Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа дадлага сургалт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтаар үргэлжлэн явагдаж байна.
Сургалтад хамрагдаж байгаа хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж, тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.
Сургалт дадлага энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-09-24 00:55:21
шууд очоод л суга суга татаад аваач дээ.
Баатар [66.181.160.46] 2021-09-23 14:18:17
Энэ чинь усан замын тушаа , нуурын хоолойн 10-аад м гүнд живсэн машиг байхгүй дээ, уг нь хайлтыг тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг ашиглан \ алсын удирдлагтай\ Сүхбаатар онгоцыг хөлслөн яг их нууранд нь хиймээр юм даа, энэ улсууд нуурын гүнд загас биш яаж хайхав дээ, орчныхоо 4-5 метрээс цаашхыг харахгүй ш дээ