Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ

Aдмин / Хууль

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

"Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Авлигын эсрэг комисс" байгуулах шийдвэр гарлаа. Энэ удаад Транспэрэнси интэрнэшнэйл байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр 100-аас доош оруулах зорилт тавигдаж байна.

Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ.

Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг УОК-оос танилцуулдаг. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүллээ. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод маргаашаас буюу долдугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна.

ЭМЯ-наас танилцуулснаар коронавирусийн халдварын тархалт болон хүнд, хүндэвтэр өвчтний тоо буурч буй. 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 8% болж буурсныг танилцуулсан.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2% нь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсаны үр дүн юм гэж үзэж байгаа.

Гэхдээ тайвшрах болоогүй. Дельта вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Монгол Улсын хувьд тавдугаар сард Дельта вирус бүртгэгдсэн ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулж байна" гэв.


Сэтгэгдэл

АТГ ХЭРЭГ БАЙНА УУ [202.179.24.211] 2021-07-19 05:18:46

ПЭЭ... ХУУЧНЫ ДО ЯАМНЫ САЙД АЯТАЙ -ТЭРИЙГ БАРЬ ЭНИЙГ ХОРЬ , ТЭГЖ ЯЛЛА , ИНГЭЖ ШҮҮ, АЯГҮЙДВЭЛ ... ШУУД БУУД ГЭХЧИЛЭН СУУЖ БАЙХНЭЭ ДЭЭ... АТГ ХЭРЭГ БАЙН УУ

зочин [202.21.117.10] 2021-07-19 05:04:07

дээгүүрх улс бүгдээрээ авилгалд идэгдчихсэн улс хэн нь хэнийгээ шалгах гээд байна. шатыг дээрээс нь шүүрддэг болохоос доороос нь шүүрдэггүй юм шүү. Үнэхээр авилгалтай тэмцэхээр шийдсэн бол Сү.Батболд Хүрэлсүх, Хотгор шанага Чойжилсүрэн гээд луухгаруудаа эхэлж шалгаж цэгцэлчих юм бол жижиг жараахайнууд ивээгчгүй болоод өөрдсөө үхэж арилна шдээ. Битгий л доошоо орж шившиг болоорой доо

Zochin [66.181.160.54] 2021-07-18 08:53:36

Jaahan huuy haaytai baiy hahaj uhetlee chihsen avilgiig buuruulay mungutei ni hun munggui ni nohoin baas gedgiig boliulay geheer l 37 on kommunist ene ter geel shuugaad unahiin nadad bol shudarga yos hariutslaga yos zui aisui on jiluud l harahdaad bgaamdaa

Зочин [66.181.161.118] 2021-07-18 01:23:24

Энэ комисс 37 оны онцгой эрхт гурвалыг санагдуулж бна.Дээр ч дайн өрнөх нь дээ.дуугараад байгаа хэдийгээ дарж авах нь.Улс төрчид шүүх нь.Тэгэхээр 37 он давтагдах нь уу

Авилга [192.82.77.144] 2021-07-18 06:58:56

Харин тиймээ яг л

Попод [66.181.161.118] 2021-07-18 01:17:13

Сү-гээсээ эхэл, өөрөөсөө эхэл

Баяраа [192.82.82.87] 2021-07-18 00:45:37

МАН д ард иргэд итгэл үзүүлсэн сонгуулиас хойш 1 жил өнгөрлөө харин ч эсрэгээрээ АТГ ажил нь зогсож авилгал гаарч хаана авилгал гарч болзошгүйг жирийн иргэнч тооцолчих юмыг ЕС ард иргэдийн мэдээллээр очиж нүдээрээ хараад үнэхээр болохоо байсныг мэдлээ комисс байгууллаа одоо цэгцэрнэ гэж найдахаас нэг иргэний хэлсэнчлэн авилгачид төрийн ордонд УИХ гишүүд, сайд, төрийн өндөр алба хашигч л гол зохион байгуулагчид нь болчихоод ард түмний амьдрал улс орны хөгжил ахихгүй улсын нэр хүнд олон улсын тавцанд унасан шүү

зочин [124.44.184.129] 2021-07-17 14:18:54

Комисс гэж монгол үг үү? Комисс уу? Ажлын хэсэг үү? Монголчууд эх сайхан Монгол хэлээ Монгол сайхан орондоо маш зөв оновчтой хэрэглэх нь зөв байх аа? Яагаад Авилгын эсрэг комисс байгуулах болов? Монголын ард иргэд нэн ядуу буурай тул ийм асуудалд холбогдох боломжгүй байх даа? Яригдаад байдаг нөгөө 300 гэр бүл ч билүү өндөр дээд, эсвэл удирдах албан тушаалтнуудад л энэ асуудал хамаарах юм биш үү? Өдөр хоногийн хоолоо арай чүү залгаж байгаа ард иргэд хүнд авлига өгч чадах уу? Ард иргэдэд авлига өгөх хүн байх уу? Нэг л учир зорилготой ийм комисс байгуулсан байх даа? Юу хийх, хэрхэхийг нь харах л үлдэж дээ, цаг хугацаа бүгдийг харуулна, шүүнэ гэж үг бий. Монгол улс авлигагүй болоод Монголын бүх баялаг, татвар төлөгчдийн мөнгө зэрэг нь бүгд ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулагддаг болчихвол ард иргэд ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч, улс нь хөгжих байх даа?

Зочин [66.181.161.41] 2021-07-17 02:18:32

АТГ гээд бүхэл бүтэн байгуулага байгаа тэрнийгээ шалгах ажлын хэсэг байлгүйдээ. Зэрэгцээд балайрч сэлэм эргүүлэх гээд байна уу. Сэлэмээ даах ухаан байгаа юу

Зочин [66.181.161.77] 2021-07-17 01:22:12

Эхлээд төрийн гурван өндөрлөийнх гөө хөргийг \ ХҮРЭЛСҮХ - ЗАНДАНШАТАР - ОЮУНЭРДЭНЭ \ айл бүрийн хойморт залах " онцгой комиссын " тушаал гаргачих - тэгээд АЛБАДАН ГҮЙЦЭТГҮҮЛ .... харин доогуур нь СҮ - ү урсгаж байгаа фон байвал авлигачид алга ташин - яралзан жирэлзэн хүлээж авна ...

Зочин [122.201.22.228] 2021-07-17 00:51:04

МХЕГ-ын ажил ингэж их дордож байгаагүй юм шүү. Хил дээрх ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж байсан бол хилээр гарах машины тоог хятадууд хязгаарлахгүй байх байсан.

Зочин [122.201.19.99] 2021-07-17 00:51:01

МАНГарууд төрийн 3-тэргүүнээсээ эхлээд шалгачихаарай ёстой сачий чинь хүрэх үү Наад танхимд сууж бгаа сайд дарга нар чинь бас АВЛИГАЛЫН сүлжэээнүүд

Иргэн [192.82.91.245] 2021-07-17 00:50:52

Замын үүдэд 20 машин нэмэгдсэн өөр үр дүн алга уу, өнөө 7 хоногт чөлөөт бүс байгуулчихна, бүх ачааг оруулчих юм шаасан яасан, 400 сая жуулчины үлгэр болсон уу, хүзүүгүй хүмүүс ёр нь ярих гэж яйлах юмаа

Зочин [66.181.190.211] 2021-07-16 15:30:59

Шааж байгаан. Нэр зүүж оромдоод өрсөлдөгчөө намнаад л дуусна

Зочин [66.181.190.211] 2021-07-16 15:28:33

СүБатболдоосоо эхэл. Намынхаа бүх булайнуудаа шалга. Ингэж аргацаах хэрэггүй

Жүү [66.181.161.8] 2021-07-16 14:59:42

Гантулга ах л тэмцэж чадна

Зочин [59.153.86.61] 2021-07-16 14:39:22

Авилгач өөрөө толгойлох юм биздээ хэ хэ

Зочин [122.201.24.5] 2021-07-16 14:35:23

Авилгатай тэмцэх аливаа ажилтай оймсоо гозгонуулах гэж байгаа авилгачид эсэргүүцэж хөлснийхнөөрөө элдэв юм их бичүүлнэ шүү,

Зочин [202.179.21.241] 2021-07-16 14:32:09

100000 гаруй төрийн албан хаагч халагдаж 40000 хүн шоронд орж байж Оюулзгана огцорч байж л энэ ковидоос илүү тахал намжина шүү

Зочин [202.126.89.84] 2021-07-16 22:58:16

Энэ л унэн

Зочин [202.55.188.86] 2021-07-16 14:05:36

КОММИСЫНХ НЬ ТАЛААР БИЧЭЭЧ ТЭГЭЭД?

Erguu ats [93.158.208.107] 2021-07-16 13:29:50

Ene Oyulzgana atsaa avaachee. Yun komiss yu hutsaad baigaa yum be. Ediin zasgaa erchimjuuleh ajil bodvol yaasan yum bol. Esvel Oyulzgana dagziig tsuglaj, jagsaj baigaad zailuulah yum uu ard tumen min. Ene nohroos yum huleegeed hereggui bololtoi. Adgiin temtselee ter hoid solongostoo l ochih hii har huur tsarailsan Oyulzgana min...

Зочин [202.179.21.241] 2021-07-16 12:40:48

Эцэг чинь. Энэ коммис Оюулзганы 150 дахь хоногийн зүүд байлаа

Иргэг [103.229.123.197] 2021-07-16 12:37:58

Авилга авсан хүмүүстйг төгссөн сургууль төрсөн сум хороонд нь гутамшгийн самбар байнуулж тэр самбхр дээр зураг хийсэн хэргийг ньбичиж байрлуулах хууль гаргах нь хамгийн сайн арга

ЗОЧИН [59.153.86.58] 2021-07-16 12:35:15

АТГ-ЫН ХАЖУУГААР ЮУН КОМИСС ВЭ, АВИЛГА ХААНА БАЙНА ВЭ, ЕР-Ч, ТҮҮНИЙ АППАРАТ, УИХ, ЗГ, ЯАМ, АГЕНТЛАГ, АЙМАГ ОРОН НУТГИЙН ИТХ, ЗАХИРГААД,ЫН ТОМЧУУЛД, ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД Л БАЙНА, ЭНЭ КОМИСС МАН-ЫНХАА ЭДГЭЭР ДАРХЛАГДСАН, ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД БУЙ ӨӨРСДИЙНХӨӨ ХУЛГАЙ, ЛУЙВАР, АВИЛГАЛЫГ ШАЛГАЖ ЧАДАХУУ, 100% ЭРГЭЛЗЭЖ БН,ТЭГЭХЭЭР САЙХАН НЭР ЗҮҮСЭН ЭНЭ КОМИСС ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ, АВИЛГАТАЙ ТЭМЦЭЖ БУЙ ДҮР ЭСГЭСЭН, УЛС ДАЯАР БУЙ БОЛСОН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ, КОРОНОГИЙН СҮЙРЛЭЭС АРД ТҮМНИЙХЭЭ АНХААРЛЫГ ХОЛДУУЛАХ ГЭСЭН ЖҮЖИГ Л БН, ӨӨР ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ КОМИСС,, АТГ АВИЛГЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН, АВИЛГАЛД ИДЭГДСЭН ДЭЭРХИ ГАЗРУУДЫН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙНХЭЭ ХУЛГАЙ ЛУЙВАР, АВИЛГЫГ ШАЛГА, ШАЛГАЛТАА ДЭЭРЭЭСЭЭ ЭХЭЛ,

Зочин [202.179.25.25] 2021-07-16 12:33:07

тэгвэл тэр АТГ гэсэн газраа татан буулгаач ээ,худлаа төрөөс сул цалин авч эрхлээд хэвтэж байдаг,хамсаатнуудаа давхар цалинжуулахаа больчих

Зочин [103.229.120.164] 2021-07-16 12:08:07

Ажлын хэсэг гэнэ үү?Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг АТГ болон олон байгууллага яг юу хийх вэ?15 хүний нэр,хөрөнгө орлогын мэдүүлэгийг нь ил тод болгоод хамаарал бүхий этгээдүүдийн нэрсийг зарлаад хянаж шалгачих зориг байна уу? 1937 оны онц бүрэн эрхт комисс л бүү давтагдаасай билээ...

АРД [202.9.46.93] 2021-07-16 11:49:55

АВИЛГАЛД БҮХЭЛДЭЭ ИДЭГДЧИХЭЭД ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ШАЛГАХ ЮМ БОЛОО ХУДЛАА Л ОРОМДОЖ ДҮР ЭСГЭЖ БАЙГАА Ш ДЭЭ 200 000 000 ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ХАДГАЛАМЖ, ХӨРӨНГӨ ХУРААСАН ХҮМҮҮСЭЭ ШАЛГАЖ ҮЗДЭЭ ХУВИАРАА ХУДАЛДАА НАЙМАА ЭРХЛЭГЧИДЭЭС БУСАД ЯЛАНГУЯА ТӨРИЙН АЛБА ХААГЧИД БҮГД Л АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ ЛУЙВАРЧИД БАЙГАА...

Иргэн [103.57.92.239] 2021-07-16 11:03:52

МАН-Авилга хоёр ихэр юм. Манай өнөөгийн нүүр царай юм.

Зочин [202.126.88.209] 2021-07-16 12:37:16

1990 онд төрийн эргэлт хийж эх орноо самарч, идэж уусан ардчилагчид нэртэй хулгайч нарыг толгой дараалан шонд өлгөх цаг болсоон, хөдөлнө өө. Эд л хамаг муухай бүхнийг эхлүүлсэн, гуйлгачин байгаагүй, янхан байгаагүй, дээрэмчин байгаагүй, бөбөөчин байгаагүй, авилгачин байгаагүй. Худлаа гэж үү.

ард [202.9.46.60] 2021-07-16 10:16:01

жүжигл болуудаа богд уулыг хаасайгүй хаус нэртэй хулгаачуудл барьж байгааа

Zochin [202.55.188.90] 2021-07-16 09:59:38

Haragdaach. 30 jil avilga hulgaitai holildoj yvsan nuhduud avilgatai temtseh ym gene ee. Estoi nar baruun hoinoos garah bailgui.

Зочин [202.55.191.46] 2021-07-16 09:46:04

Шаагаад л байна даа


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.