ЦЕГ: Өчигдөр 78 жолооч согтуу жолоо барьж, 140 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 20-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1893 гомдол мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1512, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 133, гэмт хэргийн шинжтэй 81 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 78, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 160, хүний биед халдсан 65, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 100, эрүүлжүүлэх байранд хоносон 140, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Шинэчлэл [59.153.84.139] 2021-09-22 03:09:07
Архи ууж машин жолоодсон жолоочийг баривчлаад хориочээ. Торгоод нэмэргүй. 3 сараас 1 жил хүртэл шоронд хориход архи ууж машин жолооддог хүнгүй болно. Монголын төр зарим хуулиа оновчтой болгож өөрчлөхгүй байгаагаас хэрэг их гарч байна. Жишээ нь. Хулгайн хохиролоо барагдуулдаггүй ял эдэлсэн болоод суллагдаж байгаагаас хулгай хийх нь хулгайчид ашигтай болж улмаар хулгай их гарч байна. Хохиролоо барагдуулсаны дараа шоронгоос гардаг болчихвол хулгай хэд дахин багасна. Мөнгө хөрөнгө идэж шамшигдуулсан этгээдүүдийн идсэн мөнгийг хүүтэй хамт төлүүлдэг болох хэрэгтэй. Цаашдаа шоронд байгаа гэмт хэрэгтнүүдийг 12 цагийн хөдөлмөр эрхлүүлж учирсан хохирол болон өөрсдийнх нь хувцас хоол байрны зардлыг төлүүлдэг болгох хэрэгтэй
Зочин [202.9.46.210] 2021-09-21 04:59:23
Согтуу оркуудыг торгож байхаар баривчлаад нэг жил албадан хүнд хөдөлмөр эрхлүүлж шийтгэдэг болох хэрэгтэй.
Зочин [202.126.90.28] 2021-09-21 09:39:05
ХАРИН ТИЙМЭЭ,АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА, ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ, НИЙТИЙН ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ? ХЭСЭГ ХҮНИЙ ЗАВААРАЛ,ТАНХААРАЛ ,БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛ ЧУХАЛ УУ? ЗАЛХАЖ Б/НА,,,,