Иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Aдмин / Хууль

Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвийн гадна өчигдөр (2021.02.23) "Бүх бараа 1999 төгрөг" гэсэн хямдралтай худалдаа зарласны улмаас иргэд бөөгнөрсөн тухай мэдээлэл гарсан билээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарлаа. Иймд зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэв.

НМХГ-аас мэдээлснээр, тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг, 13 дугаар хороолол, “Хулан уул” ХХК-ийн Efes 13 дугаар салбарын хоёрдугаар давхарт талбай түрээслэгч иргэн П.Баярбат УОК-ын даргын түр журмыг зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр түрээсийн гэрээгээр талбай түрээслэн, хувцасны худалдаа эрхэлдэг ба УОК-ын даргын Сovid-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах түр журмыг зөрчиж, олон хүний бөөгнөрөл үүсгэжээ.

Иймд НМХГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Иргэдийн бөөгнөрөл үүссэн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.


Сэтгэгдэл

АААtzqdjdv [178.158.70.35] 2021-11-02 06:02:59

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

зочин [59.153.86.97] 2021-02-25 02:21:04

Дэлгүүрийг нь хаа,

Иргэн [202.126.92.99] 2021-02-25 01:28:12

Наад төвийн үйл ажиллагаа явуулах эрхийг шууд цуцалж, олон хүн цуглуулсан этгээдийг шүүхэд хүргүүлж 15 сая төгрөгөөр торгож хариуцлага тооц, Төр засаг, Онцгой комисс хорио цээрийн дэглэм сахиулах дүрэм журам гаргасан юм бол хэрэгжилтийг хангаж хатуу хариуцлага тооцож ажилла, бусад хэнэггүй тэнэгүүдэд сургамж болог

зочин [192.82.75.198] 2021-02-24 08:28:36

эрүүл хүмүүсээ ваKцинд хамруулаад бүгдын хөдөө орон нутаг руу мал шиг тууж хотоос гарга.хотод тэр өвчтэй,эмчилгээ хийлгэж ,тусгаарлалтанд бгаа малуудаа хашиж үлдээ.ингэж байж энэ халдвараас сална.хөдөө ороннутагт цэвэр ,агаар,нар салхинд наад халдварт өөртөхгүй намар ирэхэд бүх халдварт өвчингүй амар тайван болно.

Зочин [150.129.140.56] 2021-02-24 10:02:15

Тийм амар тэ бичих юмаа жаахан бодож байж бичиж байгаач


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.