Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Aдмин / Хууль

Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарлаа. Захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулж, “Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгаа дэмжих гэхээр халдвар авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн ярилаа.

Захирамжаар хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон юм. Мөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.

Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна. Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангаж ажиллана.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм. Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт тээвэрлэгчдийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргана.

Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах юм. Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглоно.

Түүнчлэн нийслэлд дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 40 цэг (автобус) ажиллуулж, хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал тэдгээрийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг дайчлан, иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Дархлаажуулалтын цэгт иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дүүрэг, хороогоор нарийвчлан гаргаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД

1.

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

2.

Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ)

4.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)

5.

Эрчим хүч, дулаан, усан хангамж

6.

Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо,

7.

Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт

8.

Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа

9.

Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг

10.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

11.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

12.

Банкны үйлчилгээ (10 хувь хүртэл), автомат тооцооны машин

13.

Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж

14.

Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

15.

Оршуулгын үйл ажиллагаа

ХҮН

1.

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан

2.

Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх

3.

Өмгөөлөл, нотариат

4.

Түлш худалдан авах

5.

Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах

6.

Газар тариалан эрхлэх

7.

Зөөврийн ус авах

8.

Оршуулгын ажилд оролцох


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.35] 2021-04-11 10:16:07

Төрийн зарим үйлчилгээ 15 % аар ажиллахаар ААН бас тэрийгээ дагаад ажиллаж болно гэсэн үг үү. Жишээ нь нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байхад бид ч бас ажиллах хувийн тээврийн хэрэгслээрээ зорчиж болно гэсэн үг үү. Нийтийн тээврээр явж халдвар ав гэсэн үгүү энэ асуудлаа тайлбарлаж өгнө үү.

Зочин [202.9.40.202] 2021-04-10 15:16:51

Cумтайбазар

Зочин [150.129.142.49] 2021-04-10 10:21:43

ЗГ хориогоо одоо болио

Зочин [64.119.26.60] 2021-04-10 04:43:06

Битгий эргүүтээд бай малаа.Ацны чинь тэгш,сондгой .

агаа [124.158.90.3] 2021-04-10 03:23:36

Засгийн газрын дээр гарах гэж байгаа юм шиг юн тэгш сондгоо бэ, тань шиг олон машинтай бол сонголт байна ганц унаатай хүн яах бэ. Энэ бол их хот таниг хотын даргаар сонгохоор би л санал өгөөгүй шүү .Жаахан ухаантай байлдаа

Зочин [66.181.161.70] 2021-04-10 06:24:09

Яааг зөв

Зочин [202.126.89.180] 2021-04-10 03:22:53

Орой үндэсний телевизээр өөрийн гаргасан захирамжаа уншихыг чинь сонслоо.Ямар нэгэн шийдвэр гаргасан төрийн удирдах албан туушаалтан өөрөө уншиж олон олон нийтэд танидцуулдаггүй тогтсон уламжлалт ёс зүй байдгийг мэддэггүй юм уу.Ж: ерөнхийлөгчийн зарлигийг тамгын газрын дарга уншдгий харсан баймаар юм.Энэ ч яахав нийгэмд хортой юм биш.Та вакцинжуулалд хэвийн явагдана гэсэн.Гэтэл ЭМЯны албан ёсны сайтад бөөгнөрөл үүсэж халдвар хамгаалал алдагдах учираас УОК,Засгийн газрын шийдвэрээр хөл хорио тогтоосон тул вакцинжуудалтын нэг хоёр дугаар тунг хийх ажлыг 15хоногоор хойшлуулсныг тайлбартайгаар бичсэн байна.Та яахлаар УОК Засгын газрын шийдвэрийн эсрэг заалттай захирамж гаргаж нийслэлчүүдийн амьдралд байнга садаа болдог байна вэ.Хариу мэдээллийн хэрэгслээр өгөөч.

Монгол [64.119.21.228] 2021-04-10 02:46:30

2ёард амаргүй байна гээд л яриад 14 хоногт цар хүрээг хумиад гартаа оруулна гээд уйдан донгодоод байсан хаана байнаа Сумъяабазар аа.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.