Боловсролтой, ёс зүйтэй иргэд улс орноо авч явдаг

Aдмин / Боловсрол

Орчин үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг болжээ. Энэ бол туйлын гэрэл гэгээтэй үйлдэл юм. Хилийн гаднах амьдрал биш монголчуудынхаа тухай ярьж байгаа юм шүү. Өнөөдөр ихэнх айл хүүхдээ гайгүй сургуульд оруулчих санаатай хичээж байна. Багаас нь хүүхдээ сургуульд нь зөөж, завсар чөлөөгөөр нь оюун ухаан, бие бялдрыг нь тэлэх дугуйлан, сургалтад ч уйгагүй явуулж эхэлжээ. Олсон хэдэн төгрөгөө хүүхдийнхээ боловсролд харамгүй зарцуулж байгаа нь бахархууштай. Үр хүүхдээ боловсролтой, хүмүүжилтэй, ёс зүйтэй болговол ирээдүйд сайн сайхан амьдрах нь тов тодорхой учраас ийн хичээж байгаа хэрэг. Яг энэ байдлаараа 20-иод жилийн дараагаас Монголд нэгэн хүчирхэг шинэ үе, боловсролтой, ёс зүйтэй давхарга гарч ирэх нь тодорхой юм. Энэ бол бидний ирээдүйд харагдаж байгаа гэрэл гэгээтэй үе юм.

Ер нь монголчууд бид хүүхдээ ер тоодоггүй байж. Хүүхдүүд нь хөрвийн аргаар өсч томордог байв. Өглөө хичээлдээ явах нь үнэн, орой орж ирж унтах нь үнэн байв. Эцэг эхчүүд нь ажлаа нэгдүгээрт тавьж, наймаанд гүйж, амьдралаа болгох гээд зүтгэж байхад хүүхдүүд эзэнгүй мэт өсч байв. Боловсрох, сурч мэдэх,хүмүүжил гээд бүгд хаалганы цаана үлдэж, хүүхдүүд дур зоргоороо өсч өдийг хүрлээ. Ялангуяа нийгмийн өөрчлөлт, ид бужигнаан дунд буюу 90-ээд онд сурч байсан хүүхдүүд өдгөө эрийн цээнд хүрч, ид ажлын фронтод гарчээ.

Багаасаа халамж анхаарлын гадна өссөн дийлэнхийн хувьд нэгэн ижил зан төлөв тогтсон нь ажиглагддаг. Тууштай биш, уйдамхай, няцаж буцахдаа амархан, тогтсон үнэт зүйлгүй тийм нэг үеийнхэн идэр насандаа явна. Энэ үеийнхэнд өөр бас нэг адил чанар байдаг нь мөнгөнд шүтэгсэд. Мөнгөний төлөө бүгдийг өгдөг болсон. Мөнгө, мөнгө, мөнгө гэсэн үзэлд баригдсан хүмүүс талын хүний уужим чанар, юмыг уучилж өнгөрөөдөг уужуу зангаа гээжээ. Өнөөгийн манай нийгмийн мөн чанар, зан төлөв, хөгжил цэгцэглэлт ийм л өнгөтэй явна.

Твиттер, фэйсбүүк гээд нийгмийн сүлжээний хөгжил, мэдээллийн эрин зууны сайн тал нь ирээдүйн чиг хандлагыг тодорхой зааж өгдөг. Ирээдүйд боловсрол мэдлэгтэй, хүмүүжил, ёс суртахуунтай хүмүүс үнэ цэнэтэй байхыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй хөгжилтэй орнуудын нууц нь энэ юм. Боловсролтой иргэдтэй улс хөгждөг. Ёс суртахуунтай иргэдтэй нийгэм эрүүл оршдог. Хаа очиж манайхан үүнийг анзаарч, үр хүүхдэдээ боловсрол олгохоор хошуурч байна.

Өдөр, шөнөгүй хичээл сургуульд нь зөөж, хэл ус нэмэлтээр зааж, хөгжим сургаж гэх мэтээр байж болох хэмжээгээрээ хүүхдүүдээ боловсруулж байна. Байнга хүүхдийнхээ дэргэд байгаа болохоор буруу зөрүүг нь зөвлөж, ойлгож ярилцаж хүмүүжилд нь эергээр нөлөөлж байна. Хэдийгээр хүүхдэдээ боловсрол олгох нь хувь хүний хөгжил, тухайн гэр бүлийн асуудал мэт боловч нийтээрээ боловсролтой иргэдтэй болох нь улс орны ирээдүйд хэрэгтэй юм. Ийм гэгээн үйлдлийг хөхиүлэн дэмжих, сайшаан бахдаж байх хэрэгтэй.

Ийм боловсролтой, хүмүүжилтэй шинэ үеийнхэн наашилж байна. Хамгийн багадаа 15 жил өнгөрөхөд энэ үеийнхэн хөдөлмөрийн талбарт гарч, нийгмийн өнгийг тодорхойлох нь. Тэр үеэс л бидний өдгөө хүсээд байгаа хөгжил дэвшил, ёс суртахуун, хүмүүжил нийгэмд цогцолж, шинэ уур амьсгал бүрэлдэх буй за.

Боловсролтой, ёс зүйтэй иргэд улс орноо авч явдаг. Шинэ үе айсуй.

ӨДРИЙН СОНИН Д.ТУЯА

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:22

зочин [59.153.86.45] 2021-03-31 01:34:08

Боловсролын салбарт гадны бодлого орж ирэхээс сэрэмжилж хүн бүр анхаарал болгоомжтой байх цаг ирсээн шүү , Хятадын элчин сайдын амнаас боловсрол соёлын хамтын ажилагаа гэдэг үг салахаа байсан , 21 он гараад 2 орны элчин сайдын яамдад боловсрол хариуцсан Хятад зөвлөх гэсэн орон тоо бий болжээ , Мөдхөн боловсролын яаманд маань хятад зөвлөх бий болж ч магадгүй цаг үе ирээд бн, Эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байж хүүхдийнхээ боловролын агуулга , сурах бичигний агуулга бичвэрүүдийг хянаж уншиж үзэж байхыг зөвлөмөөр бн,

Зочин [174.89.36.116] 2021-03-18 18:01:04

Монголчууд бид засаг захиргааны болон их хуралд ерөнхийлөгч , нараа сонгож чадаагүй байж боловсрол муутай , сайтай гэж яриад яахав дээ Одоогын ерөнхийлөгч маань ямар боловсролтой билээ ерөнхий сайд ямар байлаа харин одоо хүмүүс өөрсдийн гэсэн зөв сэтгэлтэй холыг харсан , улс орны хөгжлийг өөрийн оронтой харьцуулж сурахад зүгээр санагдлаа, мэдлэг боловсрол муутай хүний юу ярьж ,ямар үйл ажиллагаа явуулж байгаа бид маш их сонсож байна .

зочин [202.179.21.230] 2021-03-18 07:29:23

Монгол улсын боловсролын систем бүрэн мөнгө хүүлэгчдын бүлэглэл болоод 30 гаруй жил болж байна Тэд хэдэн яадарсан оюутныг элдвээр шантаашилж мөнгө угаадаг хэсэг хулгайч нар оюутнуудаас шантаашилж дээрэмдсэн мөнгө нь 104 тэрбумаар яаригдаж байх жишээний өөр хичнээн тэрбум илэрхийг таашгүй бараг хэдэн их наядаар тоологдох байлгүй 30 жил хэдэн их наяд болох нь ойлгомжтой саяхан ш дээ монгол улс дэлхийд байхгүй рекорд эвдсэн 186 их дээд сургууль гээд бод тэгэхээр тэр хувийн их дээд сургууль болон ЕБС ч бас хамаарана Одоо Монголд 95 их дээд сургууль байх 3,3 сая иргэнд бол том тоо шүү тэр дээд сургууль төгсөж буй бүтээгдэхүүнүүд нь зүгээр л ажлын байран дээр шууд гологдож байх жишээний өөрөөр хэлбэл Дипломны хавтаснууд л гэсэн үг хэд ч хэрэггүй

зочин [103.10.22.81] 2021-03-18 05:44:07

миний бодлоор хичнээн ухаантай боловсролтой байлаа ч хүн чанар , шудрага цэвэр ёс суртахуунтай хүмүүжил суугаагүй бол тэр бол араатан . энэ араатан болох замын эхлэлийг ерөнхий боловсролын сургууль тавьж байгаа .хөдөөний хүүхдийн сургуулийн дотуур байр хүүхдийн бэртэгчин байх эхний шат .

Zochin [202.55.188.103] 2021-03-18 04:57:07

Bolovsroloos iluu eh oronch uzliig bagaas ni suulgah heregtei. Bagaas ni angli hel surgaj kompanii zahiral boloh muruudultei zaluus olshirnoos eh oron muhuh tiish handaj manj undesten shig Hytadad uusah bololtoi. Bolovsrolgui hulgaichaas bolovsroltoi hulgaich ayultai gedeg unen shuu.

иргэн [150.129.141.158] 2021-03-18 03:51:00

Хичнээн сайхан сургууль төгссөн ч - Сахилга дэг журамгүй бол хэрэг алга!!!!""!"!!!Одоо бүгд дээд мэрэгжилтэй .ажилгүй ядуу сахилгагүй архичин тамхи чид л бнаТөр үасаг нь худалч хулгайч луйварчид !!!!!!!!"!!тэгээд л өөдлөхгүй бна.Газар нутагаа ухасний хлр одоо малчид хэцүүдэх нь дракэуудаа!!!!!!!!!!!

Ээж [103.10.23.149] 2021-03-18 03:24:09

Эцэг эх нь хичнээн анхаараад хэрэг алгаа төр нь дэмжихгүй болхоор бас их сургуулий багш нар хичээсэн оюутнаа дэмжихгүй сайн муугүй тэгш үнэлгээ өгдөг

зочин [59.153.86.114] 2021-03-18 02:40:08

Боловсролын салбар луу Хятадууд гэтэж айсуй болгоомжтой эцэг эх гол нь анхааралтай ажигла Хятад дахь МОНГОЛЫН ЭЛЧИН болон Монголд байгаа Хятадын элчин сайдын яаманд боловсрол хариуцсан Хятад зөвлөх гэдэг орон тоо бий болж ажиллаж эхэллээ ,Мөдхөн боловсролын яам Хятад зөвлөхтөй болчихсон тууж явж мэдэх нь , Эцэг эхчүүд сонор байгаарай

Зочин [202.9.46.100] 2021-03-18 02:17:47

Эцэг эх, сургуулиуд хүүхдийн ёс зүйн хүмүүжилд сайн анхаарах ёстой. Дээр нь сайн боловсрол мэдээллийн технологи эзэмшүүлэх чухал. Хүүхэд 4-5 настайгаасаа компьютер, гар утсыг сайн хэрэглэж чадаж байна.

zochin [39.154.234.191] 2021-03-18 02:15:10

Yamar huniig bolovsroltoi gej heleh be, gadaadad surguul todsson, setgel ni yaduu huniig bolovsroltoi gej heleh uu

зочин [64.119.24.157] 2021-03-18 02:02:42

Ерөнхий боловсролын сургуульд ёс зүйн хичээл сайн заах хэоэгтэй шүү

уранчимэг [64.119.27.166] 2021-03-23 06:18:58

чи өөрөө гэртээ хүүхдүүддээ, бас тэдний найзуудад бас танилын найзын хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж ёс суртахуунтай болгоё гэж бодож байна даа? аан

монголын ирээдүйд боловсрол хэрэггүй [202.126.89.237] 2021-03-18 01:47:01

Орк байхад л болоо юун боловсрол эрүүл өвчингүй байхад тэр боловсрол моловсрол эдийн засаг масаг хэнд хэрэгтэй юм шал хэрэггүй зүйл

Зочин [64.119.27.7] 2021-03-18 01:43:44

Мэдээллийн технологийг эзэмшихгүйгээр боловсролтой эсэх тодорхойгүй юм.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.