Хар гэртээ хаан, бор гэртээ богд бай: Эрхээ хамгаал, сонгуулиа сонго!
Др. Л. Мөнх-Эрдэнэ
Түүхэн сонголт: Ардчилaл эсвэл Хятад маягийн дэглэм?
Бидний Монголчууд өнөөдөр түүхэн сонголтын өмнө зогсож байна! Авилгатай ч гэсэн ардчилсан ёс, сонгох эрх, сонгууль, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгох эрхээ хамгаалж, хадгалж үлдэх үү, эсвэл Хятад маягийн, тухайлбал Хятадын Коммунист Намын (ХКН) Хятадад тогтоосон дэглэмийн хувилбар, хуулбар, тун магадгүй, дагуул дэглэмийг Монголд тогтоох уу гэдэг сонголтын өмнө зогсож байна! МАН–Хүрэлсүхийн төлөвлөсөн нь Хятадын дэглэм. Тиймээс та бид МАН–Хүрэлсүхийн тулгалтад автаж “сонголтгүй сонгуульд” орж МАН–Хүрэлсүхийн төлөвлөгөөг биелүүлбэл та өөрийн гараар, өөрийн сонголтоор Хятадын дэглэмийг Монголд ёсчилж өгч байгаа нь тэр болно.
Та өөрийн гараар сонгох эрхээ бүрмөсөн устгаж, аливаа сонгуулийг бүрмөсөн халж, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгох эрхээсээ татгалзаж түүнийг “сонгох” эрхийг МАН-ын Удирдах зөвлөлд шилжүүлэн өгч, МАН-ыг Монгол дахь ХКН болгон тахиж, Хүрэлсүхийг Монголын Ши Жин Пин болгон залж, Оюун-Эрдэнийг Монголын Ли Кэчиань болгож Монголд Хятадын улстөрийн дэглэмийг тогтоож байгаа хэрэг болно. Тулгат-Эрдэнийн “нам” Ардчилсан Намыг халж Хятадын Ажилчин Тариачны Aрдчилсан Нам, Хятадын Ардчилсан Холбоо, Ардчиллыг дэмжих Хятадын Холбоо зэрэг ХКН-ын олон дагуул, утсан хүүхэлдэй наманцаруудын Монгол хувилбар, хуулбар болно. ХҮН МАН-ын дагуул, утсан хүүхэлдэй гэдгийг Монголчууд надаар хэлүүлэлтгүй мэдэх. МАН–Хүрэлсүхийн тулгаад байгаа “сонголтгүй сонгуулийн” зорилго, үр дагавар энэ.
Гэхдээ та бидэнд үүнийг таслан зогсоож, ардчилсан ёс, сонгох эрх, сонгууль, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгох эрхээ хамгаалж, хадгалж үлдэх сонголт байна. Монголын ардчилсан хууль, ёс, соёлын үрээр та бид бүрмөсөн сонголтгүй болчхоогүй байна. Та бидэнд сонголт байна. МАН–Хүрэлсүхийн тулгалтад авталгүйгээр, хэн нэгнийг бус харин сонгох эрхээ хамгаалах, сонгуулиа сонгох сонголт бидний Монголчуудын өмнө байна. Бидэнд үндсэн хоёр ч арга, сонголт байна.
Нэгдүгээрт, саналаа үл өгөх сонголт. Монгол улсын Үндсэн Хуулиар баталгаажсан Монголчуудын ардчилсан эрх. 1992 оноос хойш Монголын ард түмэн энэ эрхээ эдэлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд нийт сонгогчдын 40 хүртэлх хувь энэ сонголтыг хийх болсон. Энэ нь төрийн сонгуулийг боомилж байгаа хэрэг огт бус. Харин төрийн эрх мэдлийг монополдож авсан авилгачид, луйварчдыг үл тэвчиж байгаа хэрэг. Энэ удаа нийт сонгогчдын 50-иас илүү хувь энэ сонголтыг хийвэл бид төрийн тэргүүнээ сонгох эрхээ хамгаалж, сонгуулиа сонгож, сэргээж чадах болно. Энэ сонголтоо хоёр удаа хийх хэрэгтэй болно. Төрийн тэргүүнээ сонгох эрхээ хамгаалах, сонгуулиа сэргээхийн дээр үхлийн аюулт корона газар аван тархаж байгаа энэ үед өөрийгөө, гэр бүлээ, хайрт хүмүүсээ, элэг нэгт Монголчуудаа хамгаалах нь эрхэм сонголт байх болно. Тиймээс төрийн тэргүүнээ сонгох эрхээ, сонгуулиа, элгэн олныхоо эрүүл мэндийг сонгохыг уриалж байна. Энэ сонголт хамгийн шийдвэртэй сонголт. МАН–Хүрэлсүхийн тулгалтад бүү авт! Саналаа бүү өг!
Хоёрдугаарт, “цагаан санал” өгөх сонголт. Мөн л ардчилсан хууль, ёс, соёлын үрээр олгогдсон эрх. Та МАН–Хүрэлсүхийн тулгалт, дарангуйллыг илт эсэргүүцмээр, эсвэл МАН таныг саналаа өг гэж дарамтлаад байгаа бол санал хураах байранд очиж, хуулиар олгогдсон эрхээ эдлэж цагаан сонголт хийж болно. Мөн л энэ сонголтыг хоёр удаа хийх ёстой. Коронагийн эрсдэлтэйгээс гадна, МАН–Хүрэлсүх саналыг чинь луйвардах магадлалтай. Тиймээс санал хураалтын өдөр төрийн тэргүүнээ сонгох эрхээ, сонгуулиа, гэр бүлээ сонго! Бидний Монголчууд бор ч гэсэн гэртээ богд, хар ч гэсэн гэртээ хаан нь гэдгээ харуул! МАН-ын санал авах байруудыг эзэнгүй хонгил болгох хэрэгтэй. МАН-ын сонгууль нэртэй хууран мэхлэх, луйврын үйл ажиллагааг таслан зогсоосноор бид шинэ сонгууль явуулж, шинээр нэр дэвшигчдээ тодруулж, сонголттой жинхэнэ сонгуулиа сэргээх болно.
Тиймээс төрийн тэргүүнээ сонгох эрхээ хамгаалж, сонгуулиа сэргээж, улмаар төр улс, эх орондоо эзэн байх эрхээ авч үлдэх үү, үр хүүхдэдээ өвлүүлэх үү үгүй юу гэдэг сонголт та бидний өмнө байна. Нэг зүйлийг зориуд сануулахад Монголыг эзэрхийлэхийг санаархагчид Монголчуудыг мунхруулж, дарамталж, дарангуйлж болох эсэхийг, Монголчуудыг дөнгөж, дөнгөлж, боолчилж болох эсэхийг хараад сууж байгаа. МАН тэдэнд туршилт харуулж, туршлага болж өгч байгаа. Тиймээс бидний Монголчууд хэн болохоо тунхаглах, хувь заяагаа шийдэх сонголтын өмнө та бид зогсож байна. Төрийн тэргүүнээ сонгох эрхээ сонго, сонгуулиа сонго, эх орноо сонго, эзэн эрхээ хамгаал!
“Сонголтгүй сонгууль” гэгч
Одоо яг юу болоод байгаа, МАН юу хийгээд байгаа, Монголчууд ямар байдалд орчхоод байгаа, Эрдэнэ, Энхбат нар ямар үүрэг гүйцэтгэж байгаа, би яагаад ингэж уриалж буйгаа тайлбарлая. МАН, тухайлбал Хүрэлсүх өрсөлдөгчөө захиалав, “сонголтгүй сонгууль” болж байна гэж Монголын нийгэм цочирдон бухимдавч, мөн айдас хүйдэст баригдан шивнэлдэж байна. Гэсэн ч нийгмийн нэлээд хэсэг нь “сонголтгүй сонгуульд” оролцохгүй гэж байхад нөгөө хэсэг нь оролцсон ч “цагаан сонголт” хийнэ гэж байна. Тиймээс юуны түрүүнд “сонголтгүй сонгууль” гэж Монголчууд юу хэлээд байгааг тодруулъя.
Өрсөлдөгч нам улстөрийн хүчнээс дэвшсэн нэр дэвшигчдээс хэн нэгнийг нь сонгон Монгол улсын төрийн тэргүүн болгохоор саналаа өгөхөө бид сонгууль гэж ойлгодог. Бүр тодруулбал манай Монголын ардчилсан соёл, заншил, зуршлаар АН, МАН-аас нэр дэвшигчдээс хэн нэгнийг нь сонгон Ерөнхийлөгч болгохоор саналаа өгөхөө бидний Монголчууд сонгууль гэж ойлгодог. Мөн манай Монголын ардчилсан хууль, ёс заншлаар анх сонгогдсон Ерөнхийлөгч дахин нэг удаа өрсөлдөх эрхтэй, ёстой, заншилтай, хуультай. Өрсөлдөөд Очирбат, Энхбаяр ялагдаж, Багабанди, Элбэгдорж ялсан. Энэ бол бидний Монголчуудын 30 жил амьдарч мөрдөж ирсэн ардчилсан хууль, ёс, заншил, зуршил. Энэ бидний дунд тогтсон, хэвшсэн зүйл, бидний соёл. Бидний Монголчууд үүнийг л сонгууль гэдэг. Чухам энэ ойлголтоор, энэ зуршлаараа хараад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бидний Монголчууд “сонголтгүй сонгууль” гээд байгаа юм. Яагаад гэвэл энэ сонгуульд өрсөлдөөн байхгүй, өрсөлдөгчид байхгүй, сонгох хэн нэгэн байхгүй, энэ сонгуульд сонгох Ерөнхийлөгч байхгүй.
Яагаад гэвэл 1) Монголын ардчилсан соёлоор өрсөлдөх ёстой, дэмжигч ч бай, үл дэмжигч ч бай бидний бүх Монголчуудын 4 жил хариуцлага тооцохоор хүлээсэн Монгол улсын ерөнхийлөгч Баттулгыг, мөн 2) бидний бүх Монголчуудын 2 жил хүлээсэн, өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан Ганбаатарыг МАН–Хүрэлсүх ёс бусаар, зүй бусаар, шударга бусаар, хууль бусаар сонгуулиас хасаж Монголчуудын сонголтыг устгасан. Түүгээр ч барахгүй 3) Монголын ардчилсан хувьсгалыг хийж, сүүлийн 30 жил Монголын улс төрийг ардчилсан болгож, Монгол улсыг, Монгол орныг ардчилсан гэж нэрлүүлэхэд хүргэж ирсэн хамгийн гол улс төрийн хүчин болох Монголын Ардчилсан Намыг ёс бусаар, зүй бусаар, хууль бусаар сонгуулиас хассан. Монголын Ардчилсан Намын гишүүд, дэмжигчид, ардчилсан үнэт зүйлс, үзэл санааг эрхэмлэгчид өөрсдийн дэвшүүлсэн, дэмжих нэр дэвшигчгүй учир тэд саналгүй, сонголтгүй болсон. Чухам ийм учир л “сонголтгүй сонгууль” гэдэг үг хар аяндаа бууж ирээд байх.
Гэтэл бүр ноцтой нь бидний сонголтыг устгаснаараа МАН–Хүрэлсүх бидний Монголчуудын сонгох эрхийг хэрэг дээрээ эвдээд, төрийн тэргүүний сонгуулийг маань халчхаад байна. Үүнийг сайтар тунгаана уу! Сонголтгүй сонгууль гэж байх боломжгүй. Сонголтгүй л бол сонгууль болдог өдөр болсон ч, сонгуулийн хэлбэрээр явагдсан ч, эрх баригчид, МАН–Хүрэлсүх сонгууль гэж хөөрөгдсөн ч, таны чихэн дээр яаж ч, ямар ч цэцэг навч ургуулсан ч тэр үйл ажиллагаа мөн чанараараа сонгууль биш! Зөвхөн сонголт байж л сонгууль болно. Тиймээс МАН та бидний сонголтыг устгах замаар, та бидний төрийн тэргүүнээ сонгох эрхийг эвдээд, Монголын төрийн тэргүүний сонгуулийг хэрэг дээрээ халчхаад байна. Тиймээс та бид төрийн тэргүүнээ сонгох эрхээ хамгаалах, сонгуулиа сэргээх сонголт хийх хэрэгтэй болчхоод байгаа юм. Үүнийг гүнээ болгооно уу!
Бидний сонгуулийг халаад оронд нь МАН–Хүрэлсүх сонгууль нэртэй операци буюу нэр, хэлбэрийн төдий тиймээс агуулгагүй, хуурамч сонгууль дэглэж, сонгох сонголтгүй, гарах гарцгүй боомилогдсон та бидэнд өөрийгөө тулгаж, та бидний саналыг гаргуулж авах замаар төрийн тэргүүний эрх мэдлийг луйвардан авах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тиймээс бидний Монголчуудын “сонголтгүй сонгууль” гэж нэрлээд байгаа МАН–Хүрэлсүхийн явуулж байгаа зүйл бол луйврын үйл ажиллагаа, төрийн эрх мэдлийг булаан авахад чиглэгдсэн хууран мэхлэх үйл ажиллагаа.
МАН–Хүрэлсүхийн хуурамч сонгуулийн зорилго нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булаан авах үйлдлээ хууль ёсны болгох, түүний тулд Монголын ард түмнээр хүлээн зөвшөөрүүлэх, албажуулах, ёсчлуулахад оршино. Тиймээс энэ сонгууль биш, луйвар. Төрийн эрх мэдлийг сонгуулийн бус, ёс бус, шударга бус замаар авах луйврын үйл ажиллагаа. Хэн нэгэн этгээд сонгуульгүйгээр, шударга өрсөлдөөнгүйгээр төрийн эрх мэдлийг авахыг ардчилсан ёсонд эрх мэдэл булаах төрийн эргэлт гэдэг бол, сонгуульгүйгээр, ард түмний итгэмжлэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр эрх барьж засаглахыг ардчилсан ёсонд дарангуйлал гэдэг юм. Тиймээс МАН–Хүрэлсүхийн явуулж байгаа зүйл бүрэн утгаараа төрийн эргэлт, дарангуйлал.
Болж байгаа үйл явдал Монголын ардчилсан ёс, заншил, зуршил, хуульд харш төдийгүй ардчилсан Монголд үзэгдэж байгаагүй зүйл. МАН–Хүрэлсүх Монголын сонгуулийг, Монголын ардчилсан хууль, ёс, зан заншил, зуршлыг, ер нь Монголын ардчилсан соёлыг нураагаад Монголын төрийг эвдчихээд байна. Бидний хууль, ёс, заншил, зуршил бидний Монголчуудын амьдрах, орших арга, зам, мөр, бидний төр, ёс, бидний соёл юм. Бидний төр ёс, бидний соёл бидний амьдрах орон гэр, үүр маань юм. Чухам ийм учир бидний Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг учраа олохгүй, юу болоод байгааг танихгүй болчхоод байгаа юм.
Монголын соёл Монгол сонгууль
МАН луйвраа бидний Монголын соёлоор, бидний Монголын ардчилсан соёлоор өнгөлөн далдалж биднийг хууран мэхлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Амарбаясгалангаас эхлээд “Домгийн шувуу үргээж Монгол сонгууль эхлэв” гэж ирээд Монгол наадамтай зүйрлэж, Монгол наадмаар төөрөгдүүлж, Монголын соёлоор өнгөлөн далдалж байх. “Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ, Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ, Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа” гэхлээр Монголчуудыг сэтгэл огшдог юм байгаа биз дээ.
Үнэн, ардчилсан сонгууль Монгол наадам хоёр адилхан. Монгол наадам ардчилсан сонгууль шиг ардчилсан, Монгол наадам ардчилсан сонгууль шиг шударга. Монгол наадамд Монгол бүгд нааддаг. Уралдъя, барилдъя, харвая гэсэн хэн бүхэн уралдаж, барилдаж, харвадаг! Тиймээс бүгдийн наадам, хамаг Монголын наадам. Чухам тиймээс бидний Монголчууд “Ганц морьт уралдаач, Ганц дээлт барилдаач” гэх! Дээлгүй, морьгүй Монгол гэж байсангүй. Уртаашаа ганц дээлтэй байсан ч, унаарын ганц морьтой байсан ч хоосон, ядуу, үгээгүй, өнгөгүй, мөнгөгүй, дүрэмгүй, журамгүй, эрлийз, хурлийз гэж гадуурхдаггүй, хасдаггүй тиймээс Монгол бүхэнд нээлттэй, Монгол бүхний наадам байв. Чухам Монгол бүхэн оролцдог, Монгол бүхнийг багтаасан тэвэрсэн учир Монгол наадам ардчилсан юм.
Хоёрдугаарт Монгол наадам дайчдын наадам, дайны сорилго. Эмэгтэйчүүд барилддаггүйн учир энэ. Дайн үхэл, ялагдлын тухай асуудал. Тиймээс дайн нь эр зориг, авхаалж самбаа, эрч хүч, хурц мэргэний тулаан. Дайнд учирсан, тулгарсантайгаа тулалдахаас бус муучилж, гоочилж, алах, ялахыгаа захиалдаггүй. Алах, ялахыгаа захиалж гүйцэтгэхийг аллага, хядлага гэх. Монголчууд төдийгүй дэлхий даяараа аллага, хядлагыг жигших. Учирсан, тулгарсантайгаа урваж шарвахгүйгээр эр зориг, авхаалж самбаа, эрч хүчээ сорин тулалддаг учир дайн, тулаан харгис, хатуу ч шударга. Наадам, спортод хүмүүс дуртай байдгийн учир энэ. Цэвэр эр зориг, авхаалж самбаа, эрч хүч, хурц мэргэний тулаан учир Монголчууд төдийгүй хүн төрөлхтөн бүгд дурлах. Монголчууд тунасан бөхөд дуртай байдгийн учир ч энэ; эр зориг, эрч хүч, авхаалж самбаа, хурц мэргэний цэвэр шударга өрсөлдөөн тэр. Энэ Монгол наадмын мөн чанар, амин сүнс. Тиймээс оролцоогоороо Монгол наадам ардчилсан бол, үзэл санаагаараа, зарчмаараа, номоороо Монгол наадам шударга тэмцээн, ардчилсан шударга сонгуультай адил юм! Ингэж ч Монголчууд нааддаг, ингэж Монгол наадам аваргаа, түмэн эхээ, түмний манлайгаа тодруулдаг.
МАН–Хүрэлсүх юу хийв? МАН–Хүрэлсүхийн сонгууль гэгчид Монгол наадамтай зүйрлэх юм юу байна? Монголын төрийн тэргүүнийг хасав. Монголын УИХ-ын гишүүдийг (Ганбаатар, Алтанхуяг) хясав. Монголын Ардчилсан Намыг хяхав. Монголын сонгогчдыг хавчив. МАН–Хүрэлсүх хасав, хясав, хяхав, хавчив, тулгав! Нэг Монгол хасагдвал бүх Монгол хасагдах, нэг Монгол хясагдвал бүх Монгол хясагдах, нэг Монгол хяхагдвал бүх Монгол хяхагдах, нэг Монгол хавчигдвал бүх Монгол хавчигдах! Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргих гэдгийн учир энэ! Монголчуудгүй Монгол наадам, Монгол сонгууль гэж юу байх вэ.
Монгол улсын Ерөнхийлөгчийг хасах гэж МАН–Хүрэлсүх Монгол улсын Үндсэн Хуулийг луйвардав. Ганбаатарыг хясах гэж Энхбаярыг худалдаж авав. АН-ыг, Алтанхуягийг хясах, хяхах гэж тамга үйлдвэрлэв. Хууль үгүй бол ардчилсан нь бүү хэл, төр ёс ч гэж үгүй. Сонгуулийн бус замаар төрийн эрх мэдлийг авах aрдчилсан ёсонд харш шиг сонгуулийн бус замаар ард түмний сонголтыг үгүйсгэх, хүчингүй болгох, сонгогдсон Ерөнхийлөгчийг хасах, зайлуулах ардчилсан ёсонд харш. Төрийн эргэлт гэж энэ. Санал худалдаж авах ардчилсан ёсонд харш шиг, нам худалдаж авах ардчилсан ёсонд харш. Шударгыг устгах, шударгагүйгээр ардчилал үл орших. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэнд халдах ардчилсан ёсонд харш шиг эвлэлдэн нэгдсэн намыг нь хяхах ардчилсан ёсонд харш. Эвлэлдэн нэгдэх эрхгүй бол иргэн бус, иргэн бусыг нэг бол цагаач эсвэл албат, боол гэх. Монголчуудын сонголтыг устгав. Монголчуудын эрхийг эвдэв. Монголчуудыг нутаг дээр нь цагаач, албат боол мэт болгов. Монголын хуулийг, Монголын ёсыг, Монголын заншлыг эвдэв, нураав, дэвслэв. Монгол бүхнийг хасаад, Монголын гэсэн бүхнийг үгүйсгэж, устгаж, эвдэж, дэвслээд Монгол наадам, Монгол сонгууль хийнэ гэж байх уу? Монголчуудын оролцоогүй, Монголын үнэргүй Монгол наадам байх уу? МАН–Хүрэлсүхийн наадам, МАН–Хүрэлсүхийн сонгууль гэгч энэ. Энд Монголын агуулгатай, үнэртэй юм нэг ч үгүй.
Хятад маягийн дэглэм
Монголчуудын үзэн яддаг Манж амбан ч ингэж байгаагүй. Манж амбан Монголын наадам үздэг байсан болохоос Монголчууд наадмаа яаж хийхийг, Монголын наадамд хэн оролцох оролцохгүйг зааж, шийдэж, хасаж, хорьж байгаагүй. Манж амбаны зүүдэнд ч орж байгаагүйг МАН-ын амбан хийж Монгол бүхнийг, Монголын гэсэн бүхэнтэй нь хасаж, хясаж, хяхаж, хавчиж байх. МАН коммунист дэглэмийнхээ үед ингэдэг байв. Монголыг удирдан зохион байгуулагч цорын ганц хүч, “энхрий хайрт удирдагч” нь МАН байх ёстой байв. Өөр үзэл бодол, нам хүчин байхыг МАН хорьж, хориглож байв. МАН диктатураа ардчилал гэж, өөрийгөө тулгаж ард түмнээр ёсчлуулахыгаа сонгууль гэж нэрлэдэг, итгүүлдэг байв. Мэдээж энэ бүхэн нь Орос-Зөвлөлтийн бүтээсэн коммунист диктатурын МАН-ын хуулбар, Монголд хэрэгжүүлсэн колонийн дэглэмийн хувилбар байв.
Харин МАН–Хүрэлсүхийн одоогийн явуулж байгаа засаглал нь коммунист диктатурын Хятадын хувилбарын хуулбар. БНХАУ-д одоогоор ХКН-аас гадна Ажилчин Тариачны Aрдчилсан Нам, Хятадын Ардчилсан Холбоо, Ардчиллыг дэмжих Хятадын Холбоо зэрэг найман нам бий. Үүгээр Хятад олон намын системтэй болно. Тэд сонгуульд оролцож хэдэн суудал авна. Тиймээс Хятад сонгуультай, тиймээс ардчилсан улс болно. Гэвч тэдгээр нам гэгчид нэг нь ч бие даасан улстөрийн нам биш. ХКН-ын дагуул, утсан хүүхэлдэйнүүд. Хятадын дагуул Умард Солонгос ч мөн ийм системтэй. Солонгосын Социал Демократ Нам зэрэг хэдэн тоглоомын намaнцар бий. Мөн л сонгуульд оролцоно, хэд гурван суудал авна. Энэ бол Хятад маягийн коммунист диктатур, дэглэм.
МАН яг энэ замыг, энэ аргыг хэрэглэж хоёр утсан хүүхэлдэй гаргаж тавьсан нь Эрдэнэ, Энхбат нар. Хүүхэлдэйгээр наадахыг өрсөлдөх гэдэггүй юм. Тоглох гэх. Тиймээс хүүхэлдэй гаргаж тавих нь “өрсөлдөгчөө захиалсан” хэрэг бус. Хүүхэлдэй өрсөлдөгч бус, тоглоом. Тиймээс “өрсөлдөгчөө захиалсан” гэх нь төөрөгдөл. МАН хүүхэлдэйнүүд гаргаж тавихын үндсэн зорилго нь луйвраа хууль ёсны болгоход оршино. Тиймээс Эрдэнэ, Энхбат нар МАН-ын луйврыг сонгууль болгож харагдуулах, албажуулах, ёсчлох хэрэгт зүтгэж байгаа утсан хүүхэлдэйнүүд. Үүнээс гадна тэдний маш чухал үүрэг даалгавар нь сонгуулийн ирцийг 50 хувьд хүргэх явдал. Монголын ардчилсан хууль, ёс санал өгөх, эс өгөхийг иргэний сонголт, эрх болгон хуульчилсан юм. МАН одоохондоо үүнд халдаж санал өгөхийг коммунист диктатурын үеийнх шигээ үүрэг, алба болгочхоогүй байна. Mөн ардчилсан ёсоор “сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол” сонгууль үндсэндээ хүчингүй болно. Мэдээж “50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна”. Түүнд нь мөн очихгүй бол дахин сонгууль зарлаж, шинээр нэр дэвшигчид дэвших болно. Хүрэлсүх хоёр хүүхэлдэйтэйгээ зайлах ёстой болно. МАН–Хүрэлсүхийн хамгийн том айдас энэ. Тиймээс МАН–Хүрэлсүхийн хамгийн том дайсан нь бидний Монголчууд!
МАН мэдээж бүхэлдээ Хүрэлсүхийн бүлэглэл биш. Хүрэлсүхийн бүлэглэлд дарангуйлагдсан нь дийлэнх олонх нь. Тэд мэдээж сонгуулийн ирц бүү хүрээсэй, сонгогчид, ард түмэн биднийг энэ дээрэмчдээс (Хүрэлсүхийн бүлэг МАН-ын ч, төрийн ч эрх мэдлийг Энхболдын бүлгээс дээрэмдэж авсан) салгаж өгөөсэй гэж залбирч суугаа. Бүхэл бүтэн зургаан жил Хүрэлсүхийн бүлэглэлийн дарангуйлалд тарчилж байгаа тэд бүх насаараа тэдний дарангуйлалд тарчлахыг хүснэ гэдэгт Хүрэлсүх ч өөрөө үл итгэх. МАН-ын дэвшүүлэн түлхэн зайлуулах аргад горьдож юмыг яаж мэдэх вэ азхүү байвал ёозхүүгээр гэдэг шиг юм болох ч юм бил үү гэсэн шиг юм Эрдэнэ, Энхбат хоёрын санаанд орж байгааг Хүрэлсүх мэдэхтэйгээ. Мэдэж байгаа учир ч чухам энэ хоёрыг гаргаж тавьсан юм. Хүрэлсүхийн бүлэглэлийн төлөвлөгөөг нураах, сүйрүүлэх хүч зөвхөн Монголчууд, тэдний сонгуулийн ирц. Сонгуулийн ирц 50 хувьд шийдвэртэй хүрэхгүй бол МАН–Хүрэлсүхийн төлөвлөсөн Хятад дэглэм сүйрнэ! Энэ Хүрэлсүхийн бүлэглэлийн хамгийн том айдас! Хүрэлсүхийн бүлэглэлийн хамгийн том дайсан та бидний Монголчууд!
Мэдээж энэ бүх үйл ажиллагааг дан ганц Хүрэлсүх-Баяр-Батболдын бүлэглэл ч зохион байгуулаад байгаа ч юм биш. Эцсийн эцэст Эрдэнэ, Энхбат нар МАН-аас гараагүй, МАН-аас салаагүй. Гэхдээ одоо тэд ХКН-ын дагуул, утсан хүүхэлдэйнүүд шиг МАН-ын дагуул, утсан хүүхэлдэйнүүд. Тэдний бүлэглэлүүд энэ луйврын хамтрагчид. Тиймээс Монголчууд хөнгөн хандаж үл болох.
Энэ хуурамч сонгууль гэгч нэг төвөөс зохион байгуулагдаж байгаа төдийгүй, бидний Монголчуудыг хууран мэхлэхэд чиглэгдэж байгаа нь илт. Хуурамч сонгуулийн гол зорилго ирцийг 50 хувьд хүргэх явдал. Тиймээс “Дарангуйллын эсрэг” гэдэг уриагаар нь МАН-ын дарангуйллыг эсэргүүцсэн АН-ын гишүүд дэмжигчид болон ардчилсан итгэл үнэмшилтнүүдийг татаж санал өгүүлэх. Мэдээж АН-ын гишүүд, дэмжигчдийн ихэнх нь санал өгөхгүй нь ойлгомжтой учир энэ лоозон ялах боломжгүй. Лоозонгийн зорилго, Эрдэнийн даалгавар нь нийт сонгогчдын 15-аас 20 хувийг санал хураалтад оролцуулах явдал. Яг түүн шиг “Монгол чадна” гэдэг лоозон нь МАН-ын дэглэмийн гол дайсан, бүтэн дөрвөн жил “Moяачууд” гэж чичлэгдэж, зүхэгдэж ирсэн Баттулгыг дэмжигчдийн “Монгол ялна” гэдэг сэтгэлгээгээр тоглож хууран татахад чиглэгдсэн. Энэ лоозон, Энхбат 5-аас 10 хувийн санал цуглуулах зорилттой, даалгавартай. Мэдээж эрдэмтэй, боловсролтой, би, бид мэднэ, чадна гэсэн хүмүүсийг дөнгөчих санаа бас бий. Эцэст нь “Баялагтаа эзэн Монгол” нь “босоо” Ганбаа нарын “попуудаас” Батзандан, Болд нарын ШИНЭ намын уриа, лоозон. Мэдээж Монголын баялгийн асуудал Монголчуудын хамгийн эмзэг сэдэв. Хамгийн гашуун, хамгийн шударга бус санагдаж байгаа зүйл нь энэ. Үүгээр олон Монголчуудыг татаж болно гэж тооцож байгаа. Энэ бүх уриа лоозонгууд нэг нь ч МАН-ынх биш. Эд бүгд МАН-ын “дайснуудын” уриа лоозон. МАН эздийг нь хасчхаад эзгүйчилж, хүний юмаар хүүдэгнэж байгаа нь энэ.
Гэхдээ МАН хүний юмаар хүүдэгнэх гэсэндээ ингэж байгаа юм огт биш. МАН– Хүрэлсүхийн хамгийн том аюул нь сонгуулийн ирц. Монголчууд санал хураалтад оролцохгүй байхыг сонгох явдал. Монголчууд Хүрэлсүхийг төрийн тэргүүнийхээ сонгуулиас, улмаар улс төрөөс зайлуулахыг сонгох явдал. Тиймээс л АН-ын ч, “Мояачуудын” ч, “босоо” Ганбаа, Батзандан мэтийн “попуудын” ч арьсыг нөмрөхдөө тулаад байгаа юм. Тиймээс эдгээр “арьс” сонгуулийн ирцийг 50 хувиас илүү гаргаж, Хүрэлсүхийг Монголын Ши Жин Пин болгоход оршино. Хүрэлсүхийн бүлэглэл мэдээж МАН-ын гишүүд дэмжигчдийг албан тушаал, амьдралаар нь барьцаалж, дарамталж дарангуйлж байгаа нь ойлгомжтой. Тэгсэн ч тэр нь бүгд нийлээд нийт Монголчуудын 30 хувьд ч хүрэхгүй. Тиймээс МАН-д өөр 20-30 хувийн санал хэрэгтэй байгаа юм. Тиймээс л Баттулгын, Алтанхуягийн, “босоо” Ганбаа-Батзандан нарын арьсыг нөмрөх, наах шаардлагатай байгаа юм. Бүү хуурт! Төрийн тэргүүнээ сонгох эрхээ хамгаал, сонгуулиа сонго! Бидний сонголтыг устгаж, бидний эрхийг эвдсэн этгээдүүдэд зохих хариуг нь барь! Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд, Монголчуудын гэр нь Монгол улс, Монголын төр гэдгийг харуул!
АН–Хүрэлсүхийн тулгалтад автвал
МАН–Хүрэлсүх Монголын парламентаас Засгийн газраа байгуулдаг эрхийг нь аль хэдий нь хурааж авсан. Монголын УИХ парламентын хувьд устаад, Хүрэлсүхийн хүсэл, таашаал, тушаал, зарлигийг ёсчлогч, түүний зарц шивэгчин, түүний үзэл суртлын алба болоод нэг жилийн нүүр үзэж буйг та бид бүгд харж байгаа. МАН–Хүрэлсүх Монголын Ардчилсан Намаас эхлээд МАХН-аар удаалаад Монголын улс төрийн намуудыг устгаж, олон намын тогтолцоо, улс төрийн өөр үзэл бодол орших суурийг устгаж байгааг та бид нүдээрээ харж байна. МАН–Хүрэлсүх “хаалтын гэрээнээс” “мэдээллийн урсгал” хүртэл хэвлэл мэдээллийн эрх чөлөөг устгаж байгааг та бид үзэж байна. МАН–Хүрэлсүх коронаг улстөрийн хорио цээрийн дэглэм болгон Монголчуудыг бүхэл бүтэн хоёр жил улстөрийн хориот, цээрт дэглэмээр дэглэхийг та бид биеэрээ туулж байна. Та бид улстөрийн хорио, цээрт суралцаж сонин хэвлэлээр бүү хэл соошл мэдиагаар ч “хамаагүй юм” ярих бүү хэл, “хамаагүй юманд” лайк дарахгүй болон хүмүүжиж байна. Та бид дарангуйллын дэглэм дасан зохицож, түүнийг хэвийн болгон тогтоож байна.
МАН–Хүрэлсүх Mонголын төрийн бүх албад, түүний дотор хууль, хүчний гэх бүх албадыг өөрийн дарангуйллын хяналтын албад болгосны дор та бид айн, эмээн, жихүүцэн, дагжиж байх шиг. Авилгатай тэмцэх газар МАН–Хүрэлсүхийн улстөрийн дайснуудыг заналхийлэх, дарамтлах, боолчлох улстөрийн зэвсэг. ҮХЦ, шүүх, цагдаа, тагнуул бүгд МАН–Хүрэлсүхийн гарт, түүний хуваарьгүй дарангуйллын зэвсэг. МАН–Хүрэлсүхийн гарт очоогүй тиймээс түүний дарангуйлалд саад болж байгаа төрийн ганц байгууллага, алба, институц нь Монгол улсын Ерөнхийлөгч бол, МАН–Хүрэлсүхийн дарангуйллыг нурааж чадах цорын ганц эрх мэдэл нь Монголын ард түмний сонголт, ардчилсан сонгууль. Яг одоо бидний нүдэн дээр МАН–Хүрэлсүх энэ хоёрт халдаад Монголын ард түмний сонгосон Ерөнхийлөгчийг хэрэг дээрээ сонгуульгүйгээр зайлуулаад, Ганбаатар, Алтанхуяг, АН-ыг хясаад, хяхаад та бидний сонгох эрхийг эвдээд, биднийг сонголтгүй тулгалтад хавчиж өөрийгөө Ерөнхийлөгч болгож авахаар улайрч байна. Өөрөөр хэлбэл МАН–Хүрэлсүх Монголын ардчиллын сүүлчийн хоёр тулгуурыг нурааж байна.
Сүүлийн арваад жил МАН-ын үргэлж санаархаж, өнгөлзөж ирсэн зүйл бол Монголын ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь хураан авах явдал. Түүнд нь саад болж ирсэн зүйл нь Монголын ард түмний сонголт! 2017 онд Баттулга биш Энхболд сонгогдсон бол өнөөдөр Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгууль нэртэй “сонголтгүй сонгууль” ч болохгүй байх байсан. Парламентын засаглалаа бэхжүүлнэ, төгөлдөржүүлнэ нэрээр Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болгоно гээд аль эрт хуульчлаад уг эрхийг ард түмнээс хурааж аваад, МАН-ын даргын, Удирдах Зөвлөлийн мэдэлд шилжүүлчихсэн байгаа. БНХАУ хуучин нэрээр бол даргаа, одоогийн нэрээр бол Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгодоггүй юм шүү дээ. ХКН-ын Tөв Хороо нь шийдээд, Үндэсний Их Хурал буюу манайхаар бол УИХ-аараа ёсчлуулдаг юм. Үндсэндээ МАН–Хүрэлсүхийн одоо явуулж байгаа үйл ажиллагаа. Хэрвээ Монголын ард түмэн төрийн тэргүүнээ бүх нийтээрээ сонгодог байгаагүй бол Хүрэлсүх аль хэдий нь Ши Жин Пин. Ганцхан Монголын Үндсэн Хуулиар Монголын ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог байхаар хуульчилсан учир л Хүрэлсүх шийдээд, Удирдах Зөвлөлдөө хэлээд УИХ-аараа батлуулаад Монголын төрийн тэргүүн болчхож болохгүй байгаа юм. Тиймээс та бидний төрийн тэргүүнээ сонгох эрх л МАН-ын Хятад маягийн дэглэмд саад тотгор болоод байгаа юм. Тийм ч учраас Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болгоно гэж зүтгээд байгаа Оюун-Эрдэнэ нар та бидний эрхийг намдаа хурааж авах гээд улайраад байгаа юм.
Чухам Монголчууд бүх эрх мэдлийг нэг намд төвлөрүүлэхээс зайлсхийдэг, түүний оронд хүчийг тэнцвэржүүлэх замаар ардчиллаа хамгаалах сонголт хийдэг учир Баттулгыг сонгосон юм. Баттулга сайндаа сонгогдсон юм огт биш. Тиймээс ч энэ сонгуулиар МАН-ын гарт бүх эрх мэдлийг өгөхгүйн тулд Монголчууд Баттулгыг, эсвэл Ганбаатарыг сонгох байсан. Чухам ийм учир л Монголчуудын ардчилсан сонголтыг устгах, Монголчуудыг сонголтгүй, гарцгүй болгох замаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг луйвардан авах зорилгоор Баттулга, Ганбаатар хоёрыг хасаж МАН–Хүрэлсүх бидэнд “сонголтгүй сонгууль” тулгаад байгаа юм. Хэрвээ бид МАН–Хүрэлсүхийн тулгалтад автаж, түүний санаархлыг биелүүлбэл энэ сонгуулиас хойш та бид Монгол улсын төрийн тэргүүнийг сонгох эрхгүй болох төдийгүй, Монголд Хятад маягийн дэглэм, ХКН-ын дэглэмийн хуулбар, магадгүй, дагуул дэглэм тогтоно.
Хоёр жилийн дараа УИХ-ын сонгууль болно, МАН-ыг зайлуулна гэж бүү горьд. Хоёр жилийн дараа Баттулга биш Хүрэлсүх бүрэн утгаар хаан ч, заан ч байх болно. Өнөөгийн Алтанхуяг ч, Ганбаатар ч, Ардчилсан Нам ч үгүй болно. Ерөнхийлөгчтэй, бүлэгтэй байхад нь модон тамга үйлдвэрлэх төдийгөөр үгүй хийж болж байгаа намаас, Ерөнхийлөгч ч үгүй, бүлэг ч үгүй болсон хойно юу үлдэнэ гэж хүлээх вэ. Оронд нь МАН-ын утсан хүүхэлдэй Тулгат–Эрдэнэ АН байх болно. Хяхагдсан Ардчилсан Намын гишүүд дэмжигчид хэзээ ч тэдгээр “урвагчдыг” дэмжихгүй, төдий хэрээр тэр АН гэгч МАН-ын эрхээр оршигч болно. ХҮН мэдээж МАН-ын хамгийн эрхэм утсан хүүхэлдэй нь байх болно. Хорссон Монголчууд хэзээ ч тэднийг дэмжихгүй нь ойлгомжтой. Зургаан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно гэж бүү горьд. Энэ “сонголтгүй сонгууль” гэгчийн маргааш биш юм гэхэд, энэ хоёр жилдээ багтаж Энхбаярын хэлээд байгаа шиг Үндсэн Хуульд өөрчлөлт оруулж, Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох эрхийг Монголын ард түмнээс МАН-ын дарга, Удирдах зөвлөл хураан авах болно. Хятад дэглэм бүрэн тогтоно, Хүрэлсүх Ши Жин Пин болно.
Энд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд МАН–Хүрэлсүх Хятадын дэглэмд дуртайдаа түүнийг сонгоод байгаа юм огт биш. Харин тэд эрх мэдэлд л байхгүй л бол шоронд орох төдийгүй, Монголчуудаас хулгайлсан, луйвардсан баялгаа хураалгах ёстой юм. Түрүүчийн ганц нэг нь үүнтэй тулгарсан. Тиймээс л тэд эрх мэдлийг бүрмөсөн өөрсдийн болгох ёстой. Тэгэхийн тулд тэд ард түмний сонгох эрхийг үгүйсгэх ёстой. Мэдээж тэд ард түмний сонгох эрхийг, сонгуулийг илтээр халж, өнгөрсөн зууных шиг коммунист эсвэл цэргийн диктатур тогтоож чадахгүй. Монголчууд төдийгүй, дэлхий нийт түүнийг зөвшөөрөхгүй. Тиймээс тэдний урдаа барьдаг улиг болсон номлол нь парламентын засаглал. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх нэрээр УИХ-ын эрх мэдлийг хурааж намын даргадаа өгсөн. Одоо парламентын засаглалыг бэхжүүлэх нэрээр төрийн тэргүүнээ сонгох ард түмний эрхийг хураах юм. Улмаар улстөрийн намуудыг нь бусниулж, утсан хүүхэлдэйнүүддээ тамга тэмдэг өгч наманцар болгон ардчилсан сонгуулийг бүрмөсөн булшилж өөрсдийн засаглалыг бэхжүүлэх явдал. Тэр үед энэ “сонголтгүй сонгууль” хэвийн үзэгдэл болж хувирна. Коммунист дэглэмийн үеийнх шиг жинхэнэ сонгууль гэж итгэх хэсэг нь ч бий болно. Тэр цагт МАН-ын хуваарьгүй хаанчлал тогтоно.
Хачир болгоход, МАН–Хүрэлсүхийг сонгоод баялагтаа эзэн болчихно гэж горьдож байгаа бол өнгөрсөн 30 жил Монголыг үндсэндээ МАН засагласан, өнгөрсөн 6 жил МАН–Хүрэлсүх Монголыг завсаргүй засаглаж байгаа гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй. Түүний дотор Баярыг Таван Толгой, Оюу Толгой тэргүүтэй Монголын ордуудын хувь заяаг шийдэж байхад нарийн бичиг нь Хүрэлсүх, Батболдыг оффшоор дансаа дүүргэж байхад нарийн бичиг нь мөн л Хүрэлсүх байсан гэдгийг санах хэрэгтэй. Таван Толгой, Оюу Толгой гэрээг засах гэсэн Алтанхуягийн засгийг унагаж Дубайн гэрээг байгуулсан Сайханбилэгийн засаг байгуулахад хаа холын Австралиас ирээд шууд тэргүүн шадар сайд болж байсaн этгээд хэн байсан гэдгийг Мөнхбатаас лавлаарай. Оюу Толгойд оруулсан шалгалтыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байсан Энхболдыг хэн авч хаясныг эргээд нэг санаарай. Монголын баялгийн хамгийн том талуурчид хэн бэ гэдэгт хариулт өгнө.
Монголын төр гэгч
Эцэст нь давтан өгүүлэхэд бидний хууль, ёс, заншил, зуршил бидний Монголчуудын амьдрах, орших арга, зам, мөр бидний соёл, бидний ёс, бидний төр юм. Бидний соёл, ёс, төр бидний амьдрах орон, гэр, үүр маань. Чухам тийм учир бидэнд төр ёс, төр улс, төрийн тэргүүн гэж байх. Төрийн тэргүүн гэгчийг бид төрөө, өөрөөр хэлбэл бидний хууль, ёс, заншил, зуршил, бидний амьдрах, орших арга, зам, мөрийг, бидний соёл, бидний ёсыг оройлон, тэргүүлэн хамгаал, зас гэж байгуулсан бус? Энэ албыг эдүгээ хашиж байгаа этгээд ийм үүрэг, тангарагтай бус? Өнөөдөр Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж, үнсэнд хаягдсан шалз шиг байх ёстой бил үү? Ийм цагт хэрэгтэй гэж төрийн тэргүүн гэгчийг байгуулж, сонгож, тэжээсэн бус? Ноён урваач нохой шарваач байх ч хар гэрийн хаан, бор гэрийн богд нь Монгол та, сонгогч та! Таны гарт та бидний хувь заяа байна! Та эрхээ хамгаал, сонгуулиа сонго, Монголдоо, төрдөө эзэн бай!
Сэтгэгдэл
ооо [103.57.94.129] 2021-06-06 13:27:34
хэт урт юм товч тодорхой ойлгомжтой бич энэ нь хэнд уншихгүй хог боллооштэ
зочин [66.181.178.19] 2021-06-06 13:12:01
галзуу хүний өдрийн тэмдэглэл юмуу даа .
Зочин [64.119.23.91] 2021-06-05 11:06:38
ҮНЭН БАЙДЛЫГ САЙН БИЧСЭН БАЙНА.МИНИЙ ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮС БАС ИЙМ ЮМ ХЭЛЭЭД Л БАЙНА.СОНГУУЛЬД ОЧИХГҮЙ ЭСВЭЛ ЦАГААН СОНГОЛТ ГД
Гармаа [66.181.161.22] 2021-06-05 07:21:38
Сонголтгүй сонгууль өгөөрөй
Зочин [202.9.40.203] 2021-06-05 04:46:16
Санал нэг бн агаааа. 50% д л яаасан ч хүргэж болохгүй. Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул манайхаан. 6/9 ний өдөр бол хатуу хөл хорионд байх ёстой өдөр. Гэр бүлээ хамгаал. Юун сонгууль.
Од [192.82.82.218] 2021-06-05 03:54:12
Энэ мэт сэтгэцийн өвчтэй тэнэгүүдийн мэдээллийг дамжуулахаа болиоч хулгайч элэгдорж алуурчин батүүл нартай нийлж улс орныг сүйрүүлэх гээ юу.
zochin. [64.119.23.245] 2021-06-04 23:43:12
TIIMEE, BID SONGOLTOO HIISEN. BID SONGUULID OROLTSOHGUI, OGSON HUMUUS TSAGAAN SONGOLT HIINE. MONGOLD ZOVHON ARDCHILSAN ERONHIILOGCH YLJ, MONGOL ARDCHILSAN, ERH CHOLOOTEI ORON BAIJ CHADNA. MONGOLD ARDCHILSAN ERONHIILOGCH YLAH HURTEL URAGSHAA. MONGOLD KOMMUNISTUUD, NAHGARUUDIIG USTGAN ZAILUULJ, ERH CHOLOO ARDCHILALAA HAMGAALYA.
Иргэн. [192.82.89.243] 2021-06-04 22:09:46
Шаалцдаггүй юмнуудтайгаа наалдан пад болцгоо!Хирээ мэдэхгүй бид нарын араас дахиад гүйгээд үзээрэй!
zochin [73.111.180.213] 2021-06-04 17:39:42
chamaar zaalgaxgyi bid xediinee songoltoo xuusen xolsnii baaxan hovshnuudaar zaalgax genee goryd
zochin [73.111.180.213] 2021-06-04 17:36:01
xol ovhij xuts songuulyxend igokhoo cham shug tenegeer zaalgaxgyi ee mongoloor fuuren xolsnii xulgaichuu
Зочин [88.103.231.157] 2021-06-04 16:03:58
Та чин харин Хэрээтэй яасан адилхан бэ.
zochin [73.111.180.213] 2021-06-04 12:15:42
ta naraar zaalgaxgyi songuulia igno
Зочин [202.179.21.244] 2021-06-04 11:04:10
.................... Hurelerdene ulaan mangas daragdana...../ Jangar tuulias/
Зочин [192.82.80.104] 2021-06-04 10:44:20
Чадахгүй өөрийнхөа сонголтыг хэнээр ч заалгахгүй шүү
Зочин [192.82.80.104] 2021-06-04 10:43:28
Тэгээд Энхбат уу
zochin [66.181.161.107] 2021-06-04 10:35:34
Том салаавч ав аа. Ийм их мэдэгч шизо монголоор дүүрэн байна
Зочин [66.181.161.80] 2021-06-04 09:25:21
Сонгуульд өгөхөөр очвол халдвар авах аюултай. Тиймээс тв гээрээ сонгуулиа өгнө дөөө
монгол [192.82.76.157] 2021-06-04 09:19:22
ЭНЭ НЭГ ИХ МЭДЭГЧ АЛСЫГ ХАРАГЧ ХААНААС ГАРСАН, ХЭНИЙ ЭХ ОРОНД ЭМХ ЗАМБАРААГҮЙ ЭЗЭНГҮЙ АНАРХИ СУРТАЛДААД БАЙГАА ЮМ БЭ
зочин [202.9.41.8] 2021-06-04 10:54:20
МАНгар минь ҮНЭН үг зүрхэнд чинь тусч , шар ус хуруулж байна уу???
зочин [192.82.64.217] 2021-06-04 09:14:21
ТӨР БАРИХ ЭРХ АРД ТҮМНИЙ ГАРТ -АРД ТҮМЭН ХЭНЭЭР УЛСАА ЖОЛООДУУЛАХ АА ӨӨРСДӨӨ ШИЙДЭХ БҮРЭН ЭРХ
Zochin [202.55.188.40] 2021-06-04 07:28:15
Hurelsih M.Enhboldiig unagaj ZG baiguulj baih ued N.Enhbayr Hurelsuh bol Enhboldoosoo ch ayultai gej yrij baisnaa odoo Hurelsuhiig demjigch bolj namaa tatan buulgaj MAN tai negdej baigaag harahad Hurelsuh uneheer huchtei ym aa. Er ni Hurelsuh Hytadiin tagnuul Nymdorjiig zuvluhuuruu ajiluulj baigaa ni ch 1 iig heleed baina daa.
Цагаан сонгууль-хамгийн хүчтэй зэвсэг [103.26.194.136] 2021-06-04 05:27:57
Сонгууль өгөхгүй байна гэдэг аргаа барсан хэрэг. Харин сонгуульд идэвхитэй оролцож, ЦАГААН САНАЛ өгсөнөөр Ард түмний сонгох эрхийг хязгаарласан МАНгасыг хазаарлах боломжтой...
зочин [202.9.41.8] 2021-06-04 10:59:18
Ирц бүрдсэн тохиолдолд , сонгууль луйвардах нь мэдээжийн хэрэг .., ойлгомжтой .., Бор гэртээ БОГД нь байсан нь дээр???
Зочин [103.80.210.18] 2021-06-04 06:03:15
битгий хуцаа
Зочин [59.153.86.79] 2021-06-04 05:06:07
Баттулга ,Ганбаатар, Алтанхуяг нарыг л тулгаад байгаа ,БОЛОЛТОЙ , Тэр гурав л биш бол , өөр хүн байвал , тоглоомын хүн шүү гэж ятгаж байгаа БОЛОЛТОЙ ,Тийм бишээ , Эрдэнэ ч тэр ,Энхбат ч тэр хоёулаа наад попуудааас чин ь хамаагүй илүү ,Монгол улсад хаэрэгтэй улсууд
ЗОЧИН [59.153.86.79] 2021-06-04 04:54:27
ерөнхийлөгчийн засаглал руу нэг хүнийг тахин шүтэх рүү уриалаад байгаа юм бишүү , Ардчилсан засаглал бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа гэдэгт 100% итгэдэг ,Сонгуульд саад хийх гэсэн ,нэг хүний төлөө төр самрах гэсэн этгээдийн үгэнд орохгүйээ Сонгууль болдгоороо болж ,СОНГУУЛИА ӨГНӨӨ,
Зочин [139.5.216.205] 2021-06-04 18:00:34
за ойлолоо ард түмэн ялна тэнгэр нь хаядаггүй л юм бол ялна
Уул [202.126.90.67] 2021-06-04 04:33:00
Саналаа бүү өг, эсвэл цагаан сонголт. Цагаан сонголтын хуудсыг ХҮҮКийн гар, хөл бологсод ашиглах магадлал 100% учир саналаа өгөхгүй байж сонгуулийг хүчингүй болгоцгооё, Монголчууд аа!!!
Зочин [66.181.160.112] 2021-06-04 04:16:24
Монголчуудын " чин зориг " л мэднэ дээ , хөөрхий монголчууд " дотроо бодсоноо " гүйцэлдүүлэх сэтгэлийн тэнхээ - хатуу шийдэл - тэсвэр тэвчээр байхгүй дээ , " за яахав гэсэн ГОРЬДЛОГО л бий ... Горьдсоор , гомдсоор , хойч үе хохирсоор хорин нэг дүгээр зуун шувтрана биз дэээ ...
Ирж [192.82.74.147] 2021-06-04 03:39:38
Цагаан сонголт
Зочин [202.9.41.8] 2021-06-04 11:03:57
Сонголтгүй сонгууль өгөөд хэрэггүй.., Ирц бүрдсэн тохиолдолд луйвар хийх нь үнэн ???
Bold o [223.62.213.194] 2021-06-04 03:01:30
Oke... tsagaan songolt.,,songuulia ogood ch hereggui korona tusch balarna bolie..
zochin [39.154.234.78] 2021-06-04 01:42:55
Demjij bn, mongoliin ard tumen uhaantai daa. Tor zasgiin erh barigchid bolohgui ued, negden niilj chadna aa. Gol ni mongol hunii toloo boditoor yu hiisen be. Bid tsoohuulee. Odoo ur huuhduudee hamgaalj yavahgui bol, yamar niigem bid huleelgej ogoh gej zutgeed bn be. Tsunh barigchid, dargadaa taalagdahiin tuld yu hiihed belen humuust huuhduudiinhee amidraliig daatgah uu
0202 [202.179.24.96] 2021-06-04 01:36:02
СОНГУУЛИЙГ СОНГО гэнэ үү юу гэсэн үг юм бол доторхийг нь уншсангүй ээ,Гарчигийг нь хараад,,,
Tүвшин [73.209.139.58] 2021-06-04 01:30:31
Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандсан дээр санагдана. Энэ цаг мөчид дэндүү хээрхэлд автах нь онцгүй. Эрх биш ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг тунгаасан буй за хэмээн найдна.