З.Энхболд: Х.Баттулгатай өрсөлдөхөөс айж ҮХЦ-д нөлөөлж байна

Aдмин / Хууль

  • Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байна. Улс төр ч нилээн хурцдаж эхэллээ. Энд гол яригдаж байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн нэр дэвших вэ, хэн нэр дэвшихгүй вэ гэдэг маргаан болж байна. Бүр тодруулах юм бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зургаан жилээр ганцхан удаа сонгогдоно гэдэг заалт орсон. Энэ заалтаар одоогийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нэр дэвших эрхгүй гэж Цэц дээр гомдол очоод, Байнгын хороон дээр асуудал хэлэлцэж, дэмжигдлээ.

Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар Үндсэн хуулинд гуравхан шалгуур бий. 50 нас хүрсэн байх, сүүлийн 5 жил эх орондоо амьдарсан байх, Монгол улсын уугуул иргэн байх тодруулбал Монгол хүн байх гэсэн үг. Үүнээс өөр шалгуур байхгүй. 50 нас хүрсэн эрэгтэй, эмэгтэй бүх хүн сүүлийн таван жил Монголдоо амьдарсан бол болно гэсэн үг.

Тэгэхээр энэ Ардын намын нэр дэвших эрхтэй, эрхгүй гэдэг маргаан бол одоо огт ор үндэсгүй бөгөөд зүгээр л өнөөгийн Ерөнхийлөгч нэр дэвшвэл ялчих гээд байгаа тул

Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хуулийг зөрчин байж дүгнэлт гаргуулаад байна.

Одоо тэрийг нь УИХ хүлээж авна л даа. Яагаад ийм юм болоод байна гэвэл ганцхан үгээр хариулж болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 11 сарын 24-нд батлагдсан. Одоо энэ арван нэгэн сард хоёр жил болох гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр жилийн хугацаанд хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвшинэ гээгүй бол энэ маргаан гарахгүй байх байлаа.

Учир нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт гишүүн хэвлэлийн бага хурал хийгээд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихэд харгалзах заалт байхгүй гэж хэлж байсан.

Тэр үгнээс урагшаа 3 сар, 4 сар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих үе буюу 2019 оны 4, 5 сарын үйл явдлыг бас санах хэрэгтэй. Тэр үед 6 жил нэг удаа гэдэг заалт бол анх удаа МАН-ын 65 гишүүний санаачлаад орж ирсэн зүйл. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч байтугай урьд нь ерөнхийлөгч байсан бүх хүнийг нэр дэвшихээр бодож хийсэн байсан. Сүүлд гарсан тогтоол дээр хугацаа сольсон, солиогүй гэдэг бол одоо зүгээр л ач холбогдолгүй мэдээлэл болчихоод байгаа юм.

Тэгэхээр 65 гишүүн хууль санаачлахдаа 6 жилд нэг удаа гэдгийг 6 жилээр Ерөнхийлөгч болсон хүнийг нэг удаа, дахиж одоо 2 дахь удаа байхгүй гэсэн үг шүү дээ. Тэр хүн хэзээ гарах вэ гэхээр энэ жил сонгогдоод зургаан жилийн дараа нэр дэвшиж болно.

Үндсэн хуулийн нэмэлтээр нэг удаа ахиж нэр дэвшиж болдог байсан тэр заалтыг авч хаяад зургаан жилд нэг удаа гэдэг зүйлийг оруулчихсан юм.

Тэгэхээр одоо миний байнгын хороон дээр ярьсан бичлэгийг л фэйсбүүкээр явуулаад, доор нь сэтгэгдэл бичээд байх шиг байна. Би олон удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ажилд оролцсон.

Миний үүрэг бол би УИХ-ын гишүүн биш учраас энийг ийм болгоё гэдэг санал гаргах эрх надад байхгүй. Ганцхан Ерөнхийлөгчийн санал болгосон 6-7 хуудас юм байгаа юм. Тэр саналыг тайлбарлах үүрэгтэйгээр оролцсон болохоос би санал гаргаад түүнийг нь ардын намын 65 гишүүн дэмжээд л, тэгээд л бас Баттулгыг дахиж нэр дэвших эрхгүй болгодог тийм онигоо байж болохгүй шүү дээ.

Өнөөдөр хүртэл Байнгын хорооны хурал дээр таныг санал гаргасан гээд яг ингэж ярьж байна?

Энэ бүгд бол гүтгэлэг. Миний бүтэн цаг ярьсан ярианаас гуравхан минутыг нь тасалж аваад гаргаад байна. Нэг онигоо байдаг. "Хөдөө найр болж байлаа. Халамцуу нөхөр эхнэртэйгээ ирээд найрын эзэнд баярлаад, баян хүн болох гээд за азарга, адуу чамд бэлэглэе гэдэг. Гэтэл эхнэр нь хажуунаас чимхэж гэнэ. Тэгэхээр нь гэж хэлбэл одоо баларваа" гэдэг. Түрүүчийн хэлсэн үгээ үгүйсгэж байна гэсэн үг. Тэгэхээр миний азарга адуу бэлэглэе гэдэг бичлэгийг явуулчихаад гэж хэлбэл гэдэг үгүйсгэсэн үгүйсгэлийг нь явуулахгүй болохоор З.Энхболд тийм санал санал гаргасан юм шиг яриад байгаа юм.

Санал гаргана гэдэг бол, /би УИХ-д нэлээн олон суусан. Дарга нь ч хүртэл хийж байлаа/ бичээд гарын үсгээ зураад өгдөг цаас байх ёстой юм. Гэтэл одоо гүтгээд эхэллээ.

Миний амаараа ярьж байгаа саналыг санал гэж үзэхгүй. Учир нь бичиг цаас үлддэг. Тэгэхээр би гишүүн биш учраас санал гаргаж болохгүй. Миний санал байдаг бол би үзмээр байна.

Саналыг ер нь хэн гаргасан юм, Яагаад энэ хугацааг өөрчлөх асуудал гарсан бэ?

Хугацааг өөрчлөх болбол өөрийн чинь яриад байгаа зүйлд одоо ач холбогдолгүй мэдээлэл. Яагаад МАН-ын 65 гишүүн хууль өргөн бариад одоо энэ жилийн сонгуулиас эхлээд мөрдөнө гэж тохироод, тэрийг дагаж мөрддөг тогтоолоос хамаарч болно, болохгүй гэж шийдэж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульд 50 нас хүрсэн, таван жил эх орондоо амьдарсан, монгол хүн байх гээд гуравхан шалгуур тавьсан байгаа. Одоо дөрөв дэх шалгуурыг нь нэмэх гээд байгаа юм.

Урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс, одоо ажиллаж байгаа хүмүүс гэдэг юмыг амаараа яриад байна шүү дээ.

Тэгвэл энэ заалтаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихдаа хийхгүй яасан юм бэ. Нэг удаа гэдэг үгийг Баттулга дээр хэрэглэчихээд 6 жил, 50 нас гээд бүгд логикгүй асуудал болоод байгаа юм. МАН Үндсэн хуулийн төсөл өргөн барихдаа болоод баталснаас хойш нэг жилийн турш, тодруулбал 2020 оны сонгуулийг дуустал намын дарга У.Хүрэлсүх нь нэр дэвших тухай бодож үзэх хүртэл энэ талаар огт яриагүй байдаг. Харин одоо гүтгээд, гүтгээд явчихаж байна. МАН гүтгэлэг хийхдээ маш сайн. Зуун жилийн өмнө байгуулагдсан нам. Зуун жилийн өмнөөс эхлээд л гүтгэлэг хийж эхэлсэн. Сүхбаатар жанжин нас барлаа. Богд лам алсан гээд гүтгээд кино хийгээд, одоо болтол бүгд итгэдэг. Богд хаан ламаа явуулаад алсан юм байна гээд бодчихсон байдаг. Яг үнэндээ бол тийм үйл явдал болоогүй. Харин өөрсдөө нэг юм хийчихээд тэрийгээ хүнлүү чихдэг.

Би МАН-ыг муулах гэж муулаагүй. Зүгээр л ерөнхий тактикийг нь ярьж байна. Сая гэнэт ХӨСҮТ-ийн эмч нар хэдэн мянган хүний шинжилгээний хариуг 80 мянган төгрөгөөр засдаг. Тэгээд 1,3 тэрбум төгрөг авсан гээд л бичээд байна. Тэр бол ямар ч боломжгүй зүйл. 60 мянган халдвартай хүнийг халдваргүй гэж тодорхойлоод явуулчихсан бол таарсан. Тэр хүн тэр мэдээллийг шивэхийн тулд нэг минутад хэдэн мянгыг шивэх болчоод байна.

Монгол Ардын Намын 100 жилийн ойг тэмдэглэсэн 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд Монгол улсад халдвар эрчимтэй тархаж, дэлхий нэгт явж байна. Энэ 3 дугаар сарын 1 гэдэг өдрөөс эхлээд бэлтгэл ажил явсан байж таараа, 180 мянган гишүүнтэй нам гэж байгаа. Дор хаяж 200 мянган одон хэвлүүлсэн л байж таараа. Тэрийгээ нөгөө хэддээ зүүж өгсөн байж таараад байна. Тэгээд 3 сарын 1-нээс эхлээд халдвар маш өндөр гараад явчихлаа. Энд хэн нэг хүн буруутай болох ёстой доо. Тэр нь ХӨСҮТ-ийн 3 эмч болж таарч байгаа юм.

Яг адилхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлахдаа Х.Баттулгыг дахин дэвшүүлнэ гэж бодчихоод баталснаасаа хойш нэг жилийн дараа намын дарга нэр дэвших болохоор тэр Цэцийг замд нь шороотой хутгаад хаячихлаа шүү дээ. Яг адилхан.

Өөрсдөө 100 жилээ тэмдэглэж, баахан халдвар тарааж, ийм аймшигтай юм хийчхээд ХӨСҮТ-ийн 3 эмч рүү чихээд өнгөрөх гэж байна.

Тэр нь баригдаж байх шиг байна. Мэдээж тэр эмч нар 60, 70 мянган халдвартай хүнийг халдваргүй гэж тодорхойлж болохгүй. Тэр тусмаа хүн болгоноос 80 мянган төгрөг аваад шүү. Ийм маягаар хүн гүтгэдэг нам учраас би ээлжит гүтгэлгийнх нь бай болчихоод байна.

МАН-ын хуульч гишүүд яриад байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дагаж гарсан тогтоолоор Х.Баттулгыг дахиж дэвших эрхгүй гээд, миний саналаар оруулсан юм бол яах гэж хажуугаар нь Цэцийн энэ хэдэн хүнийг шавартай хутгаж хаяж байгаа юм.

Одоо тэр хүмүүс ажилгүй болох гэж байна. Цэцэд өргөдөл өгсөн юм. Тэгвэл тэр баталсан хуулиар нэр дэвших эрхгүй л юм бол Х.Баттулгаа чи нэр дэвших эрхгүй юм байна гэж хэлээд тэр эрхгүй гэдэг бичгээ харуул л даа.

Хамгийн гол нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахиж дэвшиж болохгүй гэдэг дөрөв дэх заалт байхгүй учраас аргагүй эрхэнд Цэц рүү явлаа. Тэгэхээр миний санал ороод батлагдаад явчихжээ. Тэрний дагуу Х.Баттулга нэр дэвшиж болохгүй гэж байгаа бол Үндсэн хуулийн цэцээр бүтэн жил явах ямар хэрэг байв? Дундуур нь ХҮН гээд нэг намыг бас алаад хаячихлаа.

Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргаад Байнгын хороо хэлэлцээд эхнээс нь 80 гаруй хувьтайгаар дэмжээд эхэллээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ нэмэлт өөрчлөлтийг оруулвал хуулийн үндэслэлтэй болоод явчих юм биш үү. Урьд нь Ерөнхийлөгчөөр нэр дэвшиж байсан хүмүүс ч юм уу, одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй ээ гэдэг нь.

Үгүй. Яагаад гэхээр Үндсэн хуулийн 66.2 гэдэг заалт байгаа. ҮХЦ гэдэг нь 9 хүн суучихаад юу дуртайгаа хийхийг хэлэхгүй. Энэ чинь төрийн байгууллага учраас тодорхой мандаттай байна. Үндсэн хуулийн цэц ямар эрхтэй, ямар эрхгүй вэ гэдэг. Үндсэн хуулийн 66.2-т өөрчлөлт ороогүй юм байгаа юм. 66.2 бол 4 зүйлтэй. Үүнд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуультай нийцэх эсэх талаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг вэ гэдэг эрх нь байгаа юм. Хууль зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдэл, Монгол Улсын үндсэн гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, Ингээд сонгуулийн байгууллага энэ тэр гээд явчихаж байгаа юм.

66.2-ийг би илүү онцолж яриад байна. Энд хууль зарлиг гэж байгаа болохоос гараагүй хууль гэдэг бичиг байхгүй юм. Нөгөө ХҮН намынхны өгсөн өргөдөл бол гараагүй хуулийн тухай өргөдөл өгсөн.

УИХ-ын гараагүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд өгвөл Үндсэн хуулийн цэц 66.2.1-ийг харж гараагүй хуулиар шийдвэр гаргаж чадахгүй гэх ёстой.

Хоосон зүйл дээр бид нар маргаан үүсгэдэг биш ээ. Байхгүй зүйлийг бид нар яаж маргаан үүсгэх юм бэ. Чи энд нэг дүгнэлт бичээдэх ээ гэж би чамд хэлж байна шүү дээ. Дотор нь юу байгааг нь хэлэхгүй. Чи энийг дүгнэх боломжгүй байхгүй юу. Сайн муу гээд, маш гоё юм байж болно, тийм биш ч байж болно. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц ингээд 1992 оноос хойш хорин найман жил ажилласан байгаа юм. Материаллаг цаасан дээр буусан зүйлийг Үндсэн хууль гэдэг. Улсын Их Хурал хууль гаргалаа, Үндсэн хуультай харьцуулж үзлээ. 66.2.1-т энэ хууль байна уу? Хууль байна, Цаасан дээр бичигдэж үү. Төрийн мэдээлэлд гарсан байна уу. За энэ дээр дүгнэлт гаргая гэх ёстой. Гэтэл сая өгсөн өргөдөл бол онигоо байхгүй юу.

Байхгүй хууль дээр өргөдөл өгөхөөр Цэц хүлээж аваад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5.4-ийг хүчингүй болгочихож байгаа юм. Нөгөө л 3 шалгуур байгаа юм.

Сүүлд байсан Үндсэн хуулийн 37 дээр байгаа. Нэг удаа дахин сонгогдоно гэдэг зүйлийг авч хаяад, оронд нь 6 жилд нэг удаа гэдэг үгийг 32-луу нэмсэн. Түрүүчийн ерөнхийлөгч нарын сонгогдсон бүх хууль хүчингүй болж байгаа юм. Яагаад гэвэл Үндсэн хуулийн гучин хоёр бол 6 жил, нэг удаа гэдэг үгнээс бусад нь хэвээрээ байсан.

Сая УИХ бол Үндсэн хуулийн зөрчилгүй хууль гаргасан. Үндсэн хууль дээр байгаа 50 нас, 5 жил, уугуул иргэн гэдгийг шууд копидож аваад Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа хуулийг 5.4-т хийчихсэн. Энийг хүчингүй гэж Үндсэн хуулийн цэц үзэж байна шүү дээ. Тэгвэл 1992 оны Үндсэн хуулийн дагуу хийсэн. 1992 оноос 2017 оныг оролцуулаад явсан бүх сонгууль хүчингүй. Яагаад гэвэл яг адилхан гурван нөхцлийг "копи паст" хийсэн.

Хэрвээ энэ хүчингүй бол нөгөөдөх нь бас хүчингүй болох нь байна. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод өмнөх ерөнхийлөгч нар хууль бус Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгогдсон улсууд бол таарч байгаа юм. Ийм юм байхгүй учраас нөгөө үгүйсгэл нь зөв байгаа юм. Үндсэн хуулийн цэц бол байхгүй хуулин дээр дүгнэлт гаргаад, Байхгүй хуулин дээр гаргасан. Үндсэн хуулийн 66.2.1-ийг зөрчсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд одоо 5.4-т өөрчлөлт оруулах нь.

5.4-т ямар өөрчлөлт оруулна гэж чи бодож байна?

Урьд нь ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн дахин сонгогдож болохгүй гэх агуулгатай оруулах байх.

Тийм агуулга нэмье гэж бодож байна уу? Тэгвэл наадах чинь өөрөө Үндсэн хууль зөрчинө. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 30.2-т тийм зүйл байхгүй. 6 жилээр, 1 удаа гэдэг үг байгаа болохоос 4 дэх, 5 дахь гэдэг зүйл бол бичээгүй байна. Тэгэхээр Үндсэн хуульд бичээгүй зүйлийг УИХ Хууль болгож баталбал яах вэ. Үндсэн хуулийн цэцэд өгөөд хүчингүй болгох ёстой.

МАН-ын даргын ерөнхийлөгч болох гэсэн энэ улайрлаас болоод Үндсэн хуулиа нулимаад, Үндсэн хуулийг зөрчүүлэхгүй байх ажил хийдэг Цэц гэх байгууллагаа хэн ч биш болгож байгаа юм.

Би бүр хэрэг болгоод хуучин дарга байсан Жанцан гуайтай ярьсан юм. Танай Цэц яагаад ингээд гараагүй хуулийг дүгнэлт гаргаад байгаа юм гэж асуусан. Тэгэхэд би үүрэг гүйцэтгэгч, даргатайгаа нийлээд 28 жилийн талд нь энэ байгууллагыг толгойллоо. Намайг дарга байхад ийм өргөдөл ирдэг байсан. Би бүгдийг нь хэрэг үүсгэдэггүй байсан. Ингээд л хаадаг байсан. Угаасаа Үндсэн хуулийн дагуу бид тийм үүрэгтэй. Гэтэл анх удаа 28 жилийн түүхэнд Чинбатын үед ийм юм болж байна. Маш их харамсаж байна гээд үгээ хэлчихсэн сууж байна лээ.

Тэгэхээр бол Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулиа өөрсдөө зөрчөөд байвал яадаг юм бэ гэх асуудал байна. Амарсанаа гэж дарга байсан. Манай УИХ-ын үед чөлөөлөгдсөн. Санал гаргасан байгууллага нь бичиг ирүүлээд тэр хүнийг чөлөөлж болно.

Үндсэн хууль дээр бичигдсэн хуулиар дүгнэлт гарга гэж байхад бичигдээгүй хуулиар дүгнэлт гаргаж байгаа бол Одбаяр, Баясгалан гэх мэт улсуудыг бүгдийг нь чөлөөлөх ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуулийн тодорхой заалтыг өөрсдөө зөрчөөд эхэллээ.

ЗА гэж гараа өргөсөн хүмүүс гэсэн үг шүү дээ. Үгүй гэж өргөсөн Цогтоо, Нанзаддорж, Туулхүү гээд хэн байдаг юм, тэр хэдийг үлдээгээд бусдыг нь солих нь байна.

Ялангуяа ийм ажиллагаа зохион байгуулсан Н.Чинбат даргаас нь өгсүүлээд. Ингэж байж юм цаашаа явна уу гэхээс, одоо бид ҮХЦ-д итгэх хүн нэг ч байхгүй. Яагаад гэвэл МАН-ын хуулийн хэлтэс шиг ажилладаг болчихож. МАН-аас ямар даалгавар ирнэ, тэрийг биелүүлдэг. Ийм төрийн байгууллага байж болохгүй байхгүй юу.

За нэг талд ийм төрийн байгууллага байна. Гэвч энэ төрийн байгууллагын шийдвэрээр УИХ шийдвэрийг нь дэмжээд батлах гэж байна л даа, олонх юм чинь.

Монгол Ардын Нам өөрөө Үндсэн хууль зөрчиж эхэлнэ гэсэн үг.

Аанхан цаашаа энэ процесс яаж явах вэ?Сонгуулийн өмнө хуулинд өөрчлөлт оруулж бас болохгүй шүү дээ.

Одоо Үндсэн хуулийн хямрал гэдэг юм руу ганц У.Хүрэлсүх гэдэг хүн Ерөнхийлөгч болохыг хүссэнээс болоод эргэлт буцалтгүй орж байна. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн МАН-ыг татан буулгах гэдэг бол цагаа олсон шийдэл мөн.

Угаасаа Улс төрийн намын тухай хуульд тодорхой заалт байгаа юм. Тэр заалтыг Дээд шүүхэд сануулсан байна лээ. Тэрнээс тэр Х.Нямбаатар сайдын яриад байгаа шиг "Тараасугай" гээд зарлиг гаргачихаар МАН тарахгүй шүү дээ. Тийм зарлиг гараагүй. Дээд шүүхэд та нар ажлаа хий. Энэ МАН гэдэг чинь хажуудаа цэрэгжсэн байгууллага байгуулчихсан байна. Одоо маш ойлгомжтой, заалтаар ийм байж болохгүй гэдгийг намын тухай хуульд хийж өгсөн. Хэрвээ ийм болсон бол татан буулга гэсэн.

Одоо Ерөнхийлөгчийн захирамж гаргасны дагуу Улсын дээд шүүх шийдээд Монгол Ардын нам тарахгүй бол энэ байдлаараа олонхоороо хүч түрээд энэ асуудлыг ингээд шийдэх юм бол одоогийн ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломж ер нь үлдэх үү?

Энэ хоёр үйл явдал хоорондоо холбоогүй л дээ. Яагаад энэ улс төрийн намын тухай хуульд намууд хажуудаа цэрэгжсэн байгууллагатай байж болдоггүй гэхээр 1930-аад оны Гитлерийн Германы сургамж байгаа юм. Гитлер бол засгийн эрх нь ердийн сонгуулийн дүнд гарч ирсэн. Ардчилсан сонгуулиар гарч ирсэн хүн. Гэхдээ намынхаа хажууд хүрэн хувцастай, цэргийн байгууллага байгуулсан байгаа юм. Энэ бүх цэрэгжсэн байгууллага чинь явсаар пашизмын гол хөдлөгч хүч нь болж, дараа дараагийн том дайныг өдөөдөг. Тэрнээс сургамж аваад дэлхийн бүх улсууд Үндсэн хууль болон Намуудын тухай хуульдаа, аль ч намыг хажуудаа цэрэгжсэн байгууллагатай байхыг зөвшөөрөхгүй. Хэрвээ тийм байвал татан буулгана гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Манай улс ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр нэг өдөр өнөөдөр байгуулагдсан байгууллагын тухай яриагүй шүү дээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Бүх цэргийн холбооны дарга У.Хүрэлсүх гээд нэг хүн болчхоод байна шүү дээ.

Тэтгэвэрт гарсан ахмадууд төрийн бус байгууллага байгуулж болно. Тэгвэл энэ улс төрийн намтай ямар нэгэн холбоогүй байх ёстой шүү дээ. Тэгээд аймгийн цэргийн холбооны дарга нь аймгийн засаг дарга. Саяын орон нутгийн сонгуулиас одоо өмнө гэсэн үг шүү дээ. Сая найман аймгийн Засаг дарга Ардчилсан намруу шилжсэний дараа тэр бүх цэргийн албаны дарга нь хэн болсон нь тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр Бүх цэргийн холбооны аймаг дахь салбарын дарга бол аймгийн Засаг дарга, Аймгийн засаг дарга нь МАН-ын гишүүн байх ёстой. Энэ Ардчилсан нам сонгуульд ялчих юм бол тэр даргаа солино гээд тэгээд Ардчилсан намын дарга нар тэр холбооных нь дарга болоогүй л байна л даа тиймээ.

Тэгэхээр энэ юуг илэрхийлж байна вэ? гэхээр МАН-ын дэргэдэх цэрэгжсэн байгууллагын удирдлагууд нь зөвхөн МАН-д хамаатай юм. Энэ АН-ын засаг даргад хамаагүй юм гэдэг дүгнэлт гарч байгаа юм.

Тэгэхээр одоо аймаг болгонд "Монгол цэргийн холбоо" гэдэг байгууллагын нэг салбар нь байгуулагдаж даргаар нь тухайн аймгийн Засаг дарга ажиллаж байгаа гэсэн үг үү?

Тийм. Одоо 21 аймгийн наймыг хасахаар бусдад нь МАН-ынхан ажиллаж байна. Тэр 8 аймаг бол Говь-Алтай, Булган, Увс гээд аймгуудад ажиллаж байсан хуучин Засаг дарга нарын оронд өөр хүмүүс томилж байх шиг байна лээ.

Говь-Алтайн О.Амгаланбаатар жишээ нь "Бүх цэргийн холбоо"-ны албаны дарга болоогүй л байна л даа. Яагаад гэвэл Ардчилсан намын гишүүн учраас. Яагаад гэвэл бүх цэргийн холбоо чинь МАН-ын дэргэдэх цэрэгжсэн байгууллага болчихоод байгаа.

Тэр холбоо нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлдөг гэх нотолгоо байгаа юм уу?

Төрийн байгууллагын үйл ажиллагаанд нь нөлөөлөх шаардлагагүй шүү дээ.

1930-аад онд Национал социалист намын дэргэд цэрэгжсэн хүрэн цэргийн хувцастай хүмүүс цэргийн салбар нь байгуулагдаад, эхлээд буу зэвсэггүй гудамжаар алхдаг байсан. Сүүлдээ буу зэвсэгтэй болсон. Сүүлдээ бууддаг болсон. Ийм түүх байгаа учраас энэ холбоо чинь одоо 2, 3 жил болчихлоо шүү дээ. Хамгийн гол нь сонгуульд ухуулга хийгээд оролцоод байна. Бүх цэргийн холбоо чинь одоо МАН-аас дэвшсэн хүнийг дэмжээрэй гээд л 2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн идэвхтэй ажиллалаа шүү дээ.

Ийм маягаар бол цааш нь улс төрийн нам хажуудаа цэрэгжсэн байгууллагатай байж болохгүй учраас Ерөнхийлөгч санал гаргасан байх гэж бодож байна.

Анх энэ холбоо байгуулагдаж байхад Ерөнхийлөгч илгээлт явуулаад л та очиж уншиж өгч байсан юм байна лээ. Тухайн үед яагаад дэмжиж байсан юм бэ?

Тухайн үед энэ байгууллагыг МАН-ын дэргэдэх цэрэгжсэн байгууллага болно гэж бодоогүй байлаа. Саяхан хэллээ шүү дээ. Цэргээс тэтгэвэрт гаргасан ахмадууд холбоо байгуулж болно. Тэр холбооны л нэг гэж бид бодсон. Гэтэл үйл ажиллагаа нь яваандаа зөвхөн МАН-ын гишүүдийн хүрээнд яригдаад, тэр намын төлөө ажиллаад, зөвхөн МАН-ын гишүүдийг салбарынхаа даргаар тавиад, ялангуяа 2020 оны орон нутгийн сонгуулиар маш тод харагдлаа шүү дээ.

Тэгээд энэ бол МАН-ын дэргэдэх цэрэгжсэн байгууллага юм аа гэж ойлгогдох нь ердөө л өнгөрсөн оны 11 сараас байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Илгээлт явуулж байхдаа тэтгэвэрт гарсан ахмадууд, цэргийнхэн төрийн бус байгууллага байгуулж бололгүй яах вэ гэж бодож байсан. Одоо бол үгүй. Энэ маань өөрөө Гитлерийн, Германы хүрэн цамцтануудын армийг санагдуулж байна.

МАН өчигдөр орой мэдэгдэл гаргасан. Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж байна, хагалан бутаргах гэж байна гэдэг зүйлийг хэлсэн байдаг?

Ерөнхийлөгч Үндсэн хуулийг сахиулж байгаа юм. Үндсэн хуульд энэ фашист нам байж болохгүй гэдэг үгтэй. Тэрийг л Ерөнхийлөгч Дээд шүүхэд ажлаа хий. Наадах чинь хэрээс хэтэрлээ. Эхлээд энэ гэм зэмгүй байгууллага байлаа шүү дээ. Одоо дахиад л Ерөнхийлөгчийн сонгуулиар Хүрэлсүхийг сонгоорой гээд л явна. Тэрнээс нь өмнө МАН болон бүх цэргийн холбоо хоёрыг нь салгаад төрийн бус байгууллага болох ёстой. Бүх салбарынх нь хүмүүс төрөөс цалин авдаг.

Ерөнхийлөгч улс төрийн намыг тараах захирамж гаргах эрхтэй юм уу гэдэг асуудал байна?

Ерөнхийлөгч гаргаагүй шүү дээ. За Дээд шүүх ээ, чи одоо Дээд шүүх гэж бодлоо гэхэд хуульд чинь намын тухай хуульд чинь нам хажуудаа цэрэгжсэн байгууллагатай байх хууль байхгүй байна, энэ асуудлаа шийдээч ээ гээд л санал өгсөн.

Тэгэхдээ захирамжилсугай гээд биччихсэн байна.

Юу гэж бичих нь одоо ач холбогдолгүй байгаа юм. Яагаад гэвэл энэ албан ёсны санал. "Энийг авч шийд ээ. Цэргийн холбоо чинь сонгуульд оролцоод байна. Энэ чинь цэрэгжсэн байгууллага болчихоод байна. Энийг ард түмэн надад хэлээд байна. Та нар яагаад одоо хүртэл энийг авч хэлэлцээгүй юм бэ" гэсэн. Нөгөө хэд нь бид өргөдөл ирэхийг хүлээж байсан л гэж хэлэх байх л даа. Тэгээд нөгөө хэд нь шалгана. Үнэхээр энэ цэрэгжсэн байгууллага улсын төсвийн мөнгөөр санхүүжээд байна уу, хөдөө орон нутагт салбаруудын дарга нар нь аймгийн засаг дарга нар байна уу гэдгийг шалгана. Нэг хэсэг аймгийн засаг дарга нар бүгд цэргийн хувцас өмсөөд бүгд сүржигнээд байсан. Тэр болгоныг шалгана л даа.

Улсын дээд шүүх МАН-ыг тараах шийдвэр гаргах уу?

Улсын дээд шүүх зөвхөн МАН-ыг биш бүх намыг бүртгэдэг, хууль зөрчвөл бүртгэлээ цуцалдаг эрхтэй. Тийм шийдвэр гаргах уу, байх уу гэдгийг би тааж хэлж мэдэхгүй.

Магадгүй эрх баригч намын улс төрийн нөлөөнд автах магадлал байгаа юу?

Цэц яаж хөгөө чирч байгааг харвал тийм магадлал байна. Цэц бол сүүлийн 28 жил байгаагүйгээрээ улс төржлөө. МАН ЦЭЦ дотор байгаа улс төрчдөө татаж, улс төргүй эрдэмтэд гэх мэт хүмүүсээ оруулах хэрэгтэй

Бүх зүйл нь тодорхой байгаа зүйл дээр Ерөнхийлөгч ийм зүйл ярих нь зүгээр нэг явуургүй улс төр юм биш үү гэх зүйл бас яригдаад байна

Ерөнхийлөгч зүгээр ажлаа хийж байна. Дараа нь түүх түүнээс МАН ийм цэрэгжсэн байгууллага байгуулаад явж байхад та юу хийж байсан бэ гэдгийг асууна шүү дээ!

Ерөнхийлөгч нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгогддог юм бол одоогийн ерөнхийлөгч дөрвөн жил энэ албыг хашсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны 5 сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн гэвэл дахиад 2 жил нэмэх юм биш үү?

Наадах чинь бол утгагүй. Дөрвөн жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дөрвөн жилийн хугацаанд ерөнхийлөгчөөр сонголоо гэх шийдвэрийг хийсэн. Хоёр жил нэмж өгөх тухай яриа ямар ч хууль эрх зүйд байхгүй.

Сонгууль болохоос өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж байгаа. Гэтэл одоо өөрчлөлт оруулах гэж байна юу гэж тайлбарлаж байна гэхээр Цэцийн шийдвэр гээд байна л даа?

Хоёр хуулийн зөрчил. Цэцийн дүгнэлтийг авах авахгүй нь одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдоход нөлөөлөхгүй. Үндсэн хуулиа зөрчин байж сонгууль явуулах шаардлага байна уу ч гэх асуудал гарч байна.

Илүү чухал асуудлууд эх оронд байна. Энэ өвчний нас баралтыг хар. 1000 даваад явчихвал У.Хүрэлсүх нь ерөнхийлөгч болно гээд сонгууль явуулах гээд явж байх уу? Ардчилсан намын нэр дэвшигчгүйгээр сонгууль нь болох гээд байгаа юм уу?

Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа болохоор сонгууль хийхгүй байхаар хууль зөрчихгүй юу?

Эхлээд энэ өвчний асуудлаа шийдмээр байна гэж байна. Ийм үед сонгуулийг хэдэн сараар хойшлуулж болдог. Монгол хүний амь насыг яагаад бодохгүй байгаа юм бэ? Сум болгонд байх ёстой аппарат яагаад улсын хэмжээнд нэг ширхэг байгаа юм. Хэрвээ тэр байсан бол сумдуудад нас баралт болохгүй байлаа.

Би цэцийн шийдвэр гарснаас хойш Монгол улсын ардчилал үгүй болж байгааг мэдсэн. Тэд олуулаа болсноороо хууль зөрчиж болно гэж бодоод байна. Сонгогчдоос өгсөн манай намын 11 гишүүн мянга орилоод нэмэргүй болж байна.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу? Хоёр талд хуваагдаад байна шүү дээ?

С.Эрдэний нам дүрмийн бус явж байгаа. Ц.Тувааны нам бол дүрмийн дагуу яваад О.Цогтгэрэл гэдэг хүнийг даргаараа сонгосон. Тэгэхээр О.Цогтгэрэл даргатай энэ нам л Ардчилсан нам гэдэг нэрийг зүүж явна. Дүрмийн бус нам энэ 180 мянган гишүүдийг өвлөж авахгүй.

Ардчилсан нам сонгуульд оролцоно. Халтмаагийн Баттулга сонгуульд оролцоно. Үгүй бол үндсэн хууль дээр бичигдээгүй заалтаар Х.Баттулгыг хассан гээд энэ сонгууль хүчингүй болох магадлалатай.

Үнэхээр хүсээд байвал МАН-д нэг арга байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дахиж хийгээд 30.2-т хуучин Ерөнхийлөгч байсан хүмүүсийг дэвшүүлэхгүй, эсвэл Халтмаа овогтой Баттулга гэдэг хүнийг нэр дэвшүүлэхгүй гээд бичиж болно. Тэгж бичвэл зөвшөөрнө. Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна. Хуулийг нэг хүнд зориулж бичиж болохгүй.

Одоогийн эрх баригч нам бусад ажлаа хэр сайн хийж чадаж байна гэж харж байгаа вэ?

Нойл. Коронатай хэрхэн тэмцэж байгаа тал дээр онц муу дүн тавина. Коронад зарцуулсан мөнгөн дүн 5 их наяд гараад явчихлаа. Тэгэхэд Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүх хоёр ганцхан амьсгалын аппарат авсан. Мөнгөн дүнгийнхээ 5 хүрэхгүй хувиар л бүх аймаг сумдууддаа хүрэлцэхээр хэмжээтэй тарааж, хамгийн сайн вакциныг мөнгөөр зодоод авах боломж нөөц бүгд байсан. Өнөөдрийн 50 гарсан үхэл байхгүй байх байлаа. Дэлхий даяар асуудал гарцаа олсон байхад, хөл хорио хийхээс өөр зүйл хийгээгүй. Хөл хорио тавиад нас баралт буураад тархалт буурвал болж байна. Ард иргэд ганцаараа буруудахгүй. Зарцуулах ёстой мөнгийг цаг тухайд нь зөв зохистой зарцуулах ёстой байсан.

Миний асуугаагүй хэлэхийг хүссэн зүйл байвал та хэлнэ үү?

МАН шиг олонхоороо хүч түрж, Үндсэн хууль зөрчдөг сонгууль үзэж байсангүй. Ийм сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч гэж хүндлэх хүн МАН-ын 200 мянган гишүүнээс өөр хүн гарахгүй болов уу? Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн адилаар У.Хүрэлсүх гарлаа гэхэд Үндсэн хуулиа зөрчин, зөрчин Ерөнхийлөгчийн суудалд суух хэрэг байна уу? Одоо илүү гүнзгийрэхээс өмнө энэ алдаануудаа засаад, Үндсэн хууль зөрчөөд байгаа Цэцийн гишүүдээсээ эхлээд солиод, Х.Баттулга гэдэг хүнийг өрсөлдүүлчих л дээ, Юунаасаа айгаад байгаа юм бэ? Та нар 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бүх Ерөнхийлөгч дэвшинэ гэж ярьчихаад, одоо болохоор хулхидаад байж болохгүй. Одоогийн Ерөнхийлөгч дэвших л юм бол шууд гарахаар байна. Тэрнээс л тэд айгаад байгаа юм. Баттулга л биш бол хэн ч биш яахав гэх зорилгыг Хүрэлсүх тавьж байна. Баттулгатай өрсөлдөөд ялвал Монголчууд чамайг хүлээн зөвшөөрнө!


Сэтгэгдэл

иргэн [122.201.21.178] 2021-04-24 14:39:36

энэ их муу хүн дээ хор хутгагч

Irgen [202.55.188.40] 2021-04-24 14:08:35

ТҮГЖИЛ ОДОО ИНГЭЖ ЖҮЖИГЛЭХ ХЭРЭГГҮЙ. Далд санаа н өөрөө ёрөнхийлөгчид санаархсан байх. ГОРЬД

Зочин [103.26.193.117] 2021-04-24 02:59:32

Зи бол монголын бүтээн байгуулалт ард иргэдийн амьдралын эх ундрагыг хулгайлсан ардчлалын ар нуруунд чинжаал дүрэгч мөнөөс мөн билээ.

Монгол [202.55.188.86] 2021-04-23 17:31:47

З.Энхболд маш зөв ойлгомжтой ярьдаг. 5 толгойг МАН ийхан 100 жилээр хятадуудад өгөх гэж байхад З.Энхболд Баттулга 2 л зогсоож байсан. Ард түмэн энэ 2 хүний хийсэнийг .хийж байгааг мэдэж байгаа. Тиймдээ ч хулгайч луйварчид улс төрд байгаа адгийн шааруудад яаж гүтгүүлж доромжлуулж байгааг ойлгож байгаа болхоор энэ 2 хүнийг ард түмэн хүрээлж дэмжиж байгаа юм.ардын нам тарж ардын засаг тогтох ёстой.

Зочин [192.82.78.22] 2021-04-23 15:44:31

Энэ Энхболд хамгийн хөгийн амьтан. Нямдоржийн нэг хувилбар. Ерөнхийлөгч болно гэчихжээ. Зүүднээсээ сэр хорчин минь

Зочин [192.82.78.125] 2021-04-23 00:34:09

З.Энхболд гэдэг хүн Баттулгыгаа нуруунд нь хутга зоочихоод одоо мэдэн будилаад л санаандаа өөрөө дэвшинэ гэж бодоод л явж б.на гарах уу

Зочин [192.82.81.251] 2021-04-21 23:53:08

Их хурлын дарга байхдаа Долларын ханш өсөх нь сайн гээд сууж байсан нөхөр дөө.Эргүү мал

Зочин [43.242.243.138] 2021-04-21 15:40:24

Өөрөө ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТҮГЖИЛДСЭН ГЭСЭН БИЗ ДЭЭ ГӨЛИЙЧӨӨД БИТГИЙ ТӨР ХУТГААД БАЙ ЗИ.ЭНХБОЛДОО

Зочин [203.91.115.47] 2021-04-21 13:47:43

ooroo battulgaa hulhidchaad iimerhuu yariltsalgaar panaaldaj enter. Ooroo devshinee l gej bodood bjiigaa da.

Иргэн [139.5.217.24] 2021-04-21 13:44:45

Энэ ярилцлагыг гүйцэд сайн уншаарай хүмүүсээ. МАН хуулийг гууль болгоод зогсохгүй ардчиллыг үгүй хийж байна. Ард олон ийм юм хүсэж энэ намыг сонгоогүй. Үндсэн хуулиа дээдэлж тэгш шударга сонгууль хий. Эсвэл МАН тар.

Зочин [174.91.166.84] 2021-04-21 13:34:53

З яэнхболд оо рдоо боль хийсэн л хийсэн нь угэн

Зочин [66.181.161.18] 2021-04-21 12:36:45

Солонго авгай үхлийн муугаар үхнэ

З.Энхболдын гай ихдэсэн үү гэхээс багадаагүй. [202.126.89.202] 2021-04-21 12:08:28

2004 онд Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулахад хамгийн их үүрэг рольтой оролцсон адгийн шаар.Яг бөөс шиг бие нь харагдахгүй ч балаг нь их.2016 онд АН-ыг ялагдуулахад энэ З.Энхболдын нэрмээс их байсан. Олимпийн хорооны Загдсүрэн шиг үхэж далд ор.

Чочин [64.119.17.216] 2021-04-21 12:03:01

МАН тарах нь цаг хугацааны асуудал юм бна даа . Хүрэлсүх ерөнхийлөгч болвол хууль бус ерөнхийлөгч болох юм бна . Хэрвээ ерөнхийлөгч болвол хэдэн жилийн дараа ачигдах нь ойлгомжтой юм бна даа

Зочин [202.21.108.253] 2021-04-21 11:32:36

Өчигдөр өөрийнхөө ярьсан зүйлийг өнөөдөр өөрөө үгүйсгэнд яриад байгаа хүний ухаан санаа нь эрүүл, сэтгэцийн өөрчлөлтгүй гэдэгт үл итгэнэм

Зочин [192.82.81.162] 2021-04-21 10:51:12

1 amisgalyn apparattai.Nogoo olon saya dollar haana bn aa?!

би [202.9.40.97] 2021-04-21 10:30:57

одоо л үйл явцыг ойлголоо, та бүхэн намчирхаад байлгүй дахин нэг уншина уу

Вирус [66.181.187.244] 2021-04-21 09:50:00

Энэ хүн их муу хүн юмаа. Хорон муу санаандаа Баттулгыгаа юм мэдэхгүйг нь далимдуулж хөнтрөөд, хонгилын үзүүрт лаампчик харж сойгдох гээд л үзээд бна

Зочин [192.82.84.209] 2021-04-21 09:43:29

Нэр дэвших намчгүй юм байж сайхан шоу хийж бн даа

Зочин [66.181.179.163] 2021-04-21 09:28:35

Энэ нөхөр өөрөө шүүх прокуороор их далайлгадаг нөхөр шүү дээ.

Энг [64.119.19.99] 2021-04-21 09:18:48

Баттулга гарч чадахгүй. Энэ оросын үгээр явдаг хүн, боловсролгүй, хулгайч амьтныг монголчууд сонгохгүй.

Бэлтрэг [64.119.17.230] 2021-04-21 09:16:42

Бэлтрэг өөрөө санаатай тууж л байгаа

Болд [43.242.242.192] 2021-04-21 09:15:38

1,30 өндөртэй ядмагхан сэтгэдэг төрийн өмчийн хулгайч минь битгий худлаа шаа. Чи УИХ-ын дарга байхдаа яаж хууль зөрчиж байснаа сана өөрөө Баттулгыгаа түгжилдэчхээд одоо битгий хууль дүрэм ярь. Эзний алба ээлтэй байдаг юм Баттулга одоо зүгээр л яваад өг

ЗОЧИН [66.181.161.66] 2021-04-21 09:10:29

Маш ойлгомжтой тайлбарлалаа Жнь- Хүрэлсүх 2021-2027 онд ек болсон гэж бодоё, 2027-2033 онд Бангладеш \Хүн намын дарга\ ек боллжээ, гэтэл тэр этгээд улс орныг самраад иргэний дайны ирмэгт гарцаагүй хүргсэн байна, улс орны хувь заяа маш ноцтой байдалд орлоо , ард түмэн зөвхөн нэг л хүний үгэнд орох болно энэ нь Хүрэлсүх гэж бодоё , сонгууль боллоо Хүрэлсүх нэр дэвшлээ Бангладешийн найзуудаар бүрдсэн ҮХЦ шийдвэр гаргах боллло , харин тэд Хүрэлсүх дэвшиж болно гэв яагаад 2021-2027 онд ЕК хийсэн 2027-2033 онд завсарласан харин одоо болно бүх асуудал хуулийн хүрээнд зөрчил арилсан ард түмэн амгалан амьдарсан Нэг хүчтэй хүн ард түмнээ засаглаж улсаа аварсан түүх их байдаг үүнийг жишээ болгож ойлголоо. ЭНХБОЛД ЗӨВ ТАЙЛБАР ХИЙВ

Ухэр Монгол [85.249.169.8] 2021-04-21 09:07:21

Ухэр Монголчууд аа та нарт наад хун чинь маш тодорхои цэгцтэи таилбарлаж оглоо ягл Хурэлсухээр тодгои руу чинь цохисон шиг,тэгхээр хувьсгалд бэлдээд буу шиидмээн бэлдээд баиж баи хэзээ босохыг жич мэдэгдэнэ

АН-н гишүүн [66.181.161.59] 2021-04-21 09:00:31

Чонын бэлтрэг Энхболдоо чиний хийсэн хорон муу үйлээс болж ийм байдалд хүрсэн.

Zochin [202.126.88.201] 2021-04-21 08:57:07

Ene Chinbat gedeg hun ern uuguul mongol hun mun uu turiig samarchihlaa

Зочин [192.82.68.24] 2021-04-21 08:43:41

Haha battulga garahguiee, harin garahgui bol yu bolohoo medeed uhen hatan temtsej baina daa

Өвгөн [64.119.17.238] 2021-04-21 08:19:05

зэвсэг,формгүй.зохион байгуулалтад ороогүй тэтгэврийхнээс бүрдсэн цэрэгжсэн байгууллага байх уу?

Энэ хаанаас гэнэтхэн гараад ирэв [139.5.218.164] 2021-04-21 08:17:20

ЧИ БОЛ ЦААШАА

зочин [202.9.46.7] 2021-04-21 07:58:03

Цэрэгжсэн Гитлер Хүрэлсүх

Зочин [66.181.185.209] 2021-04-21 07:55:41

За битгий олон юм яриад хуцаад бай З.Энхболд хужаагийн хүүхдээ чамаас болж Х. Баттулга нэр дэвших эрхгүй болсоныг монголын АНцыг дэмжигчид мэдэж бга шүү Чи үхэх ялтай шүү

зочин [202.9.46.7] 2021-04-21 07:44:52

Гараагүй хууль дээр дүгнэлт гаргадаг Цэц үнэн өрөвдөлтэй, Цэрэгжсэн Гитлерийн нам Хүрэлсүх аюултай

Зочин [103.229.121.194] 2021-04-21 07:33:16

Өөрөө Женког замаасаа зайлуулчихаад энэ үнэн зальтай гар шүү. 2025 онд хэрэгжүүлэх гэж байсаныг 2021 он болгосоныг чинь бүгд мэдэж байгаа штэ зика. Одоо битгий өөрийнхөө залийг хүн лүү чихээд бай. Нөгөө 8 ангийн боловсролтой гар нь одоо л ойлгож байгаа байлгүй дээ. Гэнэт мэдсэнээ МАН-руу дайрч байх шиг. Наад зика руугаа дайраач

Зочин [203.91.115.47] 2021-04-21 13:48:42

yag yag odoo eronhiilogch bolno geed bodjiigaa

Зочин [103.26.195.245] 2021-04-21 08:12:59

Yg goliig ni olood xelchixlee


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.