ОХУ-ын Дипломатын академийн удирдлагууд Монголын Элчин сайдын яаманд зочлов

Aдмин / Нүүр

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академийн удирдлагууд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд энэ сарын 9-нд зочлов.
Энэ үеэр Элчин сайд Д.Даваа, Дипломатын академийн ректор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор А.В.Яковенко нар уулзаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.
Сүүлийн жилүүдэд олон улс судлал, гадаад харилцааны мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд 80 гаруй жилийн туршид тэргүүлэн ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид суралцах Монгол оюутнуудын тоо тасралтгүй нэмэгдэж байгаад Элчин сайд Д.Даваа сэтгэл нэн хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, цаашид ч монголын боловсон хүчнийг шинээр бэлтгэх болон дипломатуудыг давтан сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.
Манай академи мэргэжлийн дипломат боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах чиглэлд ихээхэн туршлага хуримтлуулсан, энэ чиглэлд тэргүүлэх сургуулиудын нэгэнд зүй ёсоор тооцогддог гэж ректор А.В.Яковенко уулзалтын үеэр хэллээ.
Тэрбээр, “Манай академи монголын мэргэшсэн дипломатуудыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна Монголын түүх, соёл болон Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломжийг сурталчлах нэгэн талбар болох боломжтой” хэмээн тэмдэглэв.
Элчин сайд, ректор нар харилцан үг хэлсний дараа ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлж болох ажлын талаар ярилцаж, эхний ээлжинд энэ 9 дүгээр сард багтааж Элчин сайдын яаманд Дипломатын академийн оюутан сонсогч нарт Монголын соёл, монгол ахуйг сурталчлах, Монголын төрийн ёслолын дэг жаягийг таниулах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.58] 2021-09-13 06:34:47

Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа бол 1 -рт ардчилсан тогтолцоо маань 2--рт гуравдагч хөршийн бодлого , гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ихээр татаж Монголд оруулж ирэх , Монгол улсын тусгаар тогтнолд заналхийлэх аюул нь хоёр хөршөөс л ирэх аюултай ,Бидний өвөг дээдэс эрт дээр үеэсээ л ийм аюулыг сөрж тэмцэж ,дипломат нарийн арга ухаан хэрэглэж ,өдий дайны газар нутагийг бидэнд үлдээжээ ,

Буруу өнцгөөс асуудлыг бодолцож байна. [202.131.225.53] 2021-09-13 07:06:47

1 дэх хөрш болон 2 дахь хөрштэйгээ сайн харьцаатай байхад бусад хөршүүд ч ЯАМАЙ байнаа. Энэ хоёр хөрш хил хааж өөрсдийн нутгаар бараа таваар, түүхий эд тээвэрлэхийг хориглох юм бол Монгол Улс ШУУД ХЭЦҮҮДНЭ. Үүнийг боддоггүй юм уу? Үхсэн элэнцийн чинь "гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт" болно ш дээ. Ардчилсан тогтолцоо ч үүнд ЯМАР Ч хэрэг болохгүй. Үүнийг ойлгодоггүй юм уу?

Монголын хүний нөөцийн бодлого уламжлалт байдалдаа эргэн ирж байнадөө. [202.131.225.53] 2021-09-13 06:02:29

Монгол Улс нь хичнээн их АНУ-тай "сүүжрэх" дуртай байлаа ч гэсэн Оросын орбит буюу ашиг сонирхлын хүрээнээс гадагш гарч ЧАДАХГҮЙ. Үүний нэг жишээ бол энэ юмдаа. Сүүлийн үед Оросын цэргийн сургуулиуд, дипломат академи болон их, дээд сургуулиудад монголчууд их сурах болсон. Тэдгээрийн ихэнх нь "ОХУ-ын Засгийн газрын хөрөнгө"-өөр сурч байгаа. Тийм биздээ?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.