Сургууль, цэцэрлэгийн талбайд салхинд гарах бололцоог бүрдүүлнэ

Aдмин / Хууль

Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор захирамжид иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар тусгасан.

Тэгвэл НОК-ын Шуурхай штабт иргэдээс ирж байгаа санал, хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар, салхинд гаргаж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн боловсролын газарт үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Зочин [66.181.166.154] 2021-04-12 02:00:30

тийм талбайтай сургууль цөөхөн үлдсэн дээ. Орос 3-ын талбайг захирал Солонго үгүй хийсэн. Ер нь энийг хуулиар баталгаажуулж шинэ хороолол барих бүрт спорт талбайтай сургууль, хүүхэд салхилуулах талбайтай цэцэрлэгтэй байна гээд оруулмаар байна.

Зочин [66.181.161.47] 2021-04-12 01:12:20

Өвөл зунгүй ясль цэцэрлэг ажлуулмаар байна. Ясль цэцэрлэгийн багш нарын цалинг доривтой нэмж хариуцлагыг нь өндөржүүлмээр байна. Ингэвэл залуу гэр бүл ардаа санаа зовох юмгүй ажилдаа стрессгүй ажиллаж орлого жигдэрч, амьдрал нь дээшлэх боломж бүрдэнэ Улсад ажиллах нэг хүнч гэсэн нэмэгдэн улсын төсөв орлого ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь хүүхдээ өвөлч, зун ч харах хүнгүй байна шүү Энэ бол улсаас авах томоохон арга хэмжээ бөгөөд ард түмэнд их дэм болно доо


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.