Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс албан ёсоор гарлаа

Aдмин / Гадаад мэдээ

ЛОНДОН. /BBC/. Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарах үйл явцыг албан ёсоор дуусгаснаар тус улсын хувьд шинэ эрин эхэллээ. Ингэснээр Их Британи өнөөдрөөс ЕХ-ны дүрэм журмыг мөрдөхгүй юм.

Ерөнхий сайд Борис Жонсон, “Brexit”-ийн урт хугацаагаар үргэлжилсэн үйл явц дууссанаар “бид эрх чөлөөгөө гартаа атгаж” байгааг онцлон тэмдэглээд, цаашид илүү өөр, илүү сайн зохицуулалтуудыг хийх боломж бүрдэж байна хэмээн мэдэгджээ.

Их Британи манай улсын “нөхөр, холбоотон” хэвээр байх болно гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгдсэн байна.

Харин Их Британийн сайд нарын хувьд худалдааны дүрэм журам өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ойрын хугацаанд тасалдал саатал үүсэж болзошгүй болохыг анхааруулжээ.

Их Британи ЕХ-ноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулснаасаа хойш гурван жил хагасын дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-нд 27 гишүүн бүхий улс төр, эдийн засгийн холбооноос гарсан юм.

Гэвч талууд цаашид эдийн засгийн түншлэлээ хэрхэн өрнүүлэх талаар хэлэлцэх шаардлагатай байсан тул Их Британи 11 сарын турш ЕХ-ны худалдааны дүрэм журмыг үргэлжлүүлэн мөрдөж байсан билээ.

Их Британи, ЕХ зул сарын баярын өмнөх өдөр худалдааны гэрээний талаар тохиролцоонд хүрч, Их Британийн парламент лхагва гарагт уг гэрээг эцэслэн баталснаар хүчин төгөлдөр болжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

би [202.9.40.17] 2021-01-04 03:23:08

наполеонд цусаа холиулж холбоо байгуулсан, гитлерт цусаа холиулж мөн холбоо байгуулсан, одоо оросуудад цусаа холиулаад ирэхээр дахиад л холбоо байгуулж холбоонд элсэнэ дээ.

цог [103.10.22.86] 2021-01-02 20:50:57

их британи олон зуун жилийн өмнөөс бусад улсыг эзлэн колончилж . мөлжиж ирсэн хамгийн хамгийн мөлжигч улс дэлхийн хоёр дайнд эд ашиг олсон .

Зочин [43.228.131.159] 2021-01-02 03:56:12

Ingeed zuun evropiin bolon baltiin tengisiin huuchin kommunist tejeever gulugnuud tejeegchee aldavaa.Araas ni frants itali geed l huvurch ehelne de

sonirhogch [192.82.68.174] 2021-01-01 11:54:35

zia ingeed udku Европ тив muhluu gej

haha [192.82.68.174] 2021-01-01 11:56:16

harin tiimee

Зочин [202.179.24.24] 2021-01-01 07:37:54

Албан ёсоор өнгөрсөн хавар гарсан. Өнөөдөр ЕХ-той байгуулах эдийн засгийн гэрээний хугацаа дуусч байгаа нь энэ.

uhaantan [192.82.68.174] 2021-01-01 11:57:05

uugaasaa ene deer bichsen bga bizdee uhna mini


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.