Монголбанк: Банкуудад 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо

Aдмин / Эдийн засаг

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээг 2020 оны 4 дүгээр улиралд эхлүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд 2020 оны 12 дугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашиглаад байна.

Мөнгөний бодлогын хорооноос 2021 оны 1 дүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олголоо.

Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв.

Цаашид банкууд Монголбанкнаас авсан санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн А-58 дугаар тушаалаар батлагдсан шалгуурын дагуу 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 10.5%-ийн хүүтэй зээлийг шинээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэх юм.


Сэтгэгдэл

Zochin [46.224.12.227] 2021-02-24 15:27:52

Bank hezee irgeded zeel ugch baisiim medehgui l yum bna uursduu tanil taldaa l ugdug bhdaa

za [122.201.22.7] 2021-02-24 08:00:53

dampuurtsan bankind hurtel ugsun bna sh de

Түй. Банк нь маньдаа зээл өгч харагдаач [66.181.161.52] 2021-02-24 06:11:05

Банкнууд нь зээл өгч харагдаач. Тэгээд хамгийн бндөр хүүтэй зээлийг жирийн иргэд бид аэрэглэх ёстой юм уу? Түй май!

MARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.90.140] 2021-02-23 19:41:09

ODOO.ENE.200.TER.BUM.TOGROGOO.MARSHIL.MORGAN.FREEMAN.DYGERIN.EDENEBATAD.OG.MONGOL.BANKNAAC.MARSHILSMUC..MORGAN.FREEMAN.DYGERIN.ERDENEBATIN.ALDCAN.BYX.DOLAR.NITDEE.800.000.MINGAN...IX...NAIAT...TERBUM...DOLAR..BAIDAG.

Бат [202.126.88.131] 2021-02-23 16:35:33

Ковидын үед хамгийн новшийн зан гаргасан Банкууд хүүгээ 00 гүй Улсаас тэтгүүлж байдаг одоо дээрээс нь банк хүүгээ нэмнэ шдээ

Zochin [66.181.161.91] 2021-02-23 15:39:28

3 car horoind bailaa bgaa joohn munguu ard tumen huncnii delguureer damjaad buh mungu bankind tuvlurcun odoo ard tumend yumarch mungu baihgui buh mungu ng taldaa garchihlaa yuj ergeltend oruullahgj bn delguur deer mash uh baraa bc tugjigdj bn gevch ard irgeded yumarch mungu alga bid languun deree ng ngnee harcn humuuc cuuj bn urh burd 500.0 k uguu tegvel ediin zacg hurdn cergene ingeed bgd baivl mud cergehgui shuu

Зочин [202.9.47.42] 2021-02-23 12:53:24

Яаж байгаан бол.Төрийн биш ТТ ийн мөнгөөр мөрөөрөө тансаглахгүй банкууд гэсэн мөнгө хүүлэгчтдийг ивээн тэтгэдэг МБ ны Лхагвасүрэнд хариуцлага тооц.

ДОРЖОО [49.0.147.165] 2021-02-23 10:29:19

Нөгөө жилийн 3% хүүтэй зээл гээд байсан чинь арилжааны банкаар дамжуулан 10,5% хүүтэй болчихож байгаа юм уу?Арай үгүй биз дээ. Ийм хүүтэй зээл аваад бизнес явахгүй

Зочин [103.9.90.100] 2021-02-23 06:28:22

ТӨРИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ ҮРЭН ТАРАН ХИЙХИЙН ОРОНД АРИЛЖААНЫ БАНКУУД ӨӨРСДӨӨ ЖИЛИЙН 3 ХУВИЙН ЗЭЭЛ ГАРГААЧ ЭЭ

Зочин [202.131.227.82] 2021-02-23 07:24:42

ха ха ха ямар эх үүсвэрээр вэ, Хүүгүй эх үүсвэр банкуудад байна уу

Зочин [66.181.161.76] 2021-02-23 05:58:00

ДАХИАД 30 ЖИЛ ХЭРЭГЛЭСЭН НӨГӨӨ УЛИГТ АРГААРАА ЭНЭ 200 ТЭРБУМИЙГ ХУВААЖ АЖИЛДАА ХАМЦЖЙШАМЛАН ОРЛОО ОДОО БИД ЯАХ ЁСТОЙ БЭ ТА НАР ГОЛОМТ БАНК ТАВЬЖ БАЙГАА ШААРДЛАГА НӨГӨӨ БОРЦУУЛ ХАРААД ШҮЛСЭЭ ЗАЛГИХААС ӨӨР ЯМАР Ч СОНГОЛТ ҮЛДСЭНГҮЙ ОЮУН ЭРДЭНЭ УРӨНХИЙ САЙДАА ЭНЭ ХЭМЖЭЭГЭЭ ЭРГЭЭД НЭГ ХАРААЧ НМӨНГИЙГ ХУВААДАГ МЭРЭГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ БОЛТЛОО ХӨГЖЛӨӨ ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОРЦУУЛ ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭГ Ч НАР ХҮН БИШ ҮҮ

зочин [202.126.89.55] 2021-02-23 02:38:21

ЭНЭ ХУВИЙН БАНКУУД НЬ ХҮҮ НЭМЭЭД ИРГЭДЭЭ ШУЛЖ ХӨРӨНГӨӨ ЗУЗААТГАНА БИЗ ТЭРЭНД ОРВОЛ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛААД ХҮҮ БАГАТАЙ ЗЭЭЛЭЭ ИРГЭДДЭЭ ТАРААГААЧ ЭЭ ЭНЭ МОНГОЛ БАНК ГЭЖ БАЙГУУЛЛАГА МОНГОЛД ХЭРЭГ БАЙХГҮЙ БАНКУУДТАЙ НИЙЛЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭР ИРГЭДЭЭ ШУЛДАГ БАЙГУУЛЛАГА БОЛСОН БАЙНА УГ НЬ ИРГЭН БАЯН БОЛ ТӨР БАЯН ГЭДЭГ ДЭЭ

Зочин [202.126.89.194] 2021-02-23 03:24:56

Зөв


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.