О.Амартүвшин: Сүүлийн хоёр жил эдийн засаг, бизнесийн ужгирсан олон асуудлыг тод харууллаа

Aдмин / Эдийн засаг

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: “Томоохон төслүүдийг эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд газар, дэд бүтцийг шийдэх, зөвшөөрөл олгох, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх болон тогтвортой байдлыг хангах зэргийг багтаасан хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчин нэн чухал байна.

Сүүлийн хоёр жилийн хүнд нөхцөл байдал нь тээвэр логистик, хилийн боомтуудын хүндрэл, саатал гээд эдийн засаг, бизнесийн ужгирсан, шийдвэрлэвэл зохих олон асуудлыг бидэнд илүү тод харуулж мэдрүүллээ.

Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагад эрс шинэчлэл хийх, хувьчлах замаар үр ашгийг нэмэх, зөвшөөрлийн тоог эрс цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбар ил тод болгох, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигыг бууруулах, эдийн засгийн хөгжил, худалдааны асуудал хариуцсан бүтэц бий болгох гээд яаралтай шийдэх олон асуудал байна.

Эдийн засгийг том зургаар нь харж, төрийн зөв оновчтой зохицуулалт, дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн өнөөгийн тулгарсан сорилтыг боломж болгон эдийн засагт их сэргэлт авчрахыг уриалж, үүнд МҮХАҮТ хувийн хэвшлийг манлайлан оролцохоо илэрхийлж байна."


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.140] 2021-09-14 13:15:23

Улсаа мөлжих гээд л мөн ч их ярих юм даа.

Нэг талыг барих учир нь юүнд байна? [202.131.225.53] 2021-09-14 10:12:50

МҮндэснийХАҮТ нь зөвхөн ХУВИЙН хэвшлийг манлайлан дагуулдаг юм уу? ТӨРИЙН өмчийн компаниуд МҮХАҮТ-д ер хамаагүй юмаа даа??? Засгийн газартай ингээд тохирчихсон юм уу?

Зочин [103.80.210.183] 2021-09-14 09:48:35

хуцаад л байх юм аа. бүх ИХ гишүүд сүү долоосон гөлөгнүүд байж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.