Малд яваад төөрсөн хүүхдийг эсэн мэнд оллоо

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багийн "Өвөр наймган" гэдэг газарт 10 настай охин малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагаар орон нутгийн иргэд, цагдаагийн байгууллагатай хамтран Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тухайн иргэнийг алга болсон газраас 5 км зайд модонд төөрсөн, гар хөл нь хайрагдаж, хавирга нь хугарсан байдалтай байсныг эсэн мэнд олж эмнэлгийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өглөө.

ИРГЭН ТА:

- Бага насны хүүхдийг гэрээсээ хол малын бэлчээрт явуулахгүй байх;

- Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

- Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед малаа ойрхон бэлчээрлүүлэх;

- Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх;

- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дулаан хувцаслах, бэлэн байдлаа сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.35] 2021-01-20 09:31:31

Хөдөөний айлууд хүн бүл муутай байдаг ч хүүхдээ эрсдэлд оруулхаас сэргийлж байх хэрэгтэй

цог [103.10.22.67] 2021-01-20 08:50:30

урьдын өсгөлүүн сайхан монгол хүн одоо давжаа нам жижигхэн болоод байгаа энэ үед арван настай хүүхэд байтугай арван наймтай хүүхэд хүртэл балчирдана.

цог [103.10.22.67] 2021-01-20 08:37:35

хөдөөнийхөн мал мал гэсээр хүнээ гэсэн сэтгэл нь хоёрт тавигдсан улс . арван настай хүүхдийг цас салхи шуургатай хүйтэн үед малд явуулна гэдэг байж болохгүй .гэр хотын насанд хүрсэн бүл чадалтай нь явах хэрэгтэй.

Зочин [192.82.71.166] 2021-01-19 16:40:28

Huduu humuus malaa l hairaldag bolohoos huuhed bol yamar ch une tsenegui


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.