Махны үнэ өмнөх сарынхаас 1000-1500 төгрөгөөр өссөн байна
Сүүлийн үед монгол улс шатахууны хомсдолд орсноос үүдэлтэй иргэдийн амьдралд ихээхэн хүнд цохилтууд болоод байгаа билээ. Тэгвэл зарим бараа бүтээгдэхүүнд үнийн өөрчлөлт орсон нь махны үнэ байлаа. Махны зараалын үнэ өмнөх 8-р сарынхаас 1000-1500 төгрөгөөр өссөн байна.
‘’Хүчит шонхор’’ захад хонины ястай мах кг нь 9500-11000 бол ясгүй мах кг нь 10500-11000, ямааны ястай мах кг нь 8500-15000 ясгүй мах кг нь 10000-11000, үхрийн ястай мах 11500-13000, ясгүй мах 12500-15000 төгрөгний үнэтэй борлуулж байна.
Харин нийслэлийн статистикийн газрын мэдээллээр нийслэлийн ихэнх дэлгүүр, захаар өнгөрсөн 7 хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 10800, үхрийнх нь 13430 төгрөгний ханштай байсныг мэдээллээ. Хаана зарж буйгаас хамаарч махны үнэ кг тутамдаа 3000-5000 төгрөгний зөрүүтэй байгааг дээрх газрын тайланд мөн дурджээ.
Зөвхөн махны үнэ гэлтгүй бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь иргэдийн амьдралд багагүй ачаа болж байна. Өвчлөл ихтэй хүнд хэцүү цаг үед үнийн хэт хөөрөгдөлт нь манай улсын дийлэнх иргэдийн хувьд цалингаас цалингийн хооронд амьдардаг учир ихээхэн сөрөг нөлөөтэй байгаа билээ.
Сэтгэгдэл
х [202.9.46.92] 2021-09-27 14:05:54
хуц төр засагтаал хуц малуудааа
Зочин [113.111.38.40] 2021-09-27 13:36:12
kovid garaagui bol uragshaa makhaa gargaad,enenees ch ih osoh bsan
Зочин [66.181.184.144] 2021-09-27 08:36:07
Дизел машинаар махаа зөөдөг юм байж хүн чанаргүй хүмүүс шүү. Удахгүй үйлийн үр чинь эрээд очноо