Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг зарлав

Aдмин / Хууль

Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан олон нийтийн хяналттайгаар 11 дүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулна.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн ээлжит хуралдаанаар энэ оны гурав дахь ерөнхий шалгалтыг товыг тогтоосон бөгөөд шалгалтын бүртгэл энэ сарын 22-ны 9.00 цагаас ирэх сарын 22-ны 9.00 цаг хүртэл цахимаар явагдана.

Уг шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн ТАЗ үзэж буй юм. Тухайлбал, иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны аппликейшн болон өөрийн сайтад “Хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулснаар өмнөх онд шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн байна.

ТАЗ-өөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.