ЦЕГ: Өчигдөр 55 жолооч согтуу жолоо барьж, 228 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
![](/files/0gw2driuks3kacpivjnk/3/182010509_1805233013016596_3617682339440574354_n.jpg)
Энэ сарын 9-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1890 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1670, хулгайтай холбоотой 13, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 168, гэмт хэргийн шинжтэй 55 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 55, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 174, хүний биед халдсан 106, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 132, эрүүлжүүлэх байранд хоносон 228, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 121 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.206] 2021-05-10 06:47:07
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны цагдаа нар авгай нарын гүтгэлгээр ажлаа хийдэг. Хаха