Ажлын байрыг дэмжих хүрээнд 4,292.9 тэрбум төгрөгийг 7300 гаруй зээлдэгчид олгоод байна

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгоод байна.

Зээл авсан 7,356 зээлдэгчийн 1,146 нь аж ахуйн нэгж, 6,210 нь иргэн байна. Үлдсэн 1,856.9 тэрбум төгрөгийн 12,049 хүсэлт судалгаанд байгаа бол 7,882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1,557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2,982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.

Товчоор

- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав.

- Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус сонсов.

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов.

- Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.55] 2021-04-15 01:12:11

Ковидийн 300000 төгрөгөө үлдсэн хүмүүст хурдан өгөөчээ юун зээл маньтай вэ!

ard [66.181.187.149] 2021-04-14 07:40:44

Одоо болио махан толгойнууд үхсэн ацны ажлын байр дэмжих зээл!!! Наад чинь арилжааны банкуудыг дэмжсэн өөрсдийн алиа салбадайнуудаа авилгадсан зээл болсон!!! Хэдий болтол мөнгө хүүлэлтийн технологиор явахын дуракуудаа !!!

Зочин [66.181.176.85] 2021-04-14 07:30:44

Өөрсдийнхөө хүмүүст л олгож байгаа биз..

ИРГЭН [202.126.90.84] 2021-04-14 07:07:18

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИЖ 3 %-ийн ЗЭЭЛИЙГ БАНКУУД өөрсдын хуучин зээлдэгч нар, танил тал, авилгал өгч авдаг зээл болгож хувиргасан бна лээ. Тухайлбал Үйл ажиллагаа нь идэвхижиж томорсон комданиудад 500 сая. шинэ зээлдэгч нарт 10 сая-ыг хуваарилдаг Банкны мэдлийн зээл болгож хувиргасан. Засгийн газрын зээлийн бодлого огт хэрэгжижгүй байна. Шалгаж том зээлдэгч нарыг бизнесийн зээлрүү шилжүүлж хяналт тавих хэрэгтэй. Банкууд хэн хэдийг өгөхөө мэднэ гэнээ

Зочин [192.82.80.61] 2021-04-14 07:02:14

tegeed hul horiod baihaar naad zeeldegchid chini yaj ajil aa yavuulah yum be........???????


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.