Дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж байна
Коронавируст халдвар авч батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо.
Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
bambai [122.201.31.137] 2021-04-19 06:24:04
Shuurhai arga hemjee awj ehleh heregtei. Geriin tusgaarlaltand bgaa humuusee anhaaraachee. Yamar 1 toimtoi emchilgee baihgui, utsaar haluun asuuhaas uur zuilgui bj bgaad gertee l hunderchiheed bgaa yum bish uu. Chingeltei duurgiin 1 emegtein asuydal chek.mn.r garaad bsan...
Зочин [66.181.179.106] 2021-04-18 17:28:50
Аль эрт ийм шийдвэр авахгүйдээ ХӨСҮТ-д бүгдийг шавуулсаар байгаад халдвараа алдаад эрсдэл үүсэхэнр ингэж байдаг.За одоо яахав харин Энхболд сөйд чинь овоо байна шүү зөв шийдвэр гаргалаа.Одоо ард иргэд хариуцлагаа өндөржүүлмээр байна шүү
yншигч [202.179.27.112] 2021-04-18 14:50:07
хоёр жил шахуу бодож байж шийдвэр гаргаж байна шүү толгой гэж олгой юм даа
Зочин [66.181.186.166] 2021-04-18 12:58:01
Хүмүүстээ сайн туслаарай. Манай эрүүл мэндийнхэн мундаг шүү.
Зочин [66.181.178.16] 2021-04-18 11:56:42
Аль хэдийн ингэж байхгүй дээ. Нас баралт нэмэгдэхээс өмнө.