Баян-Өлгий аймагт бензиний үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгдлээ

Aдмин / Орон нутаг

Баян-Өлгий аймагт бензиний үнэ энэ сарын 1-ний өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдээд байна.

Тодруулж хэлбэл, Өлгий хотод орон нутгийн иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ92 бензиний үнийг 100 төгрөгөөр нэмж 2330 төгрөгөөр, А80 бензинийг 2300, дизель түлшийг 2250 төгрөгөөр тус тус худалдаалж эхлэв. Харин хөдөө сумуудад 140-180 төгрөгөөр өссөн мэдээлэл байна. Ийнхүү тус аймагт өнгөрсөн 6 дугаар сараас хойш бензиний үнэ нийтдээ 700 төгрөгөөр өсөв.

Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

www.montsame.mn

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.