гарсан хүн аж. Харин нөгөөдөх нь түүнтэй хамт ажилладаг байжээ.

Тэгвэл эдгээр иргэдийн PCR /полимеразын гинжин урвал/-ын шинжилгээний хариу сөрөг буюу короновирусний халдваргүй гарсан байна.

Одоо Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоогоогүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа боловч иргэдийг амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.28] 2020-11-03 02:52:41

xaldvargui mongol uls mandtugai!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.