УИХ: Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг бууруулах хуулийн төслийг дэмжив

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн цалин, орлого таслалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа илтгэлийнхээ танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хороо нь ББСБ, ХЗХ-ны үйл ажиллагаа, зээлийн гэрээтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 23-наас цахимаар болон утсаар хүлээн авах ажиллагааг зохион байгуулахад нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн 37.9 хувийг барьцаалан зээлдүүлэх газар болон rap утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах асуудал эзэлж байжээ.

Хуулийн төсөлд барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ноос энэ оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.56] 2021-01-28 05:35:05

Зөв зөв

Зочин [66.181.188.244] 2021-01-28 00:59:36

Өдрийнмзээл гэдэг мөнгө хүүлэх сестемийг зогсоох хуулийн төсөл оруулаачээ хздхя

zochin [223.104.15.200] 2021-01-27 22:35:34

zow muusain deeremchid

Xongoroo [66.181.161.49] 2021-01-27 21:54:13

Bulgantyuag saidad demj....Ouynerdene saidaa.... Amerik bolobsrol...xubiin sektort...Namiin ajil...turiin ajil...Uix yls turiin ajil bugdiig xiij betgegdsen bolobson xuchin.......iim zaluu xumuusee demj...bolobsrolgui tetgeberiin abgai naraa tat..odoo bno..

Eldeb [66.181.161.49] 2021-01-27 21:35:30

Lombarduud xunii xurungiig uneguiduulj abch zarj bayjij tadasgui bgaa uym uu.....odoo bno...uur buteelch biznes xii..xuniig xurungiig shulj abah ni xoit nas ur xuuxded ni tsubtei......uiliin ur.. .....xar tam

Hen negen [66.181.161.120] 2021-01-27 19:02:15

Ehleed bankuudaa ynLaachee banknudihaa hvvg buulgaachee zeelee hoishluulsan ch hvvgee tol gene bankuudaa dawragad muu sn lombardruu dairaad yahaw dee yagaad bankaa chadahgvi bgan be

Зочин [66.181.161.120] 2021-01-27 19:00:31

Ehleed bankuudihaa hvvg buulgaachee zeelee hoishluulad hvvgee tol gene bankuudaa dawraagaad muu sn lombardruu daifaad yahaw dee

IRGEN [66.181.181.76] 2021-01-27 17:26:07

LOMBARD HAAGDVAL IRGED HYMD SHUURHAI ZEEL AVAH GAZARGUI BOLNO.

Монгол [202.9.47.2] 2021-01-27 17:01:14

Бас түүхий хууль бндаа. Харин тэр ББСБ , ХЗХ, Ломбарднаас одоо бгаа зээлийг МБ худалдаж аваад наадуулийхаа эрхийг хасаад Банкны хүүгээ буулгаж бичил зээлээ дэмжээчээ! Тэнэг малууд!

Монгол [202.9.47.2] 2021-01-27 17:04:07

Өөр ярьвал их юм бн! Тэнэг МАлНууд

irgen [192.82.66.72] 2021-01-27 16:22:29

lombardiig hyazgaarlah ni mash zov, eserguutseed bgaa hesgiig oi;gohgui bna tsaad ezed ni ih hurald olnooroo baigaa bolhoor eserguutsej bna, irged olon jil bank bolon lombardin zeeliin huund shuluulj bna.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЦААГ ЗАХИРГААГААР ЗОХИЦУУЛДАГ ГЭНЭЭ ... [202.179.24.242] 2021-01-27 14:09:47

ЭНЭ УЛСЫН ТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГЧИД.... ЭДИЙН ЗАСГИЙНХАА ХАМГИЙН ЖИЖИГ НЭГЖЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН БУС АРГААР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ГЭЖ ХУУЛЬ БАТЛААД ХАЯЧИХАЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ... ХААНА ЯМАР СУРГУУЛЬ СОЁЛД ИЙМ ОНОЛ НОМ ҮЗСЭН УЛСУУД БАЙХ УУ :...

Duba [66.181.161.49] 2021-01-27 21:31:51

Zub zib...bulgantyua sain bna..medremjtei....amidrald oir ....ofoohondoo amidralaas tasraagui bna...demjij bna

Иргэн [202.126.88.128] 2021-01-27 16:12:29

Ломбардууд ядарсан ард түмнийг хэрэгцээгээр нь боож шулдаг.7 хоногт 3-4 хувийн хүү авдаг.Ядаж НӨАТ-ын баримт ч өгдөггүй.Зөв хууль байна.Шударга бусаар орлого олж байна гэж үүнийг хэлдэг юм за юу.

Зочин [202.9.46.11] 2021-01-27 13:52:39

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон ард түмэн нэгдэж банкуудын өндөр хүүг бууруулахыг асуудлыг УИХ-д өргөн барих хэрэгтэй байна.

zochin [192.82.65.29] 2021-01-27 13:47:19

барьцаалан зээлдэх газруудын хүү харьцангуй бага шүүдээ бизнес хийх гэж түрээс төлнө гмийн зүйлээс болж бас хүү авах хэрэгтэй шдээ тэгээд ч жирийн иргэдийн хэрэгцээтэй үед хэрэг болдог газар шүү харин банкнуудынхаа хүүг багасгах хэрэгтэй шдээ тэгэхгүй бол их хэмжээгээр зээл авсан хүмүүс хэцүү бна

Зочин [66.181.181.76] 2021-01-27 13:16:48

shhurhai zeel sariin 3% geheer lombarduud dampuurnashdee ydaj tureesee ogch chadah uu

zochin [66.181.178.225] 2021-01-28 01:47:23

tonil tsaashaaa


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.