"АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ" уриатай "АЛУУРЧИН" цагдаа

Aдмин / Хууль

Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах нэгэн цэнгээний газарт эргүүлийн хоёр цагдаа халамцуу хоёр залууг уусан архиныхаа тооцоог төлөөгүйнх нь төлөө “нохой” шиг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, нийтээрээ л “Пүү, паа...цагдаа нар” гэцгээж байна. Ний нуугүй, хатуухан хэлэхэд тухайн хоёр залуу зодуулаад өнгөрсөн нь яамай. Харин ч “азтай” өдөр нь байж.
Яагаад гэж үү. Эрүүлжүүлэх байранд саатуулагдсан нэгэн иргэнийг жижүүрийн цагдаа нь балмадаар зодоод, аминд нь хүрч байгаа бичлэг ч олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Нэгэн айлын эцэг, нэгэн хүүгийн аав хөгзтэй, чийг, шивэр, хулмас ханхалсан, төмөр тортой өрөөнд төрийн цагдаад зодуулаад амьсгал хураахыг ард түмэн нүдээрээ харлаа. Яах вэ, сархад хэтрүүлж хүртсэн, салаавч гозолзуулж агсамнах аядсан л байх. Гэхдээ энэ бол ардчилсан оронд цагдаа нь иргэнээ амиа алдах хүртэл нь зодох шалтгаан биш. Энэ гунигт, жигшүүрт жишээтэй харьцуулахад эхэнд дурдсан хоёр залуу харин “азтай” байж.

Монгол төрийн цагдаа түмнээ аюулаас хамгаалдаг хамгаалагч, амар тайван амьдралыг цогцлоогч бус эсрэгээрээ авир муутай, хүрснээ хөнөөчих гээд байдаг “алуурчин” болж хувирсан цөвүүн цагт ирснийг энэ хоёрхон бичлэг л баталж, нотолж өглөө.

Харгис, хэрцгий бичлэг нь ил болоогүй ч үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон энэ мэт хэргүүд хэд хэд бий.
Тухайлбал,
2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны шөнө 02:30 цагийн орчимд цагдаагийн хошууч А.О согтуурсан үедээ эхнэр Ж.Т-гаа хэрцгийгээр тамлан зодож, дөрвөн давхрын цонхоор шидсэн ноцтой хэрэг гарч нийтээрээ шуугьж байв. Хошууч А.О нь 2007 оноос хойш бүтэн долоон жил эхнэрээ харгис тамлал, дарамт хүчирхийлэл дунд байлгасан бөгөөд эцэст нь аминд нь хүрлээ гэж хохирогчийн ар гэрийнхэн уйлан хайлан хэвлэлийн хурал хийж байв. Цагдаа учраас хохирогчийг гадна ил харагдах шарх сорвигүйгээр зоддог, ажил хийлгэхгүй гэрт нь хорьж, найз нөхөдтэй нь ч уулзуулахгүй харддаг байсан тухай ч тэд хэлж байв.

2015 оны аравдугаар сарын 24-ний өдөр 23 настай У гэх залуу зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон. Тэр даруйд цагдаагийн байгууллагаас мөрдлөг явуулж шалгахад амь хохирогч У нь нас барахынхаа өмнөх шөнө БЗД-т байрлах “Венус” баарны гадаа Цагдаагийн ерөнхий газрын тусгай хэлтсийн гурван ажилтанд зодуулсан нь гэрчүүд болон хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Гурван цагдаад харгисаар зодуулсан У найзаараа зочид буудалд хүргүүлээд тэр шөнөө шархаа даалгүй нас барсан нь ингэж илэрсэн байдаг.


2015 оны аравдугаар сарын 9-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид нэгнээ зодож хөнөөсөн ноцтой хэрэг гарч байв. Хэргийг сануулахад, тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн нэр бүхий алба хаагчид Налайх дүүргийн VI хороо Горхи-Тэрэлжийн амралтад амрахаар очсон байдаг. Ингээд амралтын газарт архидан согтуурсан цагдаа нар орой нь хоорондоо муудалцаж, цагдаагийн хошууч Х.Х гадны нөлөөтэй нас барсан байдаг. Уг хэрэгт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын нууцын бичээч ажилтай Б.Ө-г саатуулан шалгаж, хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж байв.


2019 оны есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч 61 настай иргэн Г-г зодож аминд нь хүрсэн ноцтой хэрэг гарч байв. Хохирогч Г-г дэлгүүрийн гадаа дуулж, олон нийтийн амгалан тайван алдагдуулсан үндэслэлээр саатуулан автомашиндаа суулгаж авч явсан. Гэвч саатуулах байранд аваачихгүйгээр автомашин дотроо хэрцгийгээр зодсон. Эцэст нь ухаангүй болтлоо зодуулсан иргэн Г эмнэлэгт дөнгөж хүргэгдмэгцээ нас барсан. Тухайн үед амь хохирогч Г “Та нар хаашаа яваад байгаа юм, би бууя” гэж олон удаа гуйсан ч хоёр цагдаагийн хэн нь зодохоо зогсоогоогүй гэдэг.


2014 оны есдүгээр сарын 10-нд Сүхбаатар дүүргийн XII хороо Таван буудлын замд урсгал сөрж явсан цагдаа хүүхэд дайрсан зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, СЭҮ 00-23 улсын дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрөн давхиж байхдаа 12 настай С гэх охиныг дайрч, амийг нь хөнөөсөн байдаг. Долдугаар ангид ороод 10-хан хонож байсан охин хичээлдээ явахаар гараад цагдаагийн машинд дайруулж, дахин гэртээ хэзээ ч хариагүй юм.


2019 оны өвөл Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төвийн байранд хүн нас барсан. Тухайн өдөр тус байранд үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлах Г.У амь хохирогчийг удаа дараа зодсон нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байдаг.

Энэ бол цагдаа иргэнийг хөнөөсөн харгис хэргүүдийн ердөө хэдхэн жишээ нь. Уур омгоо барьж дийлдэггүй, ухаан бус нударгыг тахин шүтсэн, хүн зодож тарчлаах гаж хүсэлдээ хөтлөгдсөн хэчнээн цагдаа төрийн хувцсаар үнэн төрхөө нуугаад зогсож буйг таах аргагүй. Дахиад хэдэн айлын хүү, дахиад хэдэн айлын эцэг хэрцгий, харгис цагдаагийн гаж хүслийн золиос болж, үхлийн муугаар хорвоогоос одохыг ч таах аргагүй.

Цагдаа гэж ер нь хэн юм бэ. “Цаазын ялгүй” гэж дэлхий нийтэд тунхагласан энэ улсад өөрийн дур зоргоор, гаж хүслээр “цааз үйлддэг” тэд ер нь хэн юм бэ. Архи уулаа гэж, агсам тавилаа гэж аминд нь хүрдэг тэд яг хэн юм бэ. Хүний амийг хорхой алахтай адилхан хөнөөдөг тэд хэн юм бэ. Иргэдэд аюулгүй, амар тайван нийгмийг бий болгож өгөх, нийтийн дунд хэв журам сахиулах үүрэгтэй л “үйлчлэгч” нар шүү дээ. Түүнээс биш цагдаа бурхан биш, бүхнийг хүслээрээ хийх эрх дархтай хэн нэгэн биш. Гэтэл тэд өөрсдийгөө хууль хэмээн төсөөлж, хүний эрхэнд бүдүүлгээр халдахаа, хүний аминд хүрэхээ хууль сахиулж байна хэмээн сэтгэж явах болж.
Тэгвэл тэд хэзээнээс, яагаад ийм харгис, хэрцгий “алуурчин” сэтгэхүйтэй болж хувирав аа. Нэгдүгээрт, цагдаа нараа цагдах ёстой дарга сэтэртнүүд нь цөм улс төрчдийн халаасанд орчихсон, барь гэсэн хүнийг нь барьж, хамгаал гэсэн хүнийг нь л хамгаална. Голдуу иргэд буруудна. Дээдчүүл нь ингэж даргад “долигноод” завгүй суух зуур доодчуул нь борчуудад хууль, цаазыг хэрцгийгээр мэдрүүлж суугаа нь энэ юм. Цагдааг цагдах хүнгүй болохоор тэд дур зоргоороо аашилж, өөрсдийгөө хууль мэт сэтгэхээс ч өөр яах билээ. Цагдаа нь улс төрчдөд, эрх мэдэлтнүүдэд эрх муур шиг, ард түмэнд арслан бар шиг ханддаг ялгаа энэ хэвээр цааш үргэлжилвэл одоогоос 13 жилийн өмнөх шиг цагдаа, иргэн хоорондын том мөргөлдөөн гарахыг ч үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, Монголын төрд иргэнээ хайрлах бодлого байхгүйн хамгийн том нотолгоо нь цагдаа нарын харилцаа, хандлага, боловсрол. Бие нь эд эрхтэн бүрэн бүтэн, хүн гавлаад дарах л чадалтай л бол цагдаа болж болдог болчихсон. Түүнээс биш сэтгэц нь ямар нэг атгаг, гаж согогтой эсэх, ямар нэг дутуугийн комплекстой эсэх, уйлж байгаа хүүхдийг хараад өрөвдөж чаддаг эсэх нь тийм ч хамааралгүй гэмээр. Зүй нь бол цагдаа иргэн рүүгээ хөмхий зууж, нударга зангидхаасаа өмнө үүргээ бодох ёстой юм л даа.
www.ergelt.mn


Сэтгэгдэл

Иргэн [192.82.67.101] 2021-08-06 19:26:02

Бусдыг захиалгаар гүтгэж дохомжлон нийгэмд амьдрах аргагүй болгож үхсэнээс ялгаагүй болгож байгаа Зариг, Эргэлт.мн ий сэтгүүлч нэртэй ашиг харсан хэдэн зуун шантаажид өдөр бүр бусдыг алж байхад дуугүй л байдаг Монголчуудаа гэж, сэтгүүлчдээ та нар жинхэнэ алуурчид

Зочин [192.82.67.67] 2021-08-05 20:37:35

Ганц цагдаа ч биш бусад албаны хүмүүс ч тэр ахар охор бодол сэтгэлгээтэй хууль нэртэй хар дотортой байдаг юм шиг бас хууль ярьсан хар хорон хүмүүсийн үгэнд хөтлөгддөг юм шиг

иргэн [192.82.92.230] 2021-08-05 17:38:33

цагдаа болгон муу биш байх тохиолдол нь тэгж таарсын байлгүйдээ. Аль ч улсад, нийгэмд ийм зүйл гарч л байгаа зөвөөр хүлээн авч шүүхээр шийдүүлэх хэрэгтэй. Олон түмнийг өдөөн турхирч байгаа мэт ийм нийтлэл хэрэггүй л байгаам даа

Цагдаа. [192.82.65.103] 2021-08-05 15:04:27

За даа цагдаа нар мөнгөний төлөөл ажилладаг болсын бишүү. Хаана баячууд байна, тэнд дандаа цагдаа, бөхчүүд л далдаганаад байж байх юмдаа. Мөнгөтэй хүнтэй бол та та гээд л байдаг юм билээ цагдаа нар.

ЗОЧИН [59.153.86.45] 2021-08-05 14:51:34

ЦАГДААГИЙН ЭХНЭР ХҮҮХЭД Ч БУСДЫГ ҮЛ ХҮНДЛЭХ ДЭЭРЭНГҮЙ ААШ АРАНШИНТАЙ БАЙДАГ .БААС ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВИХГҮЙ ГЭГЧЭЭР ӨНГӨРӨӨД АРВААД ЖИЛ БОЛЖ БАЙГАА ЦАГДААГИЙН ЭХНЭР ХҮҮХДИЙН АРАНШИН ХЭВЭЭРЭЭ БАЙХ ЮМ .

Зочин [192.82.81.113] 2021-08-05 14:25:57

1 ҮХЭРИЙН ЭВЭР ДОРИГБОЛ 1000 ҮХЭРИЙН ЭВЭР ДОРИГОНО ОИГЭЖ МЭДЭХ ҮҮ. БУСАД САЛБАРЫН ХҮМҮҮС Ч ГЭСЭН ИЙМ НЭР БӨӨНӨӨРӨӨ ЗҮГЭЭД ЯВЖ БАЙГААГ САНА!!!

Зочин [71.231.153.203] 2021-08-05 13:49:53

Монгол үнэхээр “ардчилсан” улс мөн үү?!?! Чухам үнэн бол Монгол улс ардчидсан улс биш гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа ч гэсэн бид үнэндээ хүлээн зөвшөөрхийг хүсэхгүй байна!!! Бид бол яг л 2 хөрш шигээ ардчилал гэж хий хоосон уриа лоозон барьсан тоглоомын улс!!! Энд ардчилал байхгүй!!!

зулаа [203.98.76.100] 2021-08-05 12:54:55

Цагдаа хүн ийм байж болохгүй ээ, цагдаагийн хүүхэд хүртэл хурц ааш авиртай болж хүмүүжиж байгааг харлаа, бодох л асуудал. Хүнд хүчир муухай муухайтай нүүр тулж ажилладаг ч гэсэн сэтгэл зүйг нь маш сайн бэлтгэж өгөх хэрэгтэй, амралт ажил 2-ыг нь сайн зохицуулах хэрэгтэй, Стресстэй ажил шүүдээ.

Цагдааг битгий муулаад бай. [202.131.225.53] 2021-08-05 12:38:18

Та нар больдоо! Цагдаа 10.000 байхад 1-2 нь л эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа ш дээ. Эдгээрт дүрмээрээ л хариуцлага хүлээлгэчихнэ. Цаана чинь пүүс компанийн захирал 10.000 байхад хэд нь ажилчдаа зодож нүдэж балайрдаг бил ээ? Муу цагдаа нарыг жич битгий муул. Эд нар чинь бидний төлөө тасралтгүй ажлаа хийж байгаа.

нохойг ч зодож болохгүй [103.26.193.141] 2021-08-05 03:43:26

Нохойшиг зодсон гэж бичиж амьтны эрх зөрчсөн сэтгүүлчидээ хариуцлага тооц

Зочин [103.57.95.197] 2021-08-05 03:01:14

Ер нь цагдаатай хань ижил болох дэмий дээ охид хүүхнүүдээ, цаадуулын чинь зан араншин эвдэрчихсэн байдаг юм шүү, амьдаараа зовно доо

Зочин [66.181.177.234] 2021-08-04 23:33:39

Монголын цагдаагийн (бусад)албаны муу хэлэгдэх нэг шалтгаан нь улс төр бохир улс төрчдийн тавиулууд тэгээд тавигдсан нь бас доошоогоо буруу хүмүүс албанд нь их байдаг юм байлгүй дээ эхлээд зөв хүн болоогүй байж баахан хууль ярьсан алба хаагчтай болсоны гор юм байлгүй дээ одоо тэгээд хууль нэртэй ХАВХандаа өөрсдөө ч ороод л

Зочин [192.82.71.254] 2021-08-04 23:26:30

Ёоо ямар аймаар гарчиг вэ

И [202.126.88.235] 2021-08-04 21:25:19

76 khynees khamgiin tunia muutaig ni songoj tsokhikh ayddag Atman Yrelsy Eok bolchikhoor naad tsagdaa nar chini boldgiim bna l gej bodno! Odoo yay gekhev yu tarins ttyyniigee l khuraana! Oyuka chini Ikh Khurliin darga Mier gee ailgakh gej khutgatsi arkhichin oroond ni daguiljborood odoo ES bolchood bna! Tsaash ni yarikh uu yakh uu?

Зочин [172.58.141.147] 2021-08-04 21:01:07

Namaig zuv zugeer baihad tsagdaagiin ahmad minii nud rii tsohij baisan. Bi tsagdaad gomdoltoi yavdag. Gomdol gargah geed ochson ter tsagdaag haatsailsan.

Зочин [202.126.90.110] 2021-08-04 20:42:43

цагдаа цагийн найз

Зочин [90.129.219.194] 2021-08-04 19:35:00

Alad bai

з [202.9.46.38] 2021-08-04 19:09:30

энэ сайдааа зайлуулсан дээр дэээ юуч хиихгүй хооосон ярьсан гар

Зочин [192.82.77.25] 2021-08-04 22:29:02

нөгөө замын үүдийн авилгачдыг суллацан гэсэн ш дн

эргэлт [124.158.88.8] 2021-08-04 16:40:00

энэ нийтлэл бичсэн, энэ нийтлэлийг сайтдаа оруулж байгаа эрхэмүүд нийтлэлийнхээ нэр гарчигнаас эхлээд мянга мянган цагдаагийн гэмгүй ажлаа хийгээд явж байгаа, алба хаагчид, тэдний ар гэр хамаатан садан аав ээж үр хүүхдийг алуурчин гээд доромжилж байгааг юу гэж ойлгох вэ, цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба шиг өдөр болгон сар болгон хэдэн хүний амь нас эд хөрөнгө эрүүл мэндийг хамгаалж ажиллаж байгаагаа ард түмэндээ ойлгуулж нээлттэй сурталчилж ажиллаачээ, хууль журамд сурталчилахыг нь хориглодог бол, хууль журамд өөрчлөлт хийлгээд, нээлттэй ажиллаачээ,

Зочин [66.181.189.169] 2021-08-05 09:59:00

Шударга цагдааг магтья Бохир цагдааг шийтгэх ёстой. Миний цагдаа намайг хамгаална гэсэн бодол санаа алсраад байгаа. Яаж нохойтох бол гэж боддог болжээ. Тэгэхдээ сайн цагдаа олон шүү гэж санаагаа засах л юм даа

Зочин [202.126.90.59] 2021-08-04 21:12:43

Монголын цагдаа тэр чигтээ зариалгаар ажиллаж авилгаар амьдардаг болсон Эрийн муу цагдаа гэдэг үг монголын бүх цагдаад хамааралтай Энгийн иргэдэд эрлэг эрхтэн дархтан эд мөнгөний өмнө гөлөг МОНГОЛ ЦАГДАА

tugsuu [64.119.18.70] 2021-08-04 16:24:45

Mongolchuud medleguigee 2 murtuud 4 murtuud.Zuir ugseer aragtsaasaar irsen.Odooo tsag uyd ter ugs huchigui buguud ashiglagdahgui

tugsuu [64.119.18.70] 2021-08-04 16:21:46

hen alah ystoi gsn we. Bi tsagdaa nariig umuuruugui baina.

tugsuu [64.119.18.70] 2021-08-04 16:20:59

Bisda tsagdaa nariig uursdiin alya tuhuu

Зочин [202.126.88.190] 2021-08-04 16:13:19

Нэг ухрийн эвэр доргиход 1000 н ухрийн эвэр лоргино гэдэг уг байдаг бугдийг нэг тийш харлуулвал биднийг хэн хулгайч дарамтлагч болж бутэхгуй бухнээс хамгаалах юм бух л юманд цагдаа явж бна Монгол шиг цагдаа,тороосоо айдгуй дэндуу хэнэггуй улс ундэстэн дэлхийд байхгуй байх шаардлага хэлсний толоо цагдаагаа зодож байхыг FV-харсан тор нь ч цагдаагаа оодтэй хамгаалахгуй болохоор хумуус дураараа авирладаг болтой хунийг алая гэж бодож аминд нь хурээгуй л байх амиа алдсан нь бур харамсалтай бна хоорхий улдэж бгаа нь хэцуу байгаа шуудээ зовтгох арга байхгуй шуу

Зочин [202.126.90.59] 2021-08-04 21:14:38

Хуцөө монгол шиг ард түмэндээ эрлэг ,албан тушаал мөнгөний өмнө боол болсон цагдаатай улс байдаггүй байхөө

Zochin [202.179.25.6] 2021-08-04 15:09:50

Chun zoddog chargis tsagdaagui boloe.

Зочин [66.181.161.20] 2021-08-04 14:34:12

Төрөө буруу ойлгоод ЦАГДАА болон ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ муу хэлээд байна аа , танар өөрсдөө АРДЧИЛСАН ТӨР сонгоогүй ш дээ ....

Иргэн [192.82.92.44] 2021-08-04 15:59:47

Ардчилсан төр сонгоогүй тул цагдаад зодуулаад амиа алдаж болно гэсэн үг үү. Төр өөрийнхөө төлөөлөл цагдаагаа өөрчлөх гэж юу хийснийг чи хэлээд өгөөч. Ямар нэгэн сайн талын өөрчлөлт шинэчлэл хийгдээгүй хуучнаараа байгаа байгууллага чинь харин цагдаа шүү.

Зочин [202.179.27.70] 2021-08-04 13:49:34

цагдаа хулгайч 2 ижилхэн

Зочин [202.126.92.99] 2021-08-04 13:35:41

Маш олон цагдаа нар олон жил энэ ажлыг үнэнчээр хийснийхээ төлөө ходоод, цөс, элэг гээд эрүүл дотор эрхтэнгүй болж байна. Тэтгэвэрт гараад завтай болонгуут нь нөгөө өвчин нь аль хэдийн хавдарын эхэн эсвэл сүүлийн үе шатанд очоод 36 сарын тэтгэмжээ ч авч чадалгүй тэтгэвэрт гараад нас бараад байгааг та нар юу гэхүү. энэ хүмүүс чинь ч гэсэн монгол улсын иргэн төрд данстай ажил хийдэг гээд албаараа ажлаараа бахархах сэтгэлээр гэрээ орхиод цаг наргүй ажилладаг гэдгийн мэдэх үү. Муудаа цагдаа болдоггүй хүсэл тэмүүлэл мөрөөдөл байдаг учраас энэ ажлыг хийдэг. Иргэн та үүргээ биелүүлж, эрхээ зөв эдэлвэл төр төмөр нүүрээ харуулахгүй гэдгийг үнэхээр ойлгохгүй хүмүүс юм даа. Төрийн нэрийн өмнөөс малгай дээрээ алтан соёмбоо зүүдэг учраас энэ албаар бахархдаг хүний хувьд бичлээ. Эргээд битгий баахан харлуулсан юм бичээд байгаарай. Монгол улсын төлөө зүтгий гэж аавын хүү болгон төрийн далбааныхаа өмнө хэлээд зогсоод байдаггүй шүү хүмүүсээ. Энэ ажлыг нь дэмжихгүй бол битгий харлуулах гээд бай....

Зочин [202.126.90.59] 2021-08-04 21:16:19

Хуцөө монголд жинхэнэ цагдаа ч нэг ч байхгүй эрийн муунууд нь энэ албанд ажил хүнд бэрхээс зугатаж ордог болсон

tt [66.181.161.43] 2021-08-04 16:21:58

chi durtaidaa bolo biz. hen albadsan yum.

Иргэн [192.82.92.44] 2021-08-04 16:03:07

Би дуртай, хийж чадна гээд өөрийн хүсэлтээр албанд ордог байлгүй дээ. Хичнээн хүнд хэцүү гээдхгүй биз дээ. төрийн дүрэмт хувцас өмсчихөөд хүн алж боло

Зочин [192.82.71.254] 2021-08-04 13:35:06

202.126.89.69 та тэгвэл хүүгээ зодуулаад үздээ

Зочин [103.229.120.118] 2021-08-04 13:18:26

Зөв нийтлэл,төр шигээ хог новш болсон цагдаагийн алба.

зоддог цагдаа төрд хэрэггүй [192.82.68.193] 2021-08-04 13:17:40

АРДУУДАА зодож бахаа хангадаг цагдааг зайлуулах ёстой. ЦЕГ ын дарга нар их муу ажиллаж байна.

Зочин [202.55.188.97] 2021-08-04 13:16:29

эрийн муу цагдаа

Иргэн [192.82.87.218] 2021-08-04 13:11:51

Мөрөөрөө мөөмөө унжуулаад явахад чинь зодохгүй шүүдээ, амиа хамгаалж чадахгүй бол архи ууж, агсан тавих хэрэггүй, тэгээд цагдаа доромжуулаад байх ёстой юм уу, согтуу хүнийг өмөөрдөг тэнэг зангаа больчих за юу, цагдаа гэдэг цагдана гэсэн үг, мөрөөрөө л байцгаа, согтуу толгой болгоны ая дагах чадал төрд ч, цагдаад ч, иргэдэд ч байх албагүй

Зочин [202.179.26.102] 2021-08-04 13:00:07

арчаагаа алдахаараа эмч,цагдаа л дууддаг биз дээ,өөрсдөө хэр хэмжээгээ мэдэрч амьдраач,ууж савсаганаж түмэн олонд гай болж үхдэл царайлагчдын буруу

Зочин [202.126.90.59] 2021-08-04 21:17:49

Цагдаа дууддаггүй дуудаад ч ирдэг ч үгүй захиалгаар ажилладаг цагдаатай улс шүүдээ

Зочин [202.126.92.99] 2021-08-04 13:29:11

яг зөв зүв зүгээр байхад нь л цагдаа очоод байна гэнэ дээ худлаа арчаагүй юмнууд уусанаа зөв шингээдэг бол хэн ч чам дээр очихгүй малнууд юм да ухаантай амьтан ч та нараас дээр дээ

Зочин [103.212.116.194] 2021-08-04 13:11:34

Ok

Зочин [202.126.92.99] 2021-08-04 13:00:04

тэгээд цагдаа нар алуулах ёстой юм уу. Зүв зүгээр байгаа хүнтэй цагдаа харьцахгүй л дээ та нарийн ихэс дээдэс баталсан хуулийн хэрэгжилтийг ханга гэж ажиллаад байгаа л даа. Та нар тэгвэл дур зоргоороо цагдаагүй 1 өдөр амьдараад үзээч. дээд доод хажуу талын чинь айл хэрэлдэж эргүү нөхөр нь эхнэрээ зодож хүүхдүүдээ уйлуулаад байвал гэнт нэг согтуу чиний зээлээр авсан машиныг мөргөхөд хамгийн түрүүнд чи цагдааг л дуудна. Ингэ харлуулах бодлогоор сүүлийн хэдэн өдөр цагдааруу дайрч байна. Сэгсэрвэл бүгд л тоос гардаг шүү. Захиалгаар гэнэт ингэж дайрахаа больмоор юм энэ бүхний цаана улс төрийн ямар зорилго байгаа нь удахгүй ил болох байлгүй дээ. Цагдаагийн нэг дарга эсвэл хууль зүйн яамруу л чиглэсэн буу бололтой гэхдээ энэ буугаа олигтой цэнэглээч дээ. Арчаагүй юмаа энэ арга чинь

Зочин [64.119.19.20] 2021-08-04 12:58:39

Хөлсний харлуулагчид, Оцгоногчид, Оффшорчид, Хонгилчдыг огт бичдэггүйг нь Монголчид мэднээ

Зочин [66.181.161.66] 2021-08-04 12:55:01

Tsagdaagiin nudned ard irged ni daisan bolj haragddag yum bilee shuud l chi shijegtentei adilhan haragdaj bna gedeg chini nogoo utgaaraa bol chamd hereg uuruulj chadana shuu gej bgaa yum

Зочин [103.10.23.228] 2021-08-04 12:41:16

Цагдааг яагаад ингээд дайраад байна аа.Цагдаагийн байгууллагад өөрсдөө ажиллаад өдөр тутам ямар хүмүүстэй харьцаж,цаг наргүй яаж хөдөлмөрлөөд байгаа болон гар дээр авч байгаа цалин хэд вээ гэдгийг яагаад дурдахгүй байна.

Зочин [202.126.90.59] 2021-08-04 21:20:23

Ккк монголын цагдаа хэзээ ч үнэг чшудрага ард иргэдийн төлөө ажилладаггүй Албаг тушаалтан, мөнгөнд л үйлчилдэг дэлхийн хамгийн муу цагдаа

case [64.119.18.70] 2021-08-04 16:32:16

teneg bisda alna ter tsagdaatai chin

Зочин [103.10.23.228] 2021-08-04 12:42:22

Ийм новшийн хөлсний бичээч нар ямар зорилготой бичээд байгааг ойлгохгүй байна

Зочин [202.126.92.99] 2021-08-04 12:38:11

албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан цагаа нарыг яагаад бас ингэж бичихгүй байгаан тэд нар маш харгис үйлдлийн нөлөөнд эх орондоо тангараг өргөсөн учраас ард иргэдээ хамгаалж амь насаа алдсан байдаг энэ ч бас ардын л хүүхдүүд шүү. Хэн нэгэн хүний захиалгаар ийм юм бичдэгээ больчих хэрэгтэй штэ.

Зочин [202.126.90.59] 2021-08-04 21:21:31

Тийм цагдаа байдгийнмуу цагдах үхсэг бол хохь нь

case [64.119.18.70] 2021-08-04 16:30:33

Tsagdaa hun zodoh ni ter caseuudees.Buuur hangalttai ih gej helhed muriitshedchh belen. Uchir ci unuudur tsagdaad zoduullj deerlhuuleed.Butsaad duureg tsagdaagiin heltes deer urugdul ughud ter urugduliin hariu chamd hezeech irehgui tag chig bolno.Ci uuruul medeelliin heregleluud ashiglaj humuusd hurgedeggui ym bol.Mun medeeni saituudad yriltslaga ugdugui ym bol.

Зочин [66.181.186.59] 2021-08-04 12:56:52

Bichij l baig

Haak [49.0.137.33] 2021-08-04 12:34:13

Alivaa yum 2 taltai,

tugsuu [64.119.18.70] 2021-08-04 16:27:36

Hungun 2 murtuud Hungun zuir ugs,Medleggui hunll iim ymiig ashiglaj uursdiiguu ilerhiilne.Ert uyd heregledeg baisan zuir ugsn tuhai tsag uydeel huchintei baisan baij magadgui. Bi ter ertnii mongol humuusiig teneg gj heleeguich.Ter uyd heregledeg baisan ugnuud odoo bugd huchingui. Aliwaa ym 2 taltai gj yrij baigaa bol ene buruu

tugsuu [64.119.18.70] 2021-08-04 16:23:17

alna ystoi gj yriagui shuu.Tsagdaa nariig umuursun hun negch alga. Harin Yg ene met mongolchuud medleggui uchir tuuniigee honghon 4 mort helj hongon zuir ugs helj yg jinhen medlegiig Manantuulsaar irsen.

tugsuu [64.119.18.70] 2021-08-04 16:20:53

2 taltai geedl bulchin sulruulaad ywaad baigaamldaa

Зочин [202.126.89.69] 2021-08-04 12:52:33

Tegeed hun alah yostoi yum uu


60 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.