BLOOMBERG: Украины хэсгийг Орос “өөртөө нэгтгэх” гэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Орос улс украины дорнод нутгийн иргэдэд өөрийн улсын паспорт олгон, улмаар хууль бус сонгууль явуулан Украины нэг хэсгийг өөртөө нэгтгэх гэж байна хэмээн Европын холбоо үзэж байгааг Bloomberg агентлаг холбооны гишүүдэд тараасан эх сурвалжаас аван дамжуулсан байна.
Үүнээс гадна Европын холбоо Украины эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, тус улсын аюулгүй байдлыг хангах хүрээнд оросын түрэмгийлэл өсөн нэмэгдэх аюул энмэгэдэх магадлалтай байгаа учраас хэд хэдэн төсөлд хамтран оролцож магадгүй юм байна.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин украины зүүн нутгийн буюу Донбассын иргэдэд оросын паспорт олгож байгаагаа хүмүүнлэгийн чанартай арга хэмжээ, Киевийн асуудалд Орос оролцохыг хүсэхгүй байна, гэхдээ Донбасс дахь хүний эрхийн асуудал бол хил давсан асуудал болоод байна гэсэн юм байна.

Европын холбооны баримт бичигт бол “оросын түрэмгийллийн өөдөөс Украины байдлыг бэхжүүлэх”-ийн тулд Европын холбоо хэд хэдэн ажиллагаанд оролцох магадплалтай байгааг дурджээ. Энэ дунд украины “уян хатан аюулын эсрэг, ялангуяа цахим аюулын эсрэг тэмцэхэд” нь дэмжлэг үзүүлэх, коронавиурсын эсрэг вакцинжуулах ажилд нь туслах, улс орны нийгэм эдийн засгийн болон эрүүл мэндийн салбарын хямралын улмаас эмзэг бүлгийнхнийг доройтуулчихгүй байха зэрэгт нь тусалж дэмжинэ гэсэн байна.
Европын холбоо бас тус улсын эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх боломжийг судалж үзэх, “оросоомсм хараат байдлыг нь бууруулах” аюулгүй байдлын талаарх Европын хэд хэдэн төсөлд оролцуулах асуудлыг авч үзэх юм байна.
Энэ асуудлаар Европын аюулгүй байдлын алба тайлан бэлтгэх юм гэж Блумберг агентлаг онцолжээ.

Украины дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж барууны орнууд болон Украин нэг бус удаа Оросыг буруутгаж байгаа юм. ОХУ харин энэ буруутгалыг ямар ч үндэслэлгүй хэмээн няцаасаар байгаа.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.49] 2021-05-17 21:17:21

Орос улс гэж байхаас украйн гэж байх ёсгүй.

Зочин [139.5.216.251] 2021-05-17 13:12:56

Украйны нийт хүн амын 20 гаруй хувь нь оросууд гэдэг.Дорнот Украйн тэдний үндсэн нутаг.Өвөг дээдэс нь ч тэнд оршуулагдсан.Гэтэл Украйнд өнгөт хувьсгал гарч, сүүлдээ хэт үндэсрэхэх үзэлтэн төрд давамгайлж,орос үндэстэнг хавчин гадуурхах болсон гэдэг.Үүнээс болж зарим хэсэгт иргэний дайн үүсч,олон жил дайны байдалтай байна.Одоо бүр орос сургуулиудыг хааж,орос нэвтрүүлэг үзрэхийг,иргэд хоорондоо оросоор ярихыг хориглосон гээд байна.Бид Өвөрмонголд хичээлийгүндсэн хэлээр бус, хятад хэлээр заахыг тулгаж байна гээд л Элбэгдоржоос эхлээд эсэргүүцээд шуугиан дэгдээгээд байгаагүй билүү.Яагаад Украйны бодлогыг шүүмжлэдэггүй билээ.Орос үндэстний эрх зөрчигдөх нь хэвийн зүйл юм уу.

Зочин [49.0.130.132] 2021-06-03 08:19:54

Оряа минь тайвшир.

Зочин [103.26.193.39] 2021-05-14 05:51:52

ug n oros ulsiin haryand baisan biz de


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.