Жо Байден, Ангела Меркель нар Украины зүүн нутгийн байдлыг хэлэлцжээ

Aдмин / Гадаад мэдээ

БЕРЛИН. /DW/. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Украины зүүн нутгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцлээ гэж Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдэв.

“Хоёр улсын удирдагчид Украины зүүн нутгийн байдлыг хэлэлцлээ. Канцлер болон АНУ-ын Ерөнхийлөгч нөхцөл байдлыг хурцатгахгүй байх үүднээс хилийн ойролцоо (Оросын баруун хэсэгт) саяхан зузаатгасан цэргийн хүчээ хумихыг ОХУ-аас шаардах ёстой гэдэгтэй санал нэгдсэн” гэж Зайберт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Германы Канцлер, АНУ-ын Ерөнхийлөгч нар мөн Афганистаны байдал болон НАТО-гийн цэргийн оролцоотой холбоотой цаашдын үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож, тус улсад үзүүлж буй улс төрийн дэмжлэгээ үргэлжлүүлэхийн тулд нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа уялдуулах нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна, тэд цар тахалтай хийж буй тэмцлийн талаар хэлэлцэж, коронавирусний вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй хуваарилах нь чухал болохыг онцолсон байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:26

Зочин [202.126.89.224] 2021-04-17 10:55:51

Өөрсдөө болохоор Оросын хил залгаа орнуудад цэрэг зэвсгээ байрлуулж болно, харин оросууд өөрийхөө нутаг дэвсгэрт цэргээ шилжүүлэн байрлуулж болохгүй юм гэнэ. Хуцдаг халтрууд шүү.

Зочин [66.181.178.158] 2021-04-17 12:39:48

харин тиймэээ.

Зочин [192.82.68.248] 2021-04-15 06:39:27

Оросын дүү нар хичнээн орилоод яах вэ дээ ккк

Ояа. [103.212.118.251] 2021-04-15 06:13:39

Меркель авгай зөнөг өвгөн Байден 2 ч нээх Оросын цэргийг хумиулаад байдгүй байхаа. Дайн болвол Орос л ялна шүү. Худлаа Мояачуудаас өөр шүү.

Зочин [192.82.80.61] 2021-04-15 14:55:09

teg l gui yah ve........tumen zuv..........!!!!!!!!!!!

Зочин [66.181.161.33] 2021-04-15 05:52:00

Оросын цэргийг хумиулаад , өөрсдөө зэргээ зузаатгаж байгаад дайн хийдэг гэнэ ээ ...

Зочин [77.120.113.64] 2021-04-15 05:15:57

Lalruud tegj bgaad neg hashirtalaa guvuuleh ni dee. ene merkel gej maiga emgen. germanii ard tumniig dahiad l tamd unagaah ni dee. Adolf Merkel

Зочин [192.82.80.61] 2021-04-15 02:47:18

dotood ?-dal aa heleltsehgui............muu deeremchid...........!!!!!!!!!!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.