Ойн хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хамгаалах, тэмцлийн ажил үргэлжилж байна

Aдмин / Нүүр

Ойн хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хамгаалах, тэдгээртэй тэмцэх ажлын хүрээнд навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхийн /Dendrolimus sibiricus Tschetv/ I-II насны хүрэнцэртэй авиа микробологийн аргаар тэмцэх ажлыг наймдугаар сарын 26-наас эхлэн зохион байгуулж байна.

Сибирийн хүр эрвээхийн хүрэнцрийн тоо толгойн нягтшилтыг тодорхойлох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн БГЦ-ын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагч нартай хамтран гүйцэтгэв.

Судалгааны дүнд үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хамаарах 16.6 мян.га талбайд тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохин байгуулж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд голомт үүсгэн хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхийн /Erannis jacobsoni Djak/ хүрэнцэртэй тэмцэх ажлын хүрээнд Хүрэлтогоот, Хүрхэрээ, Бумбат, Харгана, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Их булаг, Шар булаг зэрэг амнуудад 8 удаагийн нислэгээр 2400 га талбайд тэмцэх ажлыг гүйцэтгэсэн.

Эх сурвалж: Ойн судалгаа хөгжлийн төв


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.166] 2021-09-11 13:25:15

Энэ ажиллаа зуслангийн хойд бус салхины дээд талаас хийвэл зугээр дээ хойд зуслангийн мод бас л хорхой той бна лээ шуу дээ энэ холбогдох хумуус нь мэдэж бна уу узээрэй дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.