“Энхсаран” сувиллын талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбат: Коронагийн нөхцөл байдлын талаар үнэнийг хэлснийхээ төлөө өнөөдрийг хүртэл би цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирсоор л байна

Aдмин / Хууль

“Энхсаран” сувиллын бодит нөхцөлийг олон нийтэд дамжуулж, "шүгэл үлээж" байсан иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаарх мэдээлэл бий.Тэрбээр, БНСУ-аас коронавирусийн халдваргүй ирсэн ч, "Энхсаран" сувилалд тусгаарлагдах үедээ халдвар авсан тухайгаа мэдэгдэж байсан билээ. Улмаар олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээнд түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учраас тусгаарлалтын байранд эрсдэлтэй нөхцөл үүссэн талаар та мэдээлж байсан. Үүний дараа таныг Зөрчлийн тухай хуулиар торгоод зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоо хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Зөрчлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх дээр байгаа. Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Засаг даргын II хэлтсээс саяхан шалгасан, хэргийн материалтай танилцаад шүүх рүү шилжих гэж байгаа. Ерөнхийдөө эх орондоо өнгөрсөн аравдугаар сард ирээд тусгаарлалтад орсон, тусгаарлалтаас гараад эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарснаас хойш одоог хүртэл цагдаагийн байгууллагаас намайг дуудаж байна. Ингээд хэрэг маань цагдаагаас шүүх рүү шилжих гэж байна л даа. Коронагийн нөхцөл байдлын талаар үнэнийг хэлснийхээ төлөө өнөөдрийг хүртэл би цаг хугацаагаар хохирч байна. Одоо ажил хөдөлмөр эрхлэхээ ч болилоо. Намайг хоёр хэрэгт буруутгаж цагдаа сэргийлэхээс дуудаад байгаа. Цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ өнөөдөр би хохирсоор л байна. Өнгөрсөн жил намайг эмнэлгээс гараагүй, өвчин ч эдгэж амжаагүй байхад цагдаа нар “мэдүүлэг авна” гэж залгаад байж суулгадаггүй байсан. Одоог хүртэл энэ байдал хэвээр. Ерөөс миний мэдээлэл хийсэн зорилго маш энгийн байсан шүү дээ. Монгол Улсын иргэн мэдээлэх эрхтэй, мэдэх эрхтэй энэ хүрээнд шударга шүүмжлэлээр асуудлыг дэлгэж тавьсан. Үүссэн асуудлыг цөмөөрөө засацгаая гэдэг үүднээс хандсан ч ажил хийх боломж олгохгүй, цагдаа шүүхээс байнга дуудаад л улам дарамталж шахаж байна л даа.

-Зөрчлийн хуулиар торгож, эрүүгийн хуулиар яллагдагчаар татаж байгаа шалтгааныг цагдаа, шүүхийнхэн танд тодруулж тайлбарласан уу?

-Халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, ард иргэдийг өдөөн турхирсан гэдэг зүйл ангиар намайг буруутгасан. Үнэндээ ийм зүйл огт болоогүй. Манай улсад дээрх зүйл ангиар ял авсан нэг ч хүн байхгүй гэдгийг өмгөөлөгч маань хэлсэн. Тархах нөхцөл бүрдүүлсэн гэдэг нь ойлгомжгүй. Би тухайн тусгаарлалтын байранд эрүүл ирсэн байтал яагаад өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн болчихов. Зөвхөн нэг талын эх сурвалжийн мэдүүлэг төдийгөөр хүнд ял оноож, яллагдагчаар татах нь шударга ёс мөн үү гэж асуумаар байна. Хүнийг гэм хийсэн эсэхийг нотлохын тулд юуг буруу, юуг зөв гэдгийг тодорхойлох ёстой. Хэний шалгуур шүүлтээр буруу зөвийг тодорхойлж байна гэдгийг маш сайн судалж байж шүүхийн шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Жишээ нь, миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг аваад үзвэл, хэт нэг талын эх сурвалж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, олон талын байр суурийг тусгаагүй. Бусад иргэний хувьд ч мөн адил. Үүний цаана үндсэн хууль гэж байгаа шүү дээ. Хууль бол хүний төлөө байна. Түүнээс биш хүнийг шийтгэхийн төлөө байхгүй. Хэрвээ гэм буруутай бол хариуцлагаа үүрнэ гэж байдаг болохоос “Би ажлаа хийж байна” гээд буруугүй хүнийг буруутан болгохыг шударга ёс гэхгүй. Тэднийг ажлаа хийж байна гэж үзэхгүй. Цагдаагийн байгууллага иргэнийг хамгаалах, хууль дүрмийг сахиулах үүрэгтэй болохоос иргэнийг дарамтлах биш шүү дээ.Энд ухамсар, ёс суртахууны асуудал айхавтар хөндөгдөж байна.

-Эрүүгийн хуулийн15.6.1 дэх хэсэгт заасан, халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр таниас гадна 7-8 хүнийг яллагдагчаар татсан тухай өмгөөлөгч тань хэлжээ. Үүнийг тодруулбал?

-Ард иргэдийг өдөөн турхирсан, халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн хэргээр буруутгагдаж байгаа иргэдийг бүгдийг нь хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхийн өндөр настай төрийн албан хаагч эмэгтэй, нэг ламыг дээрх зүйл заалтын хүрээнд шалгаж байгаа юм билээ. Тэр лам хөөрхий юу ч мэдэхгүй л явж байгаа шүү дээ. Мэдээж шүүх, прокурор, цагдаагийнхан хийх ёстой ажлаа хийж байна гэж ярих болов уу.

-Таныг эмнэлэгт байхад цагдаа нар ээжээс тань мэдүүлэг авсан талаар твиттер хуудастаа бичсэн байсан?

-Аав, ээж хоёр маань хөдөө орон нутагт байдаг л даа. Би эх орондоо ирээд тэдэнтэйгээ одоо хүртэл уулзаагүй явж байна. Монголдоо ирээд монгол дотроо ч уулзаж чадахгүй байна шүү дээ. Хүүгээ ч хараагүй, уулзаж ч амжаагүй байхад хөл муутай ээжийн минь тэр холоос “Цагдаагийн газар ирж мэдүүлэг өг” гэж дуудсан байгаа юм. Хэргийн материалтай танилцах үеэр ээжийнхээ өгсөн мэдүүлгийг харсан. Учир зүгийг нь тайлбарлахгүйгээр “Мөнхбаттай холбоотой цагдаагийн газраас ярьж байна, ирж мэдүүлэг өг” гээд л... Энэ чинь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үйл явдал, би тэр үед эмнэлэгт хэвтэж байсан юм. Ингэж хүнийг сэтгэл зүй, мөнгө санхүүгээр нь хохироох ямар шаардлага байдгийг нь ойлгохгүй байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нөгөөдөр мэс засалд орох гээд эмнэлэгт оочерлоод зогсож байна л даа. Надтай адилхан ирээдүйд хохирох олон хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бусад хүмүүс битгий ингэж хохироосой гэсэн үүднээс өөрт тохиолдсон бүхнээ хэллээ. Би "өнөөдөр хэн нэгнийг, эсвэл Энхсаран" сувиллыг нэр цохож буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь тогтолцоо систем, хүн хүнтэй хандаж байгаа харилцаа, төр нь иргэндээ хандаж байгаа хандлага, эргээд иргэн төрд хандаж байгаа хандлага энэ бүхнийг их бага хэмжээнд өөрт тохиолдсон зүйлээр жишээ болгоод хэцүү байгаа кейсүүдийг хувцаалцаад явъя гэж байгаа юм.

-Зөрчлийн тухай хуулиар таныг 500 мянган төгрөгөөр торгосон байна. Чухам ямар үндэслэлээр ингэж торгох болсныг албаныхан тайлбарласан уу?

-Ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан гэх үндэслэл байсан. Би үнтэй санал нийлэхгүй байна. Хэн ч хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй. Би ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараагаагүй. Хэрэв ингэж төөрөгдсөн хүн байгаа бол хувьдаа санал гомдлыг нь хүлээж авахад бэлэн байна. Хоёрдугаарт, миний ярьсан зүйлээс болж төөрч хохирсон хүнийг би олж хараагүй. Тиймээс энэ шийтгэлийг хувьдаа үндэслэлгүй гэж үзсэн учраас өргөдөл гомдлоо гаргаж өгсөн. Асуудал байгааг хэлсний төлөө, дуугүй суугаагүйнхээ төлөө хоёр хуулийн тогтоолоор буруутгагдлаа. Энэ өвчнийг хохирол багатай давъя хэмээн бодож, сэтгэл гаргасан удирдлагыг харсангүй. Тэд энэ өвчнийг “Бид вирусийг давж байна, бид сайн байна” гэж өөрсдийгөө магтуулах хэрэгсэл болгож байгаад харамсаж байна. Ингээд дунд нь эмч, цагдаа, иргэн гурав л хохирч байгаа даа. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн нэг хүнд тохиолдсон асуудал биш. Хэрвээ үүнийг цэгцлэхгүй бол үргэлж давтагдсаар л байх болно. Зарим нэгэнд нь үйлчлээд, заримд нь үйлчилдэггүй байхыг дүрэм журам, хууль гэж нэрлэхгүй байх. Ковидын энэ үед зарим дарга нар дүрэм журам байтугай л юм зөрчлөө. Тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө энгийн ард нь хохироод явж байдаг.

-Тухайн үед тусгаарлах байрны нөхцөл, халдвар хамгааллын дэглэм ямар байсан юм бэ. Яг бодит байдлыг харсан хүний хувьд хэлбэл?

-Тэр үед түр тусгаарлах журмыг ЭМЯ-аас баталж өгсөн ч энэ нь уялдаа холбоогүй байсан. Тухайн журам нь арга хэмжээний түвшний зохион байгуулалтгүй, арга ядсан хаалт бөглөсөн зүйл ангитай тогтоол байсан. Өвчин илэрвэл ингэнэ, энэ хооронд эмч, мэргэжилтнүүд ийм, ийм зүйлийг хийсэн байх ёстой гэдэг нь ойлгомжгүй. Иргэн гадаадаас ирвэл 21 хоног өрөөнд нь байлгана гэснийг нь ойлгосон. Хэрэв асуудал үүсвэл иргэн рүү, энгийн ажилчид руу бурууг чихдэг. "Энхсаран" сувилал хариуцлага алдсан гэдэг нь тухайн сувиллын буруу биш. Хамгийн гол нь "Энхсаран" сувиллыг ажиллах нөхцөлөөр хангасан дүрэм журам баталж өгөөгүй холбогдох дарга нь буруутай. Одоо даргатай хариуцлага тооцдог тогтолцоо руу ормоор байна. Дэлхийн бусад орнуудыг харахад хэн ч энгийн иргэнтэй, эсвэл жирийн ажилчинтай хариуцлага тооцдоггүй. Яагаад гэвэл тэр хүнийг удирддаг чиглүүлэгч буруутай байдаг учраас хариуцлага тооцдог. Тийм учраас дарга нар илүү хариуцлагатай байдаг юм. Үүнийг дагаад албан хаагч, иргэд ч хариуцлагыг ухамсарладаг.

-Олон өрөөгөөр маскгүй сэлгүүцсэн бичлэгт үндэслэн танд хэрэг нээсэн гэх мэдээлэл бий. Тухайн бичлэгийг нь үзсэн үү?

-Тусгаарлалтын 21 хоног дууссаны дараа бид нар гаръя гэсэн хүсэлт тавьж нэг давхарт буусан. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын хугацаа дуусаад 22 хоног боллоо, бид эндээс гаръя гэсэн. Түүнээс биш тусгаарлалтын 21 хоног дотроо шөнө орой гарч бусад хүмүүсийн өрөөнд орж танхайрсан үйлдэл огт байхгүй. Үүнийг зуун хувь нотолно. Хэн ч өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй, 21 хоногтоо чимээгүй байж байгаад л гарахыг бодно шүү дээ. Ер нь анхнаасаа л биднийг гаднаас вирус ирчихлээ гэж харж байсан. Биднийг анх Монголика гэх сувилалд оруулахдаа нэг өрөөнд 5-9 хүн оруулсан. Гэтэл ЭМЯ-ны сайдын тушаал дээр “21 хоногийн турш нэг өрөөнд нэг иргэнийг, эсвэл нэг гэр бүл, асран хамгаалагчийг оруулна” гэсэн журам бий. Гэвч огт танихгүй, хаанаас ирсэн нь ч мэдэгдэхгүй таван хүнийг нэг өрөөнд бөөгнүүлсэн. Улмаар журмынхаа дагуу тусгаарлах хүсэлт тавихад “ХӨСҮТ-рүүгээ явахгүй юу” гэж биднийг дарамталсан. Бид аргагүй байдалд л байсан. Ингээд та нарыг "Энхсаран" сувилалд очуулна, тэнд ХӨСҮТ-өөс эдгээд гарсан хүмүүсийг гаргадаг. Өмнө нь өвчтэй хүмүүс байсан газар гэж дайрч сүрдүүлсээр Энхсаран руу явуулсан. Түүнчлэн гадаадаас ирсэн хэдэн ялтангууд шиг л байсан.

-Энэхүү нөхцөл байдал хэзээ хууль шүүхээр эцэслэгдэж дуусна гэж харж байна?

-Аль нэгдүгээр сард гомдол өргөдлөө гаргаад өгсөн Зөрчлийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Уг нь Зөрчлийн хэрэг хамгийн хурдан шийдэгддэг гэсэн. Гэтэл дөрвөн сар өнгөрчихжээ. Одоо нөгөө эрүүгийн хэрэг нь дөнгөж шүүх рүүгээ шилжих гээд үйл ажиллагаа дахиад явж байна. Би залуу хүн, гадаадад бакалавр, магистраа хамгаалаад ирсэн. Цаашид гадаад руу доктороор сурах зорилготой нислэг хөөцөлдөөд явах гэтэл яллагдагч болоод визэнд хувийн мэдээлэл орчихвол тэтгэлгээр сурах ч боломжгүй болно. Нэг хүний ирээдүй, амь амьдралыг хаан боогдуулж орхигдуулж байна. Энэ үйл ажиллагаа нь хэзээ дуусахыг үнэхээр тааварлашгүй. Шүүх цагдаагийн асуудал нь хэзээ дуусах талаар баримжаа үнэхээр алга. Дээрээс нь эрүүл мэндээрээ хохироод нөгөөдөр мэс засалд орох гээд оочероо хүлээгээд байж байна.

ӨДРИЙН СОНИН П.САЙНЖАРГАЛ

image


Сэтгэгдэл

зочин [103.10.22.117] 2021-05-14 05:32:55

бодит үнэнийг илчилсны төлөө дарамт шахалтанд өртөж хохирч байгаа талаараа олон улсын хүний эрхийн байгууллагад ханд .манай ХЭҮК бол нам дагасан хараат байгуулага эсвэл ажлаа хийдэггүй төрийн албаныхны бодит нүүр царай.

Зочин [202.179.25.49] 2021-05-14 04:26:02

Даравгар аманд даруулга хэрэгтэй,үргэлж л фб-ээр хуцаж байдаг хулгайч л байна

Зочин [139.5.217.149] 2021-05-15 04:54:08

танд эрүүл, мэдээллийг тунгаах ухаа байна уу?

Зочин [202.126.92.194] 2021-05-14 04:21:56

ХЭҮК гэж 5 мануухай МАН ыг хамгаалахаа боль.

Зочин [202.126.92.194] 2021-05-14 04:20:59

Нямбаатарын амралт болохоор ингэж байна. МАН олонхоороо хүчиндэж хэргээ нууж байна.

Зочин [139.5.217.149] 2021-05-15 04:55:35

энэ үнэн үү? та нар яагаад дуугарах үгүй байгаа юм!!!

Зочин [64.119.20.60] 2021-05-14 01:18:15

Энэ Нямбаатар гэж өөрөө одоохондоо сайд хийж байгаа ч гэсэн бас л хуулиа мөрддөггүй, танил талаа хамгаалсан хүн гарч ирсэн байна, ийм л хүмүүс одоогийн засгийн газрыг бүрдүүлж байна даа, хэлэх ч үг алга

Зочин. [192.82.81.44] 2021-05-13 05:17:27

Хүний эрх зөрчигдөж байна.

Зочин [66.181.179.26] 2021-05-13 03:58:41

ХЭҮК гэдэг амьгүй тушаалтангууд юу гэж байх юм.. УОК-н алдааг хэлсэн нь зөв шүү дээ.

ЗОЧИН [124.158.77.41] 2021-05-13 02:30:51

ЗА АРАЙ Ч ИНГЭЖ ХЭТ ТУЙЛШИР Ч БОЛОХГҮЙ. ХАРИУЦЛАГА ЯРИХ БОЛ ОДООГИЙН ХӨЛ ХОРИОНООС ӨМНӨ СОЁЛ УРЛАГ БААР РЕСТОРОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАМБАРААГҮЙ НЭЭГЭЭД ОЛОН ХҮНД ХАЛДВАР АЛДСАН ХАРИУЦЛАГЫГ БАС ЭНЭ ХОТЫН УДИРДЛАГА УОК БАС ХАРИУЦАХ ЁСТОЙ ШҮҮ БАС Ч ОЛОН ХҮН АМЬ АЛДСАН БАЙГАА

Зочин [192.82.91.207] 2021-05-13 03:35:15

Unen ug helsen hund hun ushuutei.uher unasan hund nohoi ushuutei gj bolj bndaa.haldbar taraaj zambaraagui nudnees dalg baisan n il bolson shuudee.tend hariutsaj bsn humuusiig n harin shuuh duudmaar yum.arai yu

Амжилт хүсье [202.55.188.86] 2021-05-13 02:18:02

Мөнхбатууд олон болж л монгол улс хөгжинө

Зочин [192.82.69.240] 2021-05-13 13:38:10

Тийм шүү

Зочин [103.14.36.18] 2021-05-13 10:37:20

Энэ хүн шиг нийгэмд болохгүй байгаа буруу зүйлсийг мэдээлж шүгэл үлээгч нарыг маш сайн дэмжиж байх ёстой.

Зочин [192.82.91.207] 2021-05-13 03:35:55

Tiim shu

Зочин [192.82.65.120] 2021-05-13 02:08:00

МАН ны хууль зүйн сайд Нямбаатарын сувилатай холбоотой болохоор л энэ шударга залууг ингэж үйл тамыг нь үзэж байгаа юм

Иргэн [192.82.77.145] 2021-05-13 05:41:40

Энхсаран. сувилал Нямбааиарынх юмуу. Бас нэг хэсэг Сарангэрэлийнх гээд байсан. Яасан ч олон эзэнтэй мундаг газар вэ дээ. Саяхан бас нэг нэвтрүүлгээр төрсөн ах дүү нар гээд өөр хүмүүсийн нэр хэлээд байсан даа.

Zochin [202.55.188.103] 2021-05-13 01:46:36

HUSUT iin laboratori huuramch hariu heden 1000 aar ni gargaj zarsan asuudal yu bolood chimeegui bolchih voo. 10 sar haldvar ilreegui mash sain ajillasan meteer Hurelsuh Sarangerel nar surjigneed baidag. Unendee ter ued l haldvar tarsan. Buruugaa irgeded tohoh gesen medrel gatsaanuud turiin albanaas zail l daa.

Зочин [2.247.240.247] 2021-05-13 15:11:21

Энхсаран Сарангэрэлийнх гэсэндээ.

Зочин [103.26.195.153] 2021-05-13 01:38:59

За энгээд МАнамын даргуйлал эхлэж бгаа юм ба даа. Нямбаатарын захиалгаар л эруу уумгэж бусдад нь сануулж ба олон юм яариад бвал шоронд хатаана шуу гэдэг месэжийг бусдад дамжуулж бгаа юм ба

Ken [163.172.221.209] 2021-05-13 00:30:21

สวัสดีครับ ผม คือ PG SLOT เว็บตรงที่ใหญ่ที่สุด เป็นเว็บสล็อต ยอดนิยมอันดับ หนึ่ง ที่เปิดให้บริการเกมคาสิโนออนไลน์แบบครบวงจร ไม่ว่าจะเป็นเกมสล็อตออนไลน์ , บาคาร่าออนไลน์ , ฟุตบอล , Roulette , เกมยิงปลา และอื่นๆอีกมากมาย แบบครบวงจร ที่มาพร้อมโปรโมชั่น พีจีสล็อต ต่างๆมากมาย ให้กับสมาชิกทุกท่าน ที่สนใจ สล็อตออนไลน์ อีกทั้งยังเปิดให้บริการ สล็อตออนไลน์ จากค่ายดังต่างๆ เช่น pg slot , SLOT XO , SLOTJOKER และค่ายเกมสล็อตออนไลน์ ค่ายดังอื่นๆอีกมากมาย มีโหมดทดลองเล่นสล็อตพีจีให้ทุกท่านได้สัมผัสถึงรูปแบบ ของpg slot ได้ก่อนใครบริการเหนือการบรรยาย เว็บตรงpg

Зочин [49.0.142.239] 2021-05-13 04:40:44

ЭНЭ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ЗАР БАЙНА КЕН ГЭДЭГ ГӨЛӨГ ҮҮНИЙГ ХИЙЖЭЭ

зочин [192.82.65.120] 2021-05-13 00:16:26

Зөв хандлага зөв үг зөв үйлдэл хийсэн чамд баярлалаа. Ард олондоо ҮНЭН мэдээлэлийг цаг алдалгүй өгсөн чамд ямар ч буруу байхгүй. Чи ялна,Чи чадна. Чи ганцаараа биш.

Zochin [202.179.24.18] 2021-05-13 00:06:39

Sarangerel, Nymbaatar, Amarsaichani echner Ichinchorloo tanar ch gesen ene zaluu schig chuuliin chariuuchlaga chuleech estoi. Jiriin ard irgediig daramtalj buu zovoo. Zugeer suuchgui Monchbatiig chamgaalj temchene.

Зочин [202.9.46.201] 2021-05-13 00:04:38

Засгийн газраас халдварын тархалтыг бууруулахыг шаардах нь утгагүй бөгөөд халдварын тархалт буурч дотооддоо ковидгүй болох эсэх нь иргэд биднээс 100% хамаарна шүү гэдгийг анхаарна уу? Иргэд өөрсдөө вакциндаа маш идэвхтэй хамрагдаж, вакциндаа хамрагдсан ч маскаа тогтмол байнга зүүж олон хүн бөөгнөрсөн цугласан газарт очихгүй хувийн ариун цэвэр сахилга баттай байвал халдвар буурч дотооддоо ковидгүй болно.

Зочин [192.82.73.115] 2021-05-13 17:14:30

Хэн нэгэн хүн халдварт өвчин тусвал тэр хүн өөрөө л хариуцлага хүлээнэ. Төр засгийг шахаж шаардвал тэд хөл хорьж чадна. Вакцин аваад ирлээ. Өвчин тусвал эмчилнэ. Өөр хийжчадах юм байхгүй. Өвчин тусах эсэхийг чи өөрөө л мэднэ.

Zochin [202.55.188.103] 2021-05-13 01:38:59

Bitgii huts. Vaktsin hiilgeed ami nasaa aldval hen ymar hariutslaga huleeh ve gedgee helchih. Daraa ni olon 7 ym yrij Baktsindaa hamragd gej dongos doo.

Зочин [192.82.89.72] 2021-05-12 22:12:58

сайн өмгөөлөгч ав чи ялна

х [150.129.141.128] 2021-05-13 00:06:03

ингэж залуучуудыг мохоож үг хэлэх эрх чөлөөг боож бн энэ нийгэм чинь өөрөө ер нь ямар ниыгэм бэ ингэж дуугын хааж бгаа юм чинь яаж үзэл бодолоо илэохийлэх вэ дээ

Zochin [109.89.151.254] 2021-05-12 20:40:15

Ard irgediin tarxiig zasag tor ugaasan shyy dee,mergejliin bus saidtai, eryyl ovchtei ni medegdexgyi zyil yarisan xaldvartiin emnelegiin zaxiral eryyl mendiin yamnii ajilchid ter xymyysee shalgaj shyymeer baina !!!

zochin [148.253.16.229] 2021-05-12 14:04:21

Аль ч талдаа буруу юм шиг, цагдаа гаргасан үйлдэл дээр дөрөөлж хэрэг үүсгээд байдаг, энэ залуу ч гэсэн шалчигнаад тааралдсан болгоноо бичлэг хийгээд явдаг сэтгэцийн өвчтөй нөхдүүдэд сануулга болох ёстой

Зочин [139.5.217.149] 2021-05-15 04:59:14

Та энэ бүх бусармагаас хамгаалалттай гэж бодож байна уу? Үгүй. Мөнхбатаас доор дарамт биднийг хүлээж байгаа. ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТАНД ЕРӨӨЕ.

Зочин [139.5.217.181] 2021-05-12 15:06:18

Мэдрэлтээд бай!!! Бурууг нь хэлэхгүй яадын.. Эцсийн эцэст Энхсарангийн хариуцлагагүй байдлаас Монгол улсад халдвартархаж 160,70 хүн амиа алдчихаад бн!!!

ЗОЧИН [202.55.188.109] 2021-05-12 13:34:47

ХАРИН Ч МУНДАГ ЗАЛУУ ТЭГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БОЛ ӨДИЙД ЭНЭ МУУХАЙ ТАХАЛ ХИЧНЭЭН ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ БАЙСАН БОЛ ГЭЖ БОДОЖ БАЙНА МАШ ИХ НУУЦЛАЖ БАЙСАН ЭНХСАРАНД ХЯТАДУУД КОРОНАГ ТАРААСАН ШҮҮ ДЭЭ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ МАЛНУУД МИНЬ

Зочтн [202.55.188.109] 2021-05-12 13:29:12

МАН ын бөгсийг долоогч эргүү малнуудаа энэ залуу эндээс халдвар тархаж байна гэж хэлээгүй бод Ухань Энэтхэг шиг болох байсан шүү ЭМЯ аргагүй эрхэнд үнэнийг хэлж тахал гарч эхэлсэн хэлээгүй бол хтр их удаан нууцлах байсан бол ЭРГҮҮН ИЛЖИГНҮҮДЭЭ та нар тэгээгүй бол өдийд энэ залууг харааж чадахгүй уурын зууханд орж үнс болчихсон байгаа шүү

Зочин [103.212.118.104] 2021-05-12 13:15:03

том даргын хүүхэд бсан бол бөгсий нь долоох шахаад гүйж бгаа даа

зочин [192.82.71.244] 2021-05-12 12:41:46

миний дүү санаа бүү зов наад зүйл анги чинь биш чамайг зүйлчлэх зүйл анги одоохондоо наад эрүүгийн хуульд чинь байхгүй

Чиний талд ард тумэн орно шуу.Хэрэгтэй бол дуудаарай [64.119.17.41] 2021-05-13 13:32:17

Зочин Тийм шуу.

зочин [202.9.40.156] 2021-05-12 12:32:04

Миний монголын залуу минь болохгүй бол АРД ТҮМЭН ээ дуудаарай???

Зочин [66.181.182.188] 2021-05-12 12:21:25

Хохь чинь гэдэг юм. Өөрийнхөө төлөө сонгуульд оролцдоггүй, нэг их ардчилал ярих мөртаа даравгараасаа болж уначихаад дараа нь чалчигнах хэрэггүй хохь чинь дээ хохь чинь

Зочин [139.5.217.149] 2021-05-15 05:01:51

Сэдэв маань сонгууль биш, хараалчаа. дарангуйлал чамд ирэхийг хүлээе.

Зочин [95.12.122.184] 2021-05-12 12:59:01

Үхэж хэвтвэл таарах адгын шаар чи бна

зочин [124.44.184.129] 2021-05-12 11:22:08

Хүний эрхийн асуудлаар Монголын ба олон улсын байгууллагад даруйхан зэрэг зэрэг хандах нь зөв байх даа?

Чиний талд ард тумэн орно шуу.Хэрэгтэй бол дуудаарай [64.119.17.41] 2021-05-13 13:35:56

Зочин Тийм шуу.Дэлхийн хуний эрхийн байгууллагад хандах хэрэгтэй

Зочин [202.55.188.86] 2021-05-12 10:57:11

Нямбаатар ыг огруул. Саяхан өлсөөд хэвтэж байгаагүй билүү? Аархуу юм үзээгүй нөхөр байна

Зочин [192.82.67.2] 2021-05-12 10:26:10

Мэдээллийн байгуулагад хандаач, хүний эрхийн хороо гээд юм байгаа шүү. Олон нийтэт ханд .

Зочин [192.82.91.201] 2021-05-12 10:16:09

Энэ л Хүрэлсүхийн дарангуйлал үгнэ хэлж чадахгүй.Хэвлэл мэдээлэл хаалтын гэрээ байгуулсан.Хүрэлсүх бол ийм дарангуйлагч нийгэм үүсгэх гэж бна.Ардчилсан намын үед ийм байгаагүй.Залуус минь ардчилал маш их үнээр олдсон билээ,Хүрэлсүх ямар ч сонголтгүй хүн өрсөлдөгчээ тавьж ард түмний сонгох эрхийг хааж бна

Зочин [103.57.95.193] 2021-05-12 10:12:54

Энхсаран сувилал сайд Нямбаатарын хамтрагчийн сувилал гэдгийг сэтгүүлчид илчилсэн.Энэ залуу дотор нь тусгаарлагдаж байхдаа бүх муу муухайг нь илчилсэний төлөө дарамтанд өртөж байгаа юм байна.Хойд солонгостой дөрөө харшуулах цаг ойртжээ.

Зочин [64.119.26.121] 2021-05-12 09:56:51

энхсарангийн халдвар хамгаалалт муу байсан гээд бйгаагүй билүү энхсарагийнханд л энэ зүйл ангиар хэрэг үүсгэх байлгүй дээ

Зочин [103.229.121.216] 2021-05-12 09:47:37

Энхсаран Нянбактeрийн хамаарал бүхий гэдэг нь батлагдаж байна даа

Зочин [202.126.89.94] 2021-05-12 08:50:48

Кино хийх сэдэв бна. Сайн хийвэл шууд Oscar

зочин [202.9.46.255] 2021-05-12 08:50:45

Улс минь буруу яваад байна. Энэ залууд ямар буруу байгаа юм. Нямбаатар энэ хэргийн ард байгаа гэж хардаж байна. Цагдаа та нар болиорой. Хуулиа барь иргэндээ үйлчил.

Зочин [66.181.161.47] 2021-05-12 07:55:00

Сайн өмгөөлөгч авсан нь дээр хандив зарла

Зочин [125.247.51.49] 2021-05-12 12:49:09

Зөв. Хандив зарла! Нийтэд мэдэгдвэл бас илүү дарамтдлах юм боловуу? Хүётэй байгаарай!

Зочи [202.9.46.65] 2021-05-12 07:52:50

Социализмын үед МАХН /одоогийн МАН / -ын дүрэмд дутагдлын дэргэдүүр дуугүй өнгөрөх эрхгүй гэдэг нэг заалт байдаг байлаа.Энэ залуу тэгвэл Энхсаран сувилал нэртэй тусгаарлах байрны талаар үнэн бодит зүйл ярьсны төлөө амь амьдрал эрүүл мэндээрээ хохироод ялтан болж хувирахнээ.

Зочин [66.181.161.74] 2021-05-12 07:47:29

Ардын нам тэр дундаа хүрэлсүх, нямбаатрын хийж байгаа ажил. Сонуугльтай ч холбоотой. Хүрэлсүхээ чи ерөнхийлөгч болж чадахгүй ээ

Зочин [103.212.118.135] 2021-05-12 07:34:33

Энхсаран сувалал чинь эрх мэдэлтний нэгнийх нь. Шаардлага хангаагүй газрыг эрх мэдлээр далайлгаж тусгаарлах байр болгосон байна гэж ерөнхий саад нь хэлж байснаа одоо мартчихсан бололтой. Цагдаа, прокурор, шүүх бүгд л эрх мэдэлтний үгээр явж тэднийг хамгаалж байдаг нь нууц биш, бараг хүн толгойтон бүхэн мэдэж байгаа. Энхсаран сувилал, түүнийэзэн, ивээгчийг нь гэм зэмгүй гэж хамгаалахын тулд энэ залууг золигт гаргаж байна. Одоо л нөгөө шудрага тэмцэгчдийн тар танигдана даа. Тэр "шудрага ёс" эрхэмлэгчид, түүний төлөө тэмцэж байна гэж цээжээ дэлдэгсэд тийм л үнэний төлөө яваг бол одоо нийлээд сэрэх, бос цаг нь болоод байна даа. Гэхдээ энэ залууг өмөөрөөд дуугарах, тэмцэх тийм хүн гарахгүй л болов уу

иргэн [192.82.84.128] 2021-05-12 07:27:25

Шүүх хууль - үнэнтэй нүүр тулж чадахгүй арчаагүй дарангуйлагчид баыгаа учраас Огцор гээд байхад гүрийгэнд л худалаа 5төг р хужраад л сужх юм.Үнэндээ -Огцороо!!!!!!!!!!!

Зочин [109.252.29.183] 2021-05-12 07:04:33

Энх саруул сувилал. Нямбаатарын учираас нэр хунийг нь унаглаа гэж . Нямбаатар хийж байгаа Юм.

Зоригоо [103.212.117.62] 2021-05-12 06:51:16

Нэг намын дарангуйлал бодит байдал руу шилжэж буйн илрэл.

Зочин [202.9.46.207] 2021-05-12 06:49:55

Unen shudarga bsn heniig ch bolov Mongoliin niigem ba humuus urgelj darj nuhchin dardag chotgoriin toirog ym

Зочин [202.9.46.207] 2021-05-12 06:49:13

Mongold shudarga unen ym bhku bolood udaj bain hoid solongosoos doloon dor bolson haramsaltai ym daa

МАН Эрүүл саруул ямар ч шинж тэмдэггүй хүмүүсээр наадахаа болиоч .НЭГ ЁСОНДОО ТА НАР ХҮНЭЭР НААДАЖ Б [66.181.160.117] 2021-05-12 06:39:48

Хүнээр наадаж бна

Зочин [202.126.89.112] 2021-05-12 06:27:02

Лайв хийгээд давхар дамжаад явж байсан нь үнэн шүү дээ. Өрөөнөөсөө гарах ёсгүй. Гэтэл бүгдээрэ коридортоо гараад ирчихсэн хашгиралдаж байсан.

зочин [202.9.40.156] 2021-05-12 12:27:12

НЯМ БАКТЕР АА чи болио .., Чиний зөрчилын хууль амьдралд тохирохгүй байна??? ..,

ЗОЧИН [112.72.2.242] 2021-05-12 06:24:25

Өмгөөлөгчөө солисон дээр,

Зочин [202.21.113.238] 2021-05-12 06:15:54

Энэ Засгийн газрын сайд нарт олигтой ганц ч хүн байхгүй. Шантааж хийж л чадна.

Зочин [66.181.161.104] 2021-05-12 05:36:15

Амарсайхан бадиаас хохоролоо нэх ман угаасаа ийм

zochin [150.129.143.186] 2021-05-12 05:31:29

ene zaluugaas meduuleg avch bgaa tsagdaa nar ichidgui um bhdaa, uneniig helsenii toloo ta nart hiih ajil zondoo bna shiidber gargasan humuusiig baitsaa

Зочин [150.129.142.88] 2021-05-12 05:13:35

Новшийн балиар коммунист МАНгар пиздаанууд аа больцгоо л доо та нар,

Зочин [66.181.165.25] 2021-05-12 04:48:06

Болиосой албан тусаалтангууд үнэн зөв ярьсан хүний амыг хамхихдаа үнэхээр гаргуун юмаа

zochin [103.80.210.190] 2021-05-12 04:43:43

shuud Hurelsuhed domdol garga dood har malnuud chini iim yum hiigeed hun hohiroogood bn geed, tsagdaa bol ugaasaa hun zovoogood surchihsan gazar sh de tediid ir uduud ir gadaa suuj bai geed l tend hunii erh yariad hereg bhgui

Зочин [150.129.142.88] 2021-05-12 05:15:53

Тэр муу дачах уу

Иргэн [202.126.89.147] 2021-05-12 04:36:17

Хойд Солонгос шиг болж байна.

зочин [103.10.22.117] 2021-05-12 04:22:18

эргээд бид ерээд оноос өмнөх бодит үнэнийг ил гаргаж даргыг шүүмжилсэн хүн ажил амьдралаараа хохирч хэн ч биш болж насан туршдаа адлагдан амьдардаг тогтолцоо руугаа явж байгаа юм уу .яагаад хариуцлага алдсан албан тушаалтнууд биш шүгэл үлээгч яллагдах ёстой юм бэ . энх саранд байсан шат шатны албан хаагчдын хариуцлага алдсан хэрэг юу болов .өндөр албан тушаалтны нөлөөгөөр энэ хэрэг сунжран замхарах шатандаа оров уу.

Зочин [66.181.166.154] 2021-05-12 03:51:39

монгол улсын иргэний төлөө дуугарах хүний эрнийн өмгөөлөгч байхгүй юу энэ улсад ХЭҮ К хаана байнааа

Зочин [66.181.161.90] 2021-05-12 03:51:30

Нямбаатарын явуургүй арга гэж хардаж бна

зочин [202.70.41.114] 2021-05-12 03:37:01

Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй болсны нотлогоо, бүх залуучуудаа гадаад руу битгий алдаад байгаарай...

зочин [202.9.41.9] 2021-05-12 03:21:29

нэг намын дарангуйлалаа ингээд л харагдаад бгаа юм даа.энэ залуу бодит байдлыг харуулсан.энхсаран том даргын сувилал юм гэдэг нь илт боллоо.ийм нийгэмд үр хүүхэд ач гуч минь амьдрах ёстой гэж үү!!!!!! дураа хүрвэл хэнийг ч яллаж эсвэл чөлөөлж гэмгүй болгодог замбараагүй хуульгүй улс болгож байна нямбаатар!!!!!!!

дууяаа [66.181.161.99] 2021-05-12 03:12:06

Жиийн иргэдийг үгээ хэлсний төлөө ингэж торгож баривчилж хохироох ёсгүй. Монголд Ардчилал устаж байна. Нэг намын дарангуйлал тогтож эхэллээ. Дээдүүл дандаа шудаога ёс яридаг хаа байнаа тэр шударга ёс чинь. Цагдаа нарыг буруу замаар ажлыг нь хийлгэж бга. Шударгаар ажлаа хмйх болоцоог гаргаж өг. Хэн нэг даргын тушаалаар тнгэж ажилладаг жишиг тогтчихлоо. Хужль дүрмэндээ нийцүүлж шударга ажиллах бололцоог бүрпүүл. Одоо Мөнхбатыг суллах хэрэгтэй. Зөв юм хэлж шбдаога явсны төлөө хохирох ёмгүы. Яалаа гэж ээжийг нь тэр холоос дуудаж мэдүүлэг авч бгаа юм бодит байдлыг шудаогаар хэлсэн Мөнхбатын ээж үүнд ямар хамаатай юм. Хууль даога нарын гэмт хэргээ хаацаылах хэрэгсэл болж болохгүы. Ьөг засгаас шударга ёс гэж яридаг шигээ шударга баырыг шаардаж баына. Төгд бхйгаа ЖДҮчид. Авилгачдаа барьж шийтгээгүй байж. жирийн иргнийг шиытгэх ёсгүй.

Зочин [172.58.143.150] 2021-05-12 04:12:53

Bitgii huts naad durak chini hudlaa daldaganaa bizdee

Зочин [103.140.11.61] 2021-05-12 02:58:22

Коммунистууд ийм л байсан энэ чигээрээ л дуусах юм байлгүй дээ.

БУХИМДАЛ [202.179.15.3] 2021-05-12 02:47:34

МАНЫ ҮЗЭЛ СУРТАЛЧИЛСАН ДЭГЛЭМ СЭРГЭХ ГЭЖ ДУНШИЖ БАЙНА ӨНӨӨДӨР ДЭЭРХ ЗАЛУУЧУУД ДАРАМТЛУУЛАЖ БАЙНА УДАХГҮЙ МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ДАРАМТЛУУЛАХ БОЛНО . БИЕ БИЕ ЭЭ ӨМӨӨРӨН ДАРАНГУЙЛАГЧ НЭГ НАМЫН ЭСРЭГ ТЭМЦЭХГҮЙ БОЛ БУУДУУЛАН ҮХЭХЭД ОЙРХОН ЦАГ БОЛСОН ШҮҮ ХҮМҮҮСЭЭ.МАНЫГ ДЭМЖИГЧ НАРЧ ЯЛГААГҮЙ НЭГ Л ӨДӨР ЭНЭ МАНГАСТАА ХЭРЧҮҮЛЭН БУУДУУЛАХ БОЛНО МОНГОЛЧУУДИЙН ТҮҮХЭН БОЛСОН ЯВДАЛ ШҮҮ ..ҮХЭР МОНГОЛЧУУДАА

Иргэн [66.181.184.160] 2021-05-12 02:45:14

Энэ арай дэндүү юм аа. ӨӨРСӨДӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БИЗ ДЭЭ .тэр энхсар гэдэг газараас аодсан гэж хэлчээд хүний муу үзэх гээл үхээд бгаа гөлөгнүүд зайлаа .энэ төр засгийг хараал идэг .Бөөн авилга .новш

irgen [202.126.89.165] 2021-05-12 02:31:32

Pyldag seyguulch nertei pisdaanuudaa SU.Undarmaa.Hurelsuheer amaa tagluulj.Zandang talbai deer SOGTUU garch irseniig duugarahgui baij bolson.Ene uneheer helmegdsen zaluugiin araas yvaasai.TS.Oyungerel l iim uomnd duugardag hun shu

Зочин [122.201.19.99] 2021-05-12 02:31:12

МАНГарууд хүнийг ингэж хохироож болохгүй шүү ХЗДХЯ сайд Нямбаатарын сувилал шүү

Зочин [192.82.85.25] 2021-05-12 02:22:41

Монголын цагдаагийн үнэн төрх энэ шүү дээ

МАН ынхан болиоч [66.181.184.136] 2021-05-12 01:59:53

МАН ЫН УОК энхсарангаар ковид алдсан. ИЛЧИЛСЭН иргэнийг дарамталж өшөө авах хэрэг байхгүй. ТАНАЙ УОК их муу ажилласан шүү. БҮГД ард түмний нүдэнд туссан.

Зочин [192.82.64.158] 2021-05-12 01:59:00

Төрийн дээр сандайлсан бузаруудын хийдэг ажил нь жирийн иргэдийг дарангуйлах хүчирхийлэх гүтгэх доромжлох хорих цагдах хясан боох төрөөс хулгайлах луйвардах хахуульдах хармаалах . Арай дэндлээ . Энэ залууг зүгээр байлгаачээ үнэнийг хэлсний төлөө ингэж байгаа бол ёстой ард түмэн хамгаална шүү .

Амарбат [122.201.21.31] 2021-05-12 01:38:03

Мөнхбатыг дэмжиж бна. Энхсаран сувиллаас халдвар алдсан албан тушаалтнууд нь хариуцлага хүлээх ёстой, тэнд байсан жирийн, эрүүл байсан иргэн биш. Мөнхбат эрүүл тусгаарлагдаад халдвар авч өвчилсөн хохирлоо нэхэмжлэх эрхтэй

Зараа [124.158.86.77] 2021-05-12 01:36:45

Сайн өмгөөлөгчтэй бол, үнэ хөлсийг нь ард түмэндээ зарлачих, хамтын хүчээр давья

зочин [103.26.194.94] 2021-05-12 01:33:40

үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй . үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж . чи үнэн л үг хэлждээ . сайн өмгөөлөгч ав чиний буруу бхгүй . наадуул чинь дарангуулах гэж бга

Зочин [192.82.67.240] 2021-05-12 01:32:16

Сарангэрэл авгайн хатны титэмд халдлаа гээд муугаа үзэж бгаа залуу юм бн

Зочин [66.181.186.234] 2021-05-12 02:17:29

Ene zaluu gadaadad huuli juram yaj heregjdeg yaj sahidag gedgiig mash sain meddeg bas bolovsrol medlegtei gej haragdaj bna Mongold baih argagui boltol huniig hecuu baidald oruulj bna Turiin hatan eej ch geed urgumjulsun /shal teneg kk/ avgain ter ued hiij bsan ajil


94 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
94 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.