Шинжилгээний цэгийг наймаар нэмэв

Aдмин / Эрүүл мэнд

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн.

Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 5 хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмлээ. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 3-4 шинжилгээний цэг иргэдэд үйлчилж байна.


Сэтгэгдэл

зочин [202.131.235.198] 2021-03-03 04:24:45

Одоо энэ сургууль дээр байгаа шинжилгээний цэгүүдээ буулгаж сургуулиа оруулахад бэлдмээр юм

Зочин [202.70.41.114] 2021-03-03 04:01:40

Нэмсэн дээр, бөөн очер, цагаараа ч орж чадахгүй иргэдэд чирэгдэл учруулаад....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.