Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,
- Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.
Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.100.210] 2021-06-14 01:27:03
Баттулга одоо болиочээ, шагнуулах хүмүүс чинь дууслаа, шагнал ямр ч нэр хүндгүй болжээ, маш их харамсалтай байна
Зочин [66.181.161.8] 2021-06-14 00:46:40
Лодой д баяр хүргье. Авах ёстой хүн, авах цолоо авчээ.
Зочин [192.82.87.17] 2021-06-13 03:19:25
Одоо болиосой доо
Бямбацогт [192.82.67.50] 2021-06-12 12:03:27
Гансэлэм гэж үнэн сагсуу боловсродгүй нөхөр хош генерал болчих юмаа арай дэндэнээ
Хөшөө [202.9.41.48] 2021-06-12 07:34:41
Алтанөлгийд оршуулагдах сүгний тоо гурваар нэмэгдлээ
30-тай залуу [202.21.122.166] 2021-06-12 05:11:18
Ах нар гоё шүү...
Даваа [202.9.41.35] 2021-06-12 01:33:50
Төмөр зам дээр гансэлэм офицeрт зодуулсан гэнэ . Үхсэн баасных ь гeнeрал рeнжeр
Зочин [192.82.88.38] 2021-06-12 01:07:44
Хийсэн гавъяагүй цолны гол болж нэгнийгээ алсан салбарын цуст яргачид.
Зочин [64.119.19.110] 2021-06-11 19:16:43
Юу хийсэн гэж ийм өндөр цолыг шагналаар тарааж байнаа!? Социализмын 70-аад жилд өгөөгүй цолыг энэ хулгайч 4-хөн жилд тараалаа, дэндэнэ дэндэнэ гэхэд арай ч дээ, үүнээс өөр чадах юмгүй юм чинь!!
Зочин [172.58.144.103] 2021-06-11 19:59:33
Хулгайч нтр гэх ээ боль.. МУ-н ерөнхийлөгч шүү дэ.. лалар хэн ч биш хог минь
Зочин [66.181.161.8] 2021-06-11 14:47:08
Ганзориг дарга бол энэ үеийн шилдэг, шилмэл цэрэг. Ренжир хэмээх алдар цол авсан генерал шүү. Мундаг байна аа. Амжилт хүсье
Pizda [202.9.40.213] 2021-06-11 14:44:40
Tsol hergem ugch baihaar jolooch nariun torguulig zarlig gargaj urshuu pildag pizda JEnko
Зочин [202.126.88.191] 2021-06-11 08:57:10
Энэ Гансэлэм сагсуу залуу хошууч генерал болдог ккккк арай дэндэнээ
зочин [65.49.2.195] 2021-06-11 08:28:17
цэрэг үхүүлээд л өөрсдөө цол нэмээд байдаг сонин юм бэ арай л бишээ Ганзориг генералаа болиод өг.Ангийн захирагч дарга нарыг болохоор шийтгээд л өөрсдөө хариуцлагаа үүрмээр байна.Шударга байлдаа
эх орон [202.21.124.134] 2021-06-11 08:05:40
Баяр хүргье э