Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл
Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 91 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 16.538 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 229 объектын 56.349 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.
Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:
Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 2 цэгт хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй байна.
Вакцинжуулалт:
Улсын хэмжээнд вакцинжуулалтын 1 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 3 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.
Аюултай хог хаягдал:
Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 25 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 19 тусгаарлан ажиглах байр, 1 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 1 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 46 цэгээс 4109.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 4109.3 кг хогийг устгаснаас 3616.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 492.5 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 3 тээврийн хэрэгсэл, 9 хүн ажилласан байна.
Хилийн хяналт шалгалт:
Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 11 тир автомашинаар 136.1 тн бараа бүтээгдэхүүн /54.6 тн хүнс, 52.4 тн тавилга, сэлбэг, 18.6 тн алим, 10.5 тн түүвэр бараа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:
Улсын хэмжээнд 18 авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд 33 албан хаагч хяналт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгээр зөвшөөрөлтэй түүхий нүүрс 20 тн, мидлинг 1039,3 тн бүртгэгдэн нэвтэрсэн байна.
Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 09 дүгээр сарын 12-ний 01:00 цаг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийж нийт 290 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав..
Хяналт шалгалтаар үйлчлүүлэгч хоорондын зай бариулаагүй, суудлын хүчин чадлыг хэтрүүлсэн, агааржуулалт хангалтгүй, гар халдваргүйжүүлэх бодисыг шаардлагатай газруудад тавиагүй, дууссан, халуун хэмжигч байхгүй, ажиллахгүй, халдваргүйтгэл хийгээгүй зэргээр Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 24,
Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй, тусгаарлах өрөөгүй зэргээр Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 4,
Зөвшөөрлийн хугацаацаа дууссан, зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлсэн зэргээр Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан 6,
Караокений зориулалтаар ажиллуулсан зэргээр Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 6,
Хүлээн авалт, цайллага зохион байгуулж бөөгнөрөл үүсгэсэн зэргээр Хариуцлагын гэрээ зөрчсөн 6 зөрчил тус тус илэрсэн.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 27-г газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.51] 2021-09-14 03:31:38
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ӨРӨӨНӨӨСӨӨ АЖЛАА ХИЙХЭЭ БОЛИОЧ ЭЭ ГАДУУР ЯАВЖ ХЯНАЛТ ШАЛГАЛТАА ТОГТМОЛ ХИЙМЭЭР БАЙНА ЯЛАНГУЯА МАЛЧДЫН МАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ДУРТАЙ МАЛЧИН ИВОМИК ГЭДЭГ ТАРИАГААР ДУРТАЙ ҮЕДЭЭ МАЛАА ТАРЬЖ ХУГАЦАА НЬ БОЛООГҮЙ БАЙХАД ИРГЭДЭД ЗАРЖ БАЙНА