Хот хооронд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй байсан нь хүндрэл үүсгэжээ

Aдмин / Нүүр

Нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан. Өчигдрөөс /2020.12.01/ шинжилгээ авах цэгүүдэд харьцангуй иргэдийн дараалал бага байв. Хот хоорондын нийтийн тээвэрээр 14 чиглэлд 74 автобус 2531 иргэн, орон нутгаас Нийслэл уруу 7 чиглэлд 14 автобус 204 зорчигч зорчсон. Нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон.

Улаанбаатараас хувийн 255 тээврийн хэрэгсэл зорчиж байна.

Үүссэн нөхцөл:

• Бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадахгүй байх;

• Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй;

• Нийтийн тээвэрээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг саатлууд үүссэн.

Шийдвэрлэсэн асуудал:

Бүртгэлийн www.119.mn сайт бүрэн ажиллахгүй тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессежээр хүргэх, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Сэтгэгдэл

MOGEUH [202.9.46.140] 2020-12-02 16:51:44

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

шударга иргэн [66.181.190.174] 2020-12-02 13:16:02

Угаасаа монголчууд яс махандаа нийгэмшиж сурахгүй улс. Хүй нэгдлээрээ малаа маллаад л дуртай газраа бааж шээгээд л нус цэрээ хаяаад л. Өөрөө л болж байвал улс орон сүйрнүү байнуу огт хамаагүй арчаагүй амиа хоохойлсон бодолтой. Мөнгө хараад газар нутаг байтугай төрсөн эхийгээ ч худалдахаас сийхгүй эдийн шуналтай толгойд нь түмпэнтэй чанасан мах зузаан өөх архи хүүхэн л бодогдсон ухамсар дорой балиар арчаагүй ард түмэн шүү дээ. Тийм л болохоор төр нь ч мөн адил тийм л юмнуудаар дүүрчихсэн. Жавхлан юмдаа.

Зочин [66.181.169.162] 2020-12-02 17:05:21

Арчаагүй амиа бодсон нөхдүүд чинь Засгийн газрын ордонп байгаа шүү. Ард түмнээр нь доромжлохгүй шүү чи

oyun [124.158.113.3] 2020-12-02 14:52:52

sanal neg

шударга иргэн. [66.181.190.174] 2020-12-02 13:06:07

Тэр тайван зогсоол нэртэй баасандаа хахсан усгүй жорлонтой газарт өчнөөн хүнийг байлгаж байгаа УОК ичиж үхээч. 10н сар юугаа бэлдсийн битгий шааа та нар.

zochin [103.212.119.206] 2020-12-02 11:37:01

Дэлхий дахинд монголчуудыг хүй нэгдлийн нийгмийн зохион байгуулалтаас төдийлөн холдоогүй, харанхуй бүдүүлэг, соёл боловсрол, хүмүүжил, ухамсар хариуцлага, ажил хэрэгч чанар, бүтээж босгох, зохион байгуулалт гэдэг зүйл огт байдаггүй, хулгайч, худалч, дээд зэргийн хувиа хичээгч, араатан шинжтэй мөхөж буй үндэстэн гэсэн ангилалд аль эрт оруулсан шүү дээ. Энэ нь ч цар тахлын үед дээд зэргээр батлагдаж байгаа.

Зочин [66.181.190.174] 2020-12-02 13:08:35

санал нэг байна. Ямар ард түмэн байна толгой нь тийм л байна гэж яг үнэн. Монголчууд угаасаа тийм болохоор л ийм төртэй байгаа юм.

Зочин [202.9.47.4] 2020-12-02 11:29:11

Төрийн өөрсдийн буруу байхгүй иргэд л буруутай гэж УОК,шадар сайдын ажлын алба байнга худал ярьж ирлээ.Яг үнэндээ та нар ямар ажил захион байгуулж чадахгүй хоолны савнууд байна

ШАД [202.126.90.68] 2020-12-02 11:04:54

МӨН Ч ХЭЦҮҮ ЮМ ДАА. ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА ГЭЖ ЭНЭ Л ЮМ БАЙНА ДАА.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.